мэдээ
“Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ DNN.mn

Админ
2024 оны 11 сарын 18

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдаж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болж өөрчлөгдсөн болохыг дурдаж, 2025 онд Чех Улсад Монгол Улсаас хийхээр төлөвлөгдөж буй айлчлалын үеэр спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах саналтай буйгаа илэрхийлэв.
Үүний зэрэгцээ Монгол Улсын Филармонийн Морин хуурын найрал Чех Улсын нийслэл Прага хотод ирэх оны гуравдугаар сард тоглохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн Үндэсний музейд зохион байгуулахаар Чингис хаан Үндэсний музей, Чехийн Үндэсний музей 2024 оны зургаадугаар сард гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу үзэсгэлэн дэглэх бэлтгэл ажлын талаар ярилцав.
Мөн хоёр улс спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд дасгалжуулагч, тамирчид болон мэргэжилтнүүдийг харилцан урьж, хамтарсан бэлтгэл хийх зэрэг бусад холбогдох үйл ажиллагаа зохион байгуулах, туршлага солилцох хүсэлтэй буйгаа Элчин сайд Ян Вытопилд илэрхийллээ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдалд анхааръя
Шинэ он гарах мөч ойртож буй энэ үед айл бүхний хойморт бяцхан хүүхдүүдийн хөөр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэн...
1 цагийн өмнө
Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар са...
2 цагийн өмнө
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.12.26/ 10.26 цагт 59.5 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар 12...
2 цагийн өмнө
Зочид буудал, караокены өрөөнд камер байршуулсан явдлыг зогсоожээ
Зочид буудал, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагын өрөө, тасалгаанд нууцаар харах, сонсох төхөөрөмж суурьлуулан хүний эмзэг мэдэ...
3 цагийн өмнө
Нийслэлийн ирэх 5 жилийн төлөвлөгөөг баталлаа
НИТХ-ын ээлжит бус IX хуралдааны II хэлэлцүүлэг боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулав. Өнөөдри...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



