гадаад
Дональд Трамп Аризона мужид ялснаар сонгуулийн коллегийн 312 саналтай болов DNN.mn

Админ
2024 оны 11 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп энэ жилийн сонгуулийн хувьд сүүлийн гол муж болох Аризонад ялалт байгуулжээ. Ассошиэйтед Пресс (AP) Бүгд найрамдах намаас нэр дэвшигч саналын хуудасны 87 хувийг тоолсны дараа тус мужид 52,6 хувийн санал авч, Ардчилсан намын өрсөлдөгч Камала Харрисыг 6,2 хувийн саналаар илүү байгааг мэдээлсэн байна. Хэдийгээр саналын хуудсыг гүйцэд тоолж дуусаагүй байгаа ч одоогийн зөрүү нь энэ муж дахь сонгуулийн үр дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрөх боломжийг олгож байна гэсэн байна.
Аризона дахь ялалт нь хэд хэдэн шалтгааны улмаас Трампын хувьд чухал гэдгийг америкийн хэвлэлүүд бичжээ. Нэгдүгээрт, 2020 оны сонгуульд Америкийн одоогийн удирдагч Жо Байден энэ мужид ялалт байгуулж байжээ. Тиймээс Аризона нь “хөх”, “улаан”-ны алин руу нь ч савлаж мэдэх “дүүжин” гэдэг ангилалд багтаж байсан. Хоёрдугаарт, Аризонагийн ялалт нь Бүгд найрамдах намаас нэр дэвшигчид 11 санал нэмж, сонгуулийн коллщгийн нийт 312 саналтай болж байна. Энэ дүн нь Дональд Трампын хувьд болон 1992 оноос хойш Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бүх хүний хувьд дээд амжилт болж байна.
Невада мужид Трамп ялалт байгуулсан нь 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд тодорхой болсон. Энэ нь Америкийн хэвлэлүүдийн хувьд бас нэгэн онцлох мэдээ байсан билээ. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ мужид 20 жил ялж байгаагүй аж. Тодруулбал, хамгийн сүүлд 2004 онд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жорж Буш төрийн эрхийг авч байжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Ард түмнээ дамшигласан Г.Занданшатарын засгийг огцруулах Ардчилсан намын шаардлага зөв
Улс даяараа мөнгөний хомсдолд орчихсон байна. Үүний гол шалтгаан нь ерөөсөө данхайсан төр. Өнгөрсөн зургадугаар сарын 13-ны нэгдсэн ...
8 цагийн дараа
Энд онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлэв
Гаалийн ерөнхий газраас улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын талаарх 2...
7 цагийн дараа
Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт цахимаар хичээллэнэ
Сурагчид таван долоо хоног буюу ирэх оны нэгдүгээр сарын 26-ныг хүртэл амрах хуваарьтай. НИЙСЛЭЛ Бага анги: Арванхоёрдугаар сарын 15...
7 цагийн дараа
ЧУУЛГАН:Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малт...
6 цагийн дараа
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруул...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Thomasatova
canadian drug prices
http://expresscanadapharm.com/# canadianpharmacyworld
best online canadian pharmacy



