мэдээ
Сонин хэвлэлийн “үнэр”-т дурлаж өссөн минь DNN.mn

Админ
2024 оны 11 сарын 02

Миний хүүхэд ахуйд “сонины сурвалжлагч” гэдэг их л хүндтэй хүн байв. Аав минь “Архангайн үнэн” сонины сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар олон жил ажилласан Д.Доржсэнгээ гэдэг хүн байлаа. Хөдөө байнга томилолтоор явна. Баяр наадам болсон ч, зуд турхан тохиосон ч “хэзээд бэлэн” гэх зургийн “Зенит” аппаратаа зүүгээд, том хүрэн цүнхээ бариад, албаны машиндаа суугаад одно.
Хөдөөнийхөн “Сурвалжлагч” хэмээх нэрнээс нь ихэд сүрддэг ч том дарга ирсэн мэт хоймроо залан хүндэлдэг талаар ажлынхан нь ярьдаг байв. “Аав шигээ ингээд сурвалжлагч болоод, хүмүүсийн аж амьдралыг сурвалжлаад явж байх юмсан” гэж би битүүхэн мөрөөдөг байсан юм.
Хамгийн гоё нь аавынхаа ажил дээр очих байлаа. “Архангайн үнэн” сониныхон намайг андахгүй, “Гоёдоо ирлээ” л гэнэ. Аавын ажлын газрынхны хүүхдүүдийн концерт болдог байлаа. Би “Алтан тав гоё доо” гэдэг дуу дуулдаг. Тэгээд л “Гоёдоо” нэртэй болсон түүхтэй. Одоо ч энэ нэрээр минь дууддагт нь би их дуртай.
Сонины хэвлэх үйлдвэр, сонины үнэр гэж хачин гоё үнэр байдаг байлаа. Хэвлэгч эгч нар жижигхэн жижигхэн тугалган үсэг өрөөд, бүтэн сонин хийхийг харж гайхаж, бахархах шиг гоё зүйл байгаагүй. Үнэндээ аав минь сонин хэвлэлийн “гоё бүхэн”-д багаас минь дурлуулсан гавьяатан юм.
Аавын номын сан гэж арвин. Лениний ботиос эхлээд Маркс, Энгельсийн номууд, ер нь байхгүй ном гэж байхгүй. Аав “Миний хүүхдүүдэд үлдэнэ” гээд, номондоо их харам. Биднийг ном алга хийхэд их дургүй.
Аав “Миний охин орондоо битгий ном уншиж бай” гэж хэлнэ. Хүүхэд байсан болохоор зөрүүдлээд, хэргээр зүүн, баруун талаараа хэвтэж байгаад л орондоо ном уншдаг байлаа. Аав “Миний охин хожим нүдний шил зүүдэг болоод л аавынхаа хэлснийг ойлгох байх даа” хэмээн хэлдэг байж билээ. Орондоо ном уншсаны “үр дүн” ч гарч, би гэдэг хүн дөрөвдүгээр ангиасаа нүдний шил зүүх болсон юм.
Д.ЭРДЭНЭТУЯА
Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдалд анхааръя
Шинэ он гарах мөч ойртож буй энэ үед айл бүхний хойморт бяцхан хүүхдүүдийн хөөр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэн...
3 цагийн дараа
Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар са...
2 цагийн дараа
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.12.26/ 10.26 цагт 59.5 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар 12...
2 цагийн дараа
Зочид буудал, караокены өрөөнд камер байршуулсан явдлыг зогсоожээ
Зочид буудал, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагын өрөө, тасалгаанд нууцаар харах, сонсох төхөөрөмж суурьлуулан хүний эмзэг мэдэ...
1 цагийн дараа
Нийслэлийн ирэх 5 жилийн төлөвлөгөөг баталлаа
НИТХ-ын ээлжит бус IX хуралдааны II хэлэлцүүлэг боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулав. Өнөөдри...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Robertmot
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru



