мэдээ
Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд өвс тэжээл дууссан 39.414, хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7863 малчин өрх байна DNN.mn

Админ
2024 оны 2 сарын 25

Улсын Онцгой Комисс(УОК)-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар хоёр сая есөн мянган мал улсын хэмжээнд хорогдсон. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
УОК-ын харьяа төвлөрсөн хандивын дансанд нэг тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгө, 500 сая төгрөгийн бараа материал ирсэн хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ярилаа.
Үргэлжлүүлэн тэрбээр “Энэ сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Орон нутагт ажиллаж буй Засгийн газрын долоон ажлын хэсэг өнөөдрөөс Улаанбаатарт ирж байгаа. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 189,283 малчин өрх өвөлжиж байгаагаас 72,462 өрхийн нөхцөл байдал хүндэрсэн.
Үүнээс өвс тэжээл дууссан 39,414, хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7,863, түлээ түлшний хомсдол үүссэн 5,800, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13,677 малчин өрх байна.
Гурваас доош ам бүлтэй, хүн хүчний хомсдолтой, байгалийн хүчин зүйлээс болж малын хот, ойролцоох газрууд цасан дарагдсан айл өрхүүдийн судалгааг гаргасан.
Нийт 14 аймгийн 66 суманд гурваас доош ам бүлтэй 2,032 малчин өрх байгаа. Тухайн малчин өрхүүдэд туслах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэмэлт хүч, техник хэрэгслийг маргаашаас эхэлж ажиллагаанд оролцуулна.
Мөн төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагын 245 алба хаагч, 114 тээврийн хэрэгсэлтэй 14 аймгийн 74 суманд ажиллагаа зохион байгуулж, 2,748 айл өрхөд хүрч ажилласан. 15,103 км газарт зам гаргаж, 1,778 тонн өвс тэжээл хүргэжээ. Нийлбэр дүнгээр 23,000 км зам талбайг гаргасан.
Аймгийн Засаг дарга, гамшгийн эрсдэлийн нөөц хөрөнгөөс малчдадаа зориулж 17.9 тэрбум төгрөгийг зарцуулсан. 21 аймгийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд 26,664 тонн өвсийг 127,514 өрхөд, 10,526 тонн тэжээлийг 128,687 өрхөд хуваарилан олгосон” хэмээн танилцуулав.
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон бусад албаныхан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий га...
11 цагийн өмнө
Даваа гарагаас 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэнэ
Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил,...
12 цагийн өмнө
Цоохор ирвэсийг хамтарч хамгаална
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвэс хамгааллын шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ. Э...
12 цагийн өмнө
2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш физик, монгол хэлний хичээлийн шалгалтаар өндөрлөнө
2025 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-д Монгол хэл бичгийн хичээлээр эхэлсэн. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын...
13 цагийн өмнө
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны...
13 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

Энхболд.х
Манайхан ер нь ямрч юманд бэлтгэлгүй байдаг нь харагдаж байна даа.
Өвс,тэжээлээс гадна,Түлээ түлш,бас Хоол унд ч гэх шиг…аймшигтай байна шүү.Тэгээд бүгдийг нь Төр даах ёстой юмуу ? Айн ?
Дайнд бэлэн ба бэлдчихсэн,бас дайтаж байгаа орнууд дор хаяж 6 сараас 1 жилийн нөөцтэй байдаг.Гэтэл манай малчид адаглаад зарм айлд нь Борц ч байхгүй,бодохоос аймшигтай байна.



