мэдээ
АН-ын дарга Л.Гантөмөр жагсаалтын эхэнд эрэмбэлэгджээ DNN.mn

Админ
2024 оны 5 сарын 20

207

Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа.
Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталлаа.
Нэр дэвшигчдийн 50-д хувь нь өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн төлөөлөл байна. Хуульч, эдийн засагч, багш, эмч, шинжлэх ухааны судлаач гэсэн мэргэжлийн төлөөлөл жин дарж байна. Нэр дэвшигчдийн дундаж нас 45, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50, шинээр нэр дэвшиж буй залуучууд 50 хувийг эзэлж байгаа юмҮБХ-ны хурлаас намын дарга Л.Гантөмөрийг жагсаалтын эхэнд эрэмбэлэх шийдвэр гаргажээ
Сүүлийн найман жилийн төрийн буруу бодлогын алдааг засах, сүйрлийн ирмэгт ирсэн улсаа хөл дээр нь бат зогсоох бүрэлдэхүүнээ тодорхойлов. Ингэхдээ нэр цэвэр, шинэ залуу, мэдлэг, боловсролтой нэр дэвшигчдээр багаа бүрдүүлэхийг зорьжээ. Нэр дэвшигчдийг тодруулахдаа фракцын нөлөөнд автаагүй, мөнгөтэй бүлэглэлийн шахалтад ороогүй боловсрол өндөр, нэр цэвэр шинэ залуучуудыг сонгосон гэж намын удирдлага мэдэгдэж байна.





ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийгдсэн амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс заслын реципиент нь 13 настай бөгө...
8 цагийн дараа
“Сэлбэ дэд төв”-ийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны бүтээн байгуулалт эхэллээ
“Сэлбэ дэд төв”-ийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Энэ үеэр Хотын дарга Х...
7 цагийн дараа
Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургадугаар сарын 4-нд хэлэлцэнэ
Улсын дээд шүүхээр Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургадугаар сарын 4-ний 09:00 цагаас хэлэлцэхээр товложээ. П.Батчулуун эмч одоо...
7 цагийн дараа
Дүнжингаравын дэлбэрэлтийн хохирогч Д.Нарангарав: Түрээсийн байрны асуудлыг шийдэхгүй бол бид гудамжинд гарах сонголттой нүүр тулчихлаа
Дүнжингаравын уулзварт осол болоод жил гаруй хугацаа өнгөрөөд буй ч 207 дугаар байрны оршин суугчид түрээсийн байранд амьдарсаар бай...
7 цагийн дараа
Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-нийг өдрийг Олон улсын Энхийг с...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд