Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Өдөр бүр 30-48 вагон импортын түлш орж ирж байгаа учраас дахин хомсдол үүсэхгүй

trend

Админ

img

2025 оны 11 сарын 08

news-img

Өнгөрсөн сард хуучин болон хагас коксон түлшний хомсдол үүсч, иргэд ихээр бухимдсан билээ. Өвөл болоогүй байхад түлшний хомсдол үүсч байгаа бол цаашид яах билээ. Түлшний нөөц хэр байна вэ гэх мэт шүүмж нэлээдгүй өрнөсөн. Тиймээс хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан түлшний нөөц болон өвлийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа талаар “Тавантолгой түлш” компани, түлш борлуулах цэг, иргэдээс тодрууллаа.


“Тавантолгой” түлш компанийн борлуулалтын албаны дарга О.Мишээл “Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван дүүргийн 11 агуулахад нийтдээ 10 мянга 241 тонн хагас коксон шахмал түлш бий. Харин савлагаатай мидлинг агуулахад 188, үйлдвэрийн талбайд 774 тонн байгаа. Савлагаатай хагас коксон түлшний нөөц 3133 байгаа бол үйлдвэрийн талбайд 1297 тонн байна.

Өчигдөр дахин 48 вагон хагас коксон шахмал түлш орж ирээд, буулгалт хийсэн. Ер нь өдөр бүр нэг цуваа вагон тасралтгүй орж ирж байгаа. Нийт түлшний нөөц 16 мянга 791.5 тонн байна.

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 400 гаруй борлуулалтын цэг ажиллаж байгаа. Борлуулалтын цэгүүд өдөрт дунджаар 2200 тонн түлшний захиалга өгдөг. Харин 340 цэг дээр 2300 орчим тонн түлшний үлдэгдэлтэй. Тиймээс одоо ямар нэгэн түлшний хомсдол үүсэхгүй гэдгийг хэлье. Карт болон “Хотула” аппликэйшнийг яаж суулгах вэ, эрхээ яаж нээлгэх вэ гэсэн иргэд маш их байна. Үүнтэй холбогдуулан бид өнгөрсөн долоо хоногоос нийслэлийн долоон дүүргийн хэрэглэгчид үйлчлэх төвийн байранд борлуулалтын хэлтсийн 12 мэргэжилтэн ажиллуулж байгаа. Жишээлбэл, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэддээ хүндрэл учруулахгүйгээр дүүрэг дээр нь программын мэдээлэл түгээж байна. Аппликэйшнээ суулгаж, эрхээ нээж чадахгүй байгаа хүмүүст тусламж үзүүлдэг гэсэн үг. Түүнчлэн хорооны тодорхойлолтод үндэслээд эрхийг нь нээж байгаа. Үүнд түр оршин суугч, гадаадын иргэд хүртэл багтсан.

Саяхан түлшний хомсдолоос үүдэн иргэдийн дунд маргаан үүслээ. Уг асуудлын үндсэн шалтгаан нь энэ жил бид “Хотула” аппликэйшний хөгжүүлэлт хийгээд, хэрэглээнд нэвтрүүлсэн шүү дээ. Уг нь 160 мянган иргэний худалдан авалт хийгдэх ёстой байсан юм. Гэтэл “Хотула” аппликэйшн нь иргэний үнэмлэхний QR кодыг уншаад, эрх нээдэг болсон чинь программын алдаа гарсан. Өөрөөр хэлбэл, давхардсан тоогоор 300 мянган хэрэглэгчтэй болчихсон. Энэхүү 300 мянган бүртгэлтэй хэрэглэгч ирж байгаа бүх түлшийг их хэмжээгээр авч, хомсдол бий болгосон юм. Тиймээс давхардсан иргэдийн картуудыг шууд хаасан. Одоо иргэдийн бухимдал намжиж, асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно.

Манайд мидлингийн бараг 40 гаруй мянган тонн нөөц бий. Тиймээс мидлингийн зөвхөн бүхэллэг хэсгийг нь ялгаж, савлаад худалдаанд гаргасан. Яагаад гэвэл иргэд мидлингийн асалт хурдан байдаг гэх мэт шалтгаанаар цаашид ч хэрэглэх сонирхол өндөртэй байна. Ер нь иймэрхүү нөөц төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн өдөр бүр 30-48 вагон импортын нөөц үйлдвэрийн талбайд 2000-2500 тонн түлш буулгаж байгаа” гэв.

Иргэдийн дунд үүссэн түлшний хэрүүл тэмцэл одоо л намжиж байна

Чингэлтэй дүүргийн VIII хорооны “Дэнжийн 1000”-ын 39 дүгээр түлш борлуулах цэгийн ажилтан “Одоо бид түлшээ 10, эсвэл таван тонн гэсэн хоёр сонголттойгоор захиалдаг болсон. Би өөрөө борлуулагч нь учраас хорооныхоо айлуудын эрэлт хэрэгцээг харж байгаад захиалгаа өгдөг. Миний хувьд амралтын өдрүүдэд 10 тонн, ажлын өдрүүдэд таван тонноор захиалга өгч байгаа. Өнгөрсөн сард шинэ, хуучин түлш хомсдож, иргэдийн дунд баахан хэрүүл тэмцэл боллоо. Харин одоо хүмүүсийн хэл ам хийх нь багасаж, хэрэгцээгээрээ түлшээ авдаг болсон. Хоёрдугаарт, “Хотула” аппликэйкшнийг ажиллуулахад жаахан хүндрэлтэй байна гэх шүүмж яваад байгаа шүү дээ. Борлуулагч бид ч иргэд түлшээ авч чадахгүй байна гээд их бухимдалтай байсан юм. Гэхдээ “Тавантолгой” түлш компанийн аппликэйшний шинэчлэлийн ажлын үр дүнд түлшний хэрүүл тэмцэл зогссон гэж харж байгаа. Өмнө нь том машинтай, олон карттай хүмүүс ирээд тэдэн айлын нүүрс авах ёстой гээд л борлуулагч руу дайралт хийдэг байлаа. Харин одоо энэ асуудал багасаж, ирсэн түлш нь энэ хавийнхаа айлуудын хэрэгцээг бүрэн хангаж байгаа. Олон карттай хүмүүс их хэмжээгээр түлш авах гэж ирэхээр энэ хавийн айлуудад хүрэлцдэггүй байсан юм. Тэгээд л хэрүүл тэмцэл эхэлсэн. Бид арга ядахдаа нэг айлд оногдох ёстой долоон шуудай нүүрсийг гурав хувааж хүртэл өгдөг байсан. Миний хариуцсан цэг дээр асуудал ийм байна. Ер нь нэг картад долоон шуудай нүүрс авах эрх байдаг. Нэг айл долоо хоногт долоон шуудай нүүрс хэрэглэнэ гэсэн үг.

Харин том байшинтай айлууд дахиад нэг шуудай түлш нэмээд өгөөч гээд их гуйдаг байсан. Саяхан уг асуудалд гаргалгаа олсон юм шиг байна лээ. Өөрөөр хэлбэл, том байшинтай айлууд Засаг даргаасаа тодорхойлолт аваад, картан дээрээ эрх нэмүүлж болно гэсэн. Ер нь асуудал гарах бүрд гаргалгаа олоод сайнтай, муутай л явж байна даа. Зарим хүн шинэ түлш манайхыг халааж дийлэхгүй байна гээд хуучин түлшээ авч байгаа. Харин зарим нь шинэ түлш илчээ сайн барьж байна, эсвэл хуучнаасаа ялгарах зүйлгүй юм билээ гээд иргэдийн сэтгэл ханамж 50, 50 хувьтай байгаа. Би өөрөө шинэ түлшийг түлж үзсэн. Муу зүйл байхгүй. Гэхдээ бас яг сайн гэж хэлэхгүй.

Одоогийн байдлаар түлшний хомсдол алга

Чингэлтэй дүүргийн VIII хорооны “Дэнжийн 1000”-ын оршин суугч А.Базарханд “Арав орчим хоногийн өмнө түлш гэнэт ховордсон. Гэсэн хэрнээ цахимаар өдөр бүр вагон, вагон түлш Хятадаас орж ирж байна гээд л мэдээлэл яваад байдаг. Би бүр юу ч ойлгохоо больсон. Ямар сайндаа өглөө эрт нөхөртэйгөө түлш борлуулах цэгүүд рүү очиж, үүдийг нь сахиж суух вэ дээ. Тэгээд түлшээ авах гэхээр карт нь болохгүй байна гэнэ. Таны карт хүчингүй, эсвэл түлш худалдан авах эрх үүсээгүй байна гэдэг. Гэтэл зарим хүн том машинтай ирээд л олон шуудай нүүрс аваад явдаг. Яг хорооны айлуудад түлш огт оногддоггүй байсан. Үүнээс болж бид түлш борлуулах цэгийнхээ хүмүүсийг л загнана. Яг ийм байдалтай олон хоносон. Одоо харин асуудал шийдэгдээд, учир зүй нь олдсон юм шиг байна лээ. Энэ сарын эхээр л иргэдэд тэгш, хүртээмжтэй түлш оногдож байна. Миний хувьд хүүхдээрээ “Хотула” аппликэйшн нээлгэсэн. Их төвөгтэй юм билээ. Гэхдээ хэрэглэж л байгаа. Шинэ түлшний хувьд асалт жаахан удаан ч илчээ таван цаг барьж байсан. Гол нь тоос тортог, утаа багатай. Гэхдээ манайх хуучин түлшээ хэрэглэхийг илүүд үздэг. Асалт нь арай хурдан байдаг юм. Илчээ ч гайгүй сайн барьдаг. Одоогийн байдлаар түлшний хомсдол алга байна.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холб...

img

8 цагийн дараа

Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжу...

img

7 цагийн дараа

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2025 оны 11-р сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцуулж байна. Энэ сард: Нийгмийн...

img

6 цагийн дараа

Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна

Монгол Улсад 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 132 улсын 37939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бү...

img

6 цагийн дараа

Шийдвэр гаргах түвшинд 74.6 хувь нь эрэгтэйчүүд, 25.4 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Мо...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд