Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 03

Валютын ханш

value

гадаад

“Нобелийн долоо хоног” өндөрлөв DNN.mn

trend

Админ

img

2024 оны 10 сарын 14

img

1

news-img

Америкийн химич Дэвид Бейкер цоо шинэ төрлийн уураг гаргасан, Британийн Демис Хассабис, Жон Жампер нар уургийн нарийн бүтцийг урьдчилан таамаглах асуудлыг шийдсэн хиймэл оюун ухааны загвар боловсруулсан хэмээн тэд энэ оны химийн салбарын Нобелийн шагналыг гардахаар болжээ. Нобелийн Хороо “Эдгээр нээлт асар их нөөц бололцоо бий болгосон” гэж дүгнэсэн байна. Уургууд нь дэлхий дээрх амьдралын үндэс суурийг бүрдүүлдэг, амьдралд шаардагдах бүх химийн урвалыг удирдаж, янз бүрийн даавар, дохиоллын бодис, эсрэг бие, янз бүрийн эд эсийг бий болгон нөхөж байх үүрэг гүйцэтгэдэг.

Өөрөөр хэлбэл уургууд л амьгүй бодисуудыг нийлэгжүүлж амьд биет бий болгож байдаг. Харин уургууд нь өөрсдөө ихэвчлэн “амьдралын барилгын материал” гэж нэрлэгдэх 20 амин хүчлээс бүрддэг билээ. Дэвид Бейкер 2003 онд эдгээр амин хүчлийг ашиглан цоо шинэ уураг үүсгэж чадсан бөгөөд үүнээс хойш түүний судалгааны баг эм, вакцин, наноматериал болон бяцхан мэдрэгч болгон ашиглаж болох шинэ уураг бүтээсэн юм байна. Уургийн амин хүчлүүд нь урт гинжин хэлхээнд холбогддог бөгөөд 1970-аад оноос хойш судлаачид амин хүчлийн дарааллаар уургийн бүтцийг урьдчилан таамаглах гэж оролдож байсан боловч амжилтанд хүрэхгүй байсан юм. Харин Демис Хассабис, Жон Жампер нар 2020 онд “AlphaFold2” хэмээх хиймэл оюун ухааны технологийг ашиглан амин хүчлийн дарааллаар уургийн бүтцийг урьдчилан таамаглах шинэ системийг танилцуулсан байна.

Үүний ачаар судлаачдын аль хэдийн тодорхойлсон 200 сая уургийн бараг бүгдийн нь бүтцийг урьдчилан таамаглах боломжтой болсон байна. Анагаах ухаан, физик, химийн шагналууд нь нэгэнт хүн төрөлхтөнд үр ашгаа өгсөн бүтээлүүдэд олгодог. Энэ нь эрдэмтэд гаргасан бүтээлүүддээ олон жилийн дараа энэ шагналыг авах боломжтой болдог гэсэн үг юм. Иймээс олон шилдэг эрдэмтэд энэ шагналыг авч чадахгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байдаг. Харин Утга зохиолын болон Энх тайвны Нобелийн шагналд ийм “зовлон” тохиодоггүй билээ. Тэгвэл энэ оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганг “Түүхийн гажгийг сөрсөн хүний ​​амьдралын хэврэг байдлыг илчилсэн яруу найргийнхаа төлөө" хүртэхээр болов. Хан Ганг өөрийн бүтээлдээ хүний сэтгэл зүйд түүхийн “гэмтэл” хэрхэн нөлөөлж буй үл үзэгдэх дүрэм журмыг судалж, хүний ​​амьдралын хэврэг байдлыг өөрийн бүтээл бүрдээ дэлгэн харуулсан юм байна. Тэрээр бие ба сүнс, амьд ба үхэгсдийн хоорондын уялдаа холбоог өвөрмөцөөр ойлгуулсан яруу найргийн болон туршилтын хэв маягаараа орчин үеийн зохиолд шинийг санаачлагч болсон гэж Нобелийн хорооны хэвлэлийн мэдээнд дурджээ. Ийнхүү Хан Ганг нь Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн Өмнөд Солонгосын анхны зохиолч болсон бөгөөд түүний яруу найргийн ном монгол хэлэнд ч хөрвүүлэгдсэн байдаг юм байна. Энэ оны Нобелийн энх тайвны шагналыг Японы “Nihon Hidankyo” хөдөлгөөнийхөн хүртэхээр болов. Тус байгууллага олон жилийн турш Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөгдөлтөнд өртсөн хүмүүсийн түүхийн жишээн дээр цөмийн зэвсгийн хор хөнөөлийн талаар дэлхий нийтэд мэдээлсээр ирсэн юм байна. Цөмийн гүрнүүд цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлж, зэвсгээ сайжруулж байгаа өнөө үед энэ байгууллага цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөө уйгагүй тэмцэж байгааг Нобелийн Хорооны дарга Йорген Ватне Фриднес тэмдэглээд “Тэд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст урам зориг өгч, мэдээлэл өгдөг. Мөн тэд аюулгүй нөхцөлд хүн төрөлхтөний ирээдүйн оршин тогтнох үндэс суурийг бүрдүүлдэг” гэж хэлжээ.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Нобелийн хорооны энэ жил гаргасан шийдвэр нь бусад зүйлсээс гадна өнөөдөр дэлхий нийтэд, тэр дундаа ОХУ-аас сонсогдож байгаа цөмийн зэвсэг ашиглах сүрдүүлгээс үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Нобелийн энх тайвны шагналыг 1901 оноос хойш нийт 104 удаа олгосон бөгөөд энэ жил уг шагналыг 286 нэр дэвшигчээс шалгаруулжээ. Өнгөрсөн жил Нобелийн энх тайвны шагналыг эмэгтэйчүүдийн эрхийг дарангуйлж буй Ираны дэглэмийн эсрэг тэмцсэнийх нь төлөө Ираны идэвхтэн Наргис Мохаммадид олгож байсан билээ. НАТО-гийн шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Их Британийн “Sky” сувагт өгсөн ярилцлагадаа сэтгүүлчийн асуултанд “Барууны орнуудаас Украинд үзүүлж буй цэргийн тусламжийг сулруулахын тулд Кремлийн ашиглаж буй цөмийн заналхийллээс манай холбоотон орнууд айхгүй байгаа. Үнэндээ, энэ нь ямар ч үнэ цэнгүй заналхийлэл учир бид анхаарал хандуулахгүй байгаа юм" гэж хариулжээ. Мөн Марк Рютте “Ирэх долоо хоногоос эхлэх НАТО-гийн цөмийн сургуулилт нь эвслийнхэн Кремлийн заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад бэлэн байгааг харуулах болно. НАТО хүчтэй. Бид ямар ч дайсантай тэмцэж чадна. НАТО-гийн аюулгүй байдлаа хангах, аливаа аюул заналхийллийг сөрөн зогсоход шаардлагатай бүх зүйл бидэнд бий. Мөн бидэнд заналхийлж буй орнуудаас НАТО хэзээ ч айхгүй. Энэ заналхийлэл бол утгагүй зүйл. Путин ийм юм хийхээ больсон нь дээр. Бид хамгаалалтаа туршиж, бэхжүүлж байх нь маш чухал. Мөн бид аливаа аюул заналхийллийн эсрэг хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн гэдгээ дайснууддаа ойлгуулах ёстой” гэж онцолсон байна. Израилийн Батлан ​​хамгаалах хүчин(IDF)-ний хэвлэлийн алба “Энэ сарын 12-ны бямба гарагт Еврейн гол баяруудын нэг болох Йом Киппурын үеэр Хезболла террорист хөдөлгөөн манай улс руу 320 пуужин, дроноор довтолсны ихэнх нь Израилийн агаарын довтолгооноос хамгаалах хүчинд сөнөөгдөж багахан хэсэг нь эзгүй газарт унасан. Харин Тель-Авивын ойролцоох Герцлия амралтын газарт дрон агаарын довтолгооноос хамгаалах системийг даван гарч, барилга байгууламжид гэмтэл учруулсан байна. Израйлийн Акра хотын ойролцоо пуужингийн жижиг хэлтэрхийнд өртөж манай хоёр иргэн шархдсан байна” гэж мэдээлэв. Энэ амралтын өдрүүдэд Милтон хар салхи АНУ-ын Флорида мужийг дайрч 16 хүний аминд хүрч, гурван сая хүн цахилгаангүй болж, олон арван сая долларын хохирол учруулсан билээ. Энэ халуун орны шуурга нь Хелен хар салхинаас хойш хоёр долоо хоногийн дараа болж буйгаар онцлог юм. Тэгвэл олон нийтийн сүлжээнд “Ирэх 11-р сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд зориулж энэ хоёр хар салхийг хиймлээр үүсгэсэн бөгөөд бүгд найрамдах намыг дэмжигч мужуудыг онилсон” гэсэн мэдээллүүд тавигдаж олон сая хандалт авчээ. Бүгд найрамдах намын Тухайлбал, Дональд Трампыг тууштай дэмжигч, Конгрессын гишүүн Маржори Тейлор Гриний "Тийм ээ, тэд цаг агаарыг хянаж чадна" гэж бичсэн жиргээг 43 сая гаруй хүн үзжээ. Ерөөс популистууд гэх худалч, хулгайч, луйварчид төрд гаран эх орноо хорлох явдлын үндэс болж буй боловсролгүй улс төрчид болон боловсролгүй сонгогчдын асуудал Ардчилсан тогтолцоотой улсуудад “хорт хавдар”-ын хэмжээнд хүрээд байгаа юм. Боловсрол гэж интернетээс шинжлэх ухаанаар батлагдсан мэдлэг олж авах, түүнийгээ амьдралдаа ашиглах чадвар хоёрын нийлбэрийг хэлж байгаа билээ.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд зочлов DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн...

img

6 цагийн дараа

ГССҮТ-ийн эмч нар үений гадаргуу мөгөөрсийг шилжүүлэх технологийг нэвтрүүллээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч нар дунд чөмөгний булуу шаант ясны тавцанд нэг момент...

img

20 минутын өмнө

2025 онд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих цогц төв байгуулна DNN.mn

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах т...

img

2 цагийн өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна DNN.mn

Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарл...

img

2 цагийн өмнө

Алдарт эхийн одонтой 500 гаруй ээж спортын 7 төрлөөр өрсөлдөж байна DNN.mn

“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор ээжүүдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээ...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд