Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

С.Баярбилэг: Хулгайлах гэмт хэргийн 3.3 хувийг тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг эзэлж байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 08

news-img

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгтэй тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийн талаар ярилцлаа.


-Сүүлийн үед автомашин хулгайлах гэмт хэрэг багагүй гарч байна. Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

– Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Юуны өмнө “Хулгайлах” гэмт хэргийн нэг төрөл бол тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг гэдгийг дурдъя. Цагдаагийн байгууллагад 2025 оны эхний 10 сарын байдлаар 6151 “Хулгайлах” гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 841 нэгж буюу -12.0 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Харин нийт 6151 хулгайлах гэмт хэргийн 201 нь тээврийн хэрэгсэл хулгайлсан гэмт хэрэг байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 нэгж буюу 6.9 хувиар өссөн гэх үзүүлэлт гарсан. Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийн 3.3 хувийг тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг эзэлж байна гэсэн үг.

-Гэмт этгээдүүд хулгайлсан тээврийн хэрэгслээ ихэвчлэн худалдан борлуулдаг уу?

-Тээврийн хэрэгсэл хулгайлаад усдад зарж борлуулах иймэрхүү нөхцөл байдал гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогддог. Гэхдээ заавал зарж борлуулахгүйгээр тухайн автомашиныг задлаад, эд ангиар нь зарж буй хэлбэр нэлээдгүй хувийг эзэлж байна.

-Иргэдийн зүгээс гэмт этгээдүүдэд энэ төрлийн хэрэг үйлдэх сэдлийг өгч буй нийтлэг алдаа, дутагдал байна уу?

-Энэ төрлийн гэмт хэргийг шалгах явцад тодорхой нөлөөлсөн шалтгаанууд байдаг. Тодруулбал, иргэд хараа хяналт, харуул хамгаалалтгүй газар тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар байршуулах, машинаа асаалттай, хаалгыг нь онгорхой орхиод үйлчилгээний газар руу хэдхэн минут ордог. Эсвэл машинаа халаах зориулалтаар асаалттай, онгорхой орхих гэдэг ч юмуу энэ мэтчилэн гэмт этгээдүүдэд гэмт хэрэг үйлдэх нөхцөл, боломжийг олгож байна. Тиймээс иргэд аль болох харуул хамгаалалттай газар автомашинаа байршуулж байх хэрэгтэй. Ялангуяа өөрийн эд хөрөнгөө удаан хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй байснаараа хулгайлах төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж чадна.

-Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан тохиолдолд зорчих эрхийг нь хязгаарладаг. Эсвэл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг. Магадгүй хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу энэ төрлийн гэмт хэргийг олон давтамжтай үйлдэж, амьдралынхаа орлогын эх үүсвэр болгосон болон зохион байгуулалттай бүлэг этгээдүүд үйлдсэн бол таваас 12 хүртэлх жилийн хорих ялтай. Гэмт хэрэг үйлдсэн аргаасаа хамаараад харгалзах хорих ял нь хүндэрдэг гэж ойлгож болно.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холб...

img

8 цагийн дараа

Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжу...

img

7 цагийн дараа

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2025 оны 11-р сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцуулж байна. Энэ сард: Нийгмийн...

img

6 цагийн дараа

Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна

Монгол Улсад 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 132 улсын 37939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бү...

img

6 цагийн дараа

Шийдвэр гаргах түвшинд 74.6 хувь нь эрэгтэйчүүд, 25.4 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Мо...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд