мэдээ
Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг Autobox аппликэйшн ашиглан шилжүүлэх боломжтой DNN.mn

Админ
2024 оны 2 сарын 26

161

Төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүртээмжтэй, шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй, ил тод хүргэх Autobox аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа.
Autobox аппликейшн нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тоон гарын үсэгт суурилан шилжүүлэх боломж бүрдүүллээ. Цаг хугацаа орон зайнаас үл хамааран заавал биеэр ирэх шаардлагагүй, бусдад шилжүүлэх боломжтой болсныг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Бат-Амар тэмдэглэжээ.
Тус аппликейшнээр нэвтрэхдээ E-Mongolia платформын хяналтын системээр дамжин, нэг удаагийн эрх, банкны эрх, тоон гарын үсгийн аль нэгийг сонгон нэвтэрч үйлчилгээ авах боломжтой. Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр солих, шилжилт хөдөлгөөнийг өмнө нь иргэн заавал худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар батлуулсны дараа, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн салбар дээр биеэр очиж хийлгэдэг байсан юм.
Харин тус аппликейшнаас одоогоор 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авч болно. Зорчигч тээврийн тасалбар, техникийн хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалтаа цахимаар өгөхөөс гадна улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолоочийн хүсэлтийг цахимаар авч, шийдэнэ.
Мөн бүх төрлийн лавлагааг, тухайлбал, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний лавлагаа, зорчигчийн тасалбарын лавлагаа, техник хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас, тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгууль, авто зам ашигласны хураамж, бүртгэлийн хураамжаа төлж, жолоочийн хариуцлагын даатгалаа хүртэл цахимаар хийлгэж болох аж.





БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочлов
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үнд...
8 цагийн дараа
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажил...
7 цагийн дараа
ОБЕГ: Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газ...
7 цагийн дараа
“Хүслийн хад” цогцолбор зургадугаар сард ашиглалтад орно
Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зу...
7 цагийн дараа
Богд хан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
Өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд гарсан...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд