Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

ЧУУЛГАН:Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 19

news-img

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

 Хуулийн төсөлд усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх үндэслэл, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар дүгнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой харилцааг нарийвчлан, тодорхой зохицуулахаар тусгажээ.
 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Анхны хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62 хувь дэмжиж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
 УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн түр хороонд нь буцааж, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэн санал дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэв. УИХ-ын гишүүд болон Засгийн газрын зүгээс түр хорооны тогтоол, шийдвэрийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлэн, шийдвэрийг илүү нарийвчлах, тодорхой дурдах шаардлагатайг хэллээ. Засгийн газрын зүгээс зээлийн хүүг бууруулах, менежментийн зардлыг бууруулж, төлбөрийг орлого, үр дүнд суурилдаг байх талд ажиллаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэллээ.

Мөн Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох Ерөнхийлөгчийн саналыг гишүүдийн 70.7 хувь нь дэмжив. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

НЗХХГ-т 360 камертай автомашин, сурроныг хүлээлгэн өгчээ

Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг гардуулж өглөө. Нийслэ...

img

6 цагийн дараа

ЧУУЛГАН: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.12.19) Улсын Их Хурлын 94 гишүүн хүрэлцэн ирснээр 74...

img

5 цагийн дараа

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна

Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төсл...

img

5 цагийн дараа

Ард түмнээ дамшигласан Г.Занданшатарын засгийг огцруулах Ардчилсан намын шаардлага зөв

Улс даяараа мөнгөний хомсдолд орчихсон байна. Үүний гол шалтгаан нь ерөөсөө данхайсан төр. Өнгөрсөн зургадугаар сарын 13-ны нэгдсэн ...

img

4 цагийн дараа

Энд онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлэв

Гаалийн ерөнхий газраас  улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын талаарх 2...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд