Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Шийдвэр гаргах түвшинд 74.6 хувь нь эрэгтэйчүүд, 25.4 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 08

news-img

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Монгол Улсын нийт хүн амын 49 хувь нь эрэгтэйчүүд, 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд дунджаар 76 насалдаг бол эрэгтэйчүүд дунджаар 67 насалдаг. Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9 жилийн зөрүүтэй.

Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд. Жендэрт суурилсан хүчирхийлэлд 87.6 хувь нь эмэгтэйчүүд өртдөг. Ажиллах хүчний оролцооны хувьд 71.4 хувь нь эрэгтэйчүүд, 53.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргах түвшинд 74.6 хувь нь эрэгтэйчүүд, 25.4 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Гэхдээ улс төр, парламентын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоор Монгол Улс Азид манлайлж, дэлхийн түвшинд ойртож байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон нийт 66.8 мянган хүн амаас өрх толгойлсон эх 54.8 мянга, өрх толгойлсон эцэг 11.9 мянга байна. Үүнээс 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 27.9 мянга байгаа юм. Эмэгтэйчүүд өдөрт дунджаар 4.1 цагийг цалингүй асрах болон гэрийн ажилд зарцуулдаг бол эрэгтэйчүүд өдөрт 1.7 цагийг зарцуулдаг гэв.

Хуралдааны үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, бодлого чиглэл, зөвлөмжийн талаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Адилбиш танилцууллаа. Тэрбээр “Жендэрийн тэгш байдлыг хангах үзэл баримтлал, зарчмыг Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Хууль зүйн туслалцааны тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд тухайлан тусган хэрэгжүүлдэг. Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогод жендэрийн талаарх бодлогыг мөн тусгаж өгсөн байдаг. Жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг бататгах сургалт, уулзалтуудыг байгууллага болон иргэдийн дунд тогтмол зохион байгуулдаг” гэв.

Аливаа байгууллага, ААН-д Жендэрийн тэгш байдлыг хангаснаар дараах үр дүнгүүд гардаг байна.

  • Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжинө.
  • Ажилтнуудын сэтгэл ханамж дээшилнэ.
  • Үндэсний төдийгүй олон улсын түвшинд сайн үлгэр жишээ болно

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин танилцууллаа. Нийслэлийн Боловсролын газраас бүх нийтийн жендэрийн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Тухайлбал, 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон төрийн бус нийт 332 сургуулийн 6-12 дугаар ангийн 224 мянга гаруй сурагч хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд, хооллолт ба хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй байдал, анхны тусламж хөтөлбөрийн хүрээнд хичээл судалж байна. Эдгээр хөтөлбөрийг судалснаар сурагчид дараах мэдлэгийг олж авах юм.

  • Эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, бие бялдрын эрүүл мэнд, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болох,
  • Аливаа эрсдэлтэй зан үйлээс татгалзах, даван туулах, бусдад эерэг шаардлага тавих,
  • Олон талт соёлыг ойлгох, ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах,
  • Олон нийт, сайн дурын үйл ажиллагаанд оролцож, бусдад нөлөөлөх,
  • Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэй хандах,
  • Бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө санаа тавьдаг байхад суралцана.

Нийслэлд 206 сургуульд 241 сэтгэл зүйч ажиллаж байна. 2025 оны 10 дугаар сарын байдлаар сэтгэл зүйчийн үйлчилгээг нийт давхардсан тоогоор 14600 суралцагч авчээ. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагад ажиллаж буй сэтгэл зүйчийг жендерийн чиглэлээр мэргэшүүлдэг байна. Мөн сурагчдад тэгш, хүртээмжтэй боловсрол олгох, дотуур байранд амьдардаг сурагчдыг дэмжих, ЕБС-ийн суралцагчдыг хорт зуршил, болзошгүй эрсдэлт зан үйл болон жендэрийн хэвшмэл ойлголтоос сэргийлэх үйл ажиллагаанд эцэг эх, багш, сурагчид (охид, хөвгүүд)-ын клуб, бүлгээр дамжуулан хамруулдаг байна.

Хуралдааны төгсгөлд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа нийслэлээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах хүрээнд эдийн засаг, төрийн албан дахь ЖЭТБ, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн харилцааны чиглэлээр аян, сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулдаг талаар танилцууллаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэхээр товлов

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай,...

img

7 цагийн дараа

Дунд суудлын хуралдааныг энэ сарын 24 хүртэл хойшлууллаа

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулий...

img

6 цагийн дараа

А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холб...

img

5 цагийн дараа

Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжу...

img

4 цагийн дараа

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2025 оны 11-р сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцуулж байна. Энэ сард: Нийгмийн...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд