Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

“Сэлбэ дэд төв”-ийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны бүтээн байгуулалт эхэллээ

trend

Админ

img

2025 оны 5 сарын 29

img

1

news-img

“Сэлбэ дэд төв”-ийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдөр анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж байна. Бид энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд жилийн өмнө эхлээд эрх зүйн орчноо бэлдсэн. УИХ-аар Нийслэлийн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах тухай анхдагч хуулийг батлуулсан. Мөн Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгө мөнгө босгох эрх зүйн орчноо бэхжүүлсэн. Үүний дараа газар чөлөөлөх ажлаа эхлүүлж, олон улсын зах зээл дээрээс бонд босгож, санхүүгийн эх үүсвэрээ бэлдсэн. Зураг төсөв, ТЭЗҮ-ээ боловсруулаад өнөөдөр барилгын ажлаа эхлүүлж байна. Энэ богино хугацаанд чамгүй ажлуудыг амжуулж, олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил гараанаас гарч байна.
Сэлбийн бүтээн байгуулалт III, IV хороолол дээр “Өнөр” хорооллыг нэмсэн дайны том бүтээн байгуулалт болно. Өөрөөр хэлбэл нийтдээ 13 мянган айлын үйлчилгээтэй орон сууцны цогц төсөл болох юм. Бид энэ ажлыг 24 сарын хугацаанд барьж, гэр хорооллын агаар, хөрсний бохирдлоос ангижруулах зорилт тавьсан.
Энд баригдах орон сууцны хэрэглээний усыг зэс хоолойгоор шийдэж байгаа. Мөн дундын хэрэглээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийднэ. Тухайлбал нарны панелаар орцны гэрэлтүүлэг, лифт зэргийн эрчим хүчийг шийдэхээр төлөвлөсөн. Түүнчлэн Сэлбэ гол дээр хөв цөөрөм байгуулж үерийн усны тохируулга хийнэ. Хөв цөөрөмтэйгөө уялдуулж усны хаялга, борооны ус зайлуулах шугам, шуудууг нь угсарна.

Сэлбийн бүтээн байгуулалт хийгдэж буй орчимд өнөөдөр ерөнхий боловсролын 3 сургууль хичээллэж байгаа. Үүн дээр нэмээд гадаад хэл, техник, спортын төрөлжсөн хөтөлбөртэй 3 сургуулийг төслийн хүрээнд ашиглалтад оруулна. Харин сургуулийн өмнөх насны боловсролын тухайд 5 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн. Мөн Монгол Улсын циркийг энд байгуулах талаар Соёлын яамтай зөвшилцөж, төлөвлөлтөө хийсэн гэдгийг хэлье” гэлээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга,  хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал...

img

1 цагийн өмнө

Зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шийдвэрүүдийн талаар иргэд ямар байр суурьтай байна вэ?

Хийн түлш болон цахилгаан халаагуурын талаар иргэдийн байр суурь Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилгоор ногоон болон шар бү...

img

1 цагийн өмнө

Суурьшлын бүсээс тарвагыг шилжүүлэн нутагшууллаа

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээлийн дутагдалд оро...

img

2 цагийн өмнө

Хүүхдийн баяраар таван хэсэгт авто зам хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг Сүхбаатарын талбайд зургаадугаа...

img

2 цагийн өмнө

Г.Ганхуягийн цагдан хориог хүчингүй болгож суллажээ

Улсын харцага Г.Ганхуягийг “Бусдыг заналхийлсэн” гэх хэрэгт буруутгаж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны  өдөр хойшлуулшгү...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд