гадаад
Оросын “Африкийн корпус”-ын цэргүүд бут цохигдов DNN.mn

Админ
2024 оны 7 сарын 30

Оросын “Вагнер”-ийн хөлсний цэргүүдээс бүрдсэн Оросын “Африкийн корпус” Мали-Алжирын хил дээр нэг дор хэдэн арван дайчдаа алджээ. Азавад хэмээх тусгаар улс байгуулахыг хүсдэг туарегууд элсэн шуурганаас болж зогссон Орос, Малийн цэргийн албан хаагчдыг отолтонд оруулж устгасан байна. Ийнхүү Мали улсын хойд хэсгийн Алжиртай хиллэдэг хилийн ойролцоо байлдааны ажиллагаа сэргэснээс долоо хоногийн дараа буюу энэ сарын 27-28-нд шилжих шөнө Оросын хөлсний 82 цэрэг амиа алдаж 15 цэрэг босогчдод олзлогдсон нь тодорхой болжээ.
Оросын мэдээллийн Z-сувгууд энэ сарын 20-ноос эхлэн хэд хоног дараалан “Өнгөрсөн 12 жилийн турш Мали улсын хойд хэсгийг хяналтандаа байлгаж 2012 онд тусдаа муж болсон туарегчууд гэх салан тусгаарлагчдыг нэг мөсөн устгана” гэж мэдээлж байсан билээ. Үнэхээр ч эхний өдрүүдэд “Вагнер PMC”-ийн үлдэгдэл дээр бий болсон Оросын “Африкийн Корпус”-тай хамтарсан Малийн армийн ажиллагаа амжилттай явагдаж, долоо хоногийн өмнө тэд Алжиртай хиллэдэг Ин-Афарак тосгоныг хяналтандаа авсан билээ. Ингээд энэ сарын 25-26-нд шилжих шөнө Оросын хөлсний цэргүүдийн цуваа Алжирийн нутаг болох Тин-Заватин хотын чиглэлд урагшилж эхэлсэн байна. Цэргийнхэн Мали-Алжирын хилээс хоёр километрийн зайд очих үед элсэн шуурганд дайрагдсан тул давшилтаа зогсоогоод байсан гэж Оросын хөлсний цэргүүдтэй холбоотой телеграм сувгууд мэдээлжээ.
Байгалийн энэхүү төрөлх нөхцөл байдлыг далимдуулан нутгийн босогчид хуучин Вагнерчуудыг бүслэн довтолсон нь ийнхүү амжилттай болсон байна. Малийн босогчид дор хаяж Оросын нэг “Ми-24” нисдэг тэргийг устгаж чадсан бөгөөд нас барсан орос хүмүүсийн дунд “Белый” нэршилтэй, телеграм сувгийн алдартай хөтлөгч Никита Федянин байжээ. Түүнийг нас барсан тухай ТАСС агентлаг мэдээлсэн байна. Тэрээр Евгений Пригожины үед “Вагнер PMC”-ийн тухай бичдэг хамгийн алдартай сувгуудын нэгийг хөтөлдөг байсан бөгөөд түүнийг 500 мянга гаруй хүн дагадаг байжээ. Никита Федянин Оросын хөлсний цэргүүдийн устгасан Украины дайчид, бүр энгийн иргэдийг ч бахархал болгон сурталддаг нэгэн байсан ажээ. Мөн Оросын янз бүрийн Z-сувгууд “Вагнер”-ийн хамгийн алдартай командлагчдын нэг Антон Елизаров уг отолтонд өртсөн гэж мэдээлж байна.
Оросын хөлсний цэргүүдийн энэ хохирол нь Украины дайныг тооцохгүйгээр харийн нутагт амсаж буй хоёр дахь том хохирол нь юм. Сирийн Дейр эз-Зор мужийн Хашам хотын орчим 2018 оны хоёрдугаар сарын 7-8-нд болсон тулалдаанд Сирийн засгийн газрын цэргүүдийг толгойлж явсан Оросын хөлсний цэргийн цувааг Америкийн довтолгооны нисдэг тэрэгнүүд довтолж бүрэн устгасан юм. Энэ нь Орос Америкийн цэргүүд шууд тулалдсан анхны тохиолдол болсон бөгөөд одоо хүртэл энэ тулааны талаарх тодорхой мэдээлэл огт гардаггүй билээ. Ямар ч байсан энэ тулалдааны дараа “Вагнерчууд ялагдашгүй” гэдэг цуурхал бүрэн намжсан юм. Энэ удаагийн тулалдаан ч орон нутгийханд Оросын “Африкийн корпус”-ын нэр хүндийг шороотой хутгаж орхив. Учир нь Туарегчуудын салан тусгаарлах CSP-DPA эвслийн төлөөлөгч Мохамед Элмаулоуд Рамадан “Бямба гаригт манай хүчин дайсны цэргийн том цувааг бут цохиж, их хэмжээний техник, зэвсэг олзолсон” гэж мэдээлсэн байна.
Төрийн эрхэнд гарахад нь тусалсан Оросын “Вагнер PMC”-ийн хөлсний цэргүүд Мали улсын засгийн эрхэнд гарсан хурандаа Ассими Гоитын урилгаар 2021 оны 5 дугаар сард тус улсад албан ёсоор орж ирсэн юм. Товчоор Оросын хөлсний цэргүүд Африкийн улсуудын цэргийнхэнд засгийн эрх авахад нь тусалж оронд нь байгалийн баялгаас нь хувь хүртдэг бөгөөд энэ нь маш их тоотой мөнгө юм. Оросын “Вагнер PMC”-ийн бүх удирдлагууд Евгений Пригожинтой хамт нэг дор амиа алдах болсон гол шалтгаан нь ч энэ мөнгө байсан билээ.
Г.АМАРСАНАА
НИТХ-ын дарга А.БАЯР: Иргэдийн хурал өрөөндөө вакумжаад суух биш, салбар байгууллагуудаар явж, иргэдтэй уулзаж байна. Ингэснээр бидний гаргаж буй шийдвэр ч илүү иргэдэд ойр болно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяртай ярилцлаа. -НИТХ-ын жилдээ цөөхөн хуралддаг хэдий ч Монгол Улсын талаас илүү...
7 цагийн дараа
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэв
Өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэж...
7 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурханаар өвдсөн 22 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний байдлаар улаанбурхан өвчний батла...
6 цагийн дараа
Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж, хангамжийн эх үүсвэрийг ойрын хугацаанд төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг ...
6 цагийн дараа
ЗГ: Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна
Монгол Улсын холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран судалгаа, шинжилгээ хийж Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тог...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



