бөхийн-удам-судар
Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Админ
2024 оны 11 сарын 22

196

2024 оны 11 дүгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна.
Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Арваннэгдүгээр сарын 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд нутгийн зарим газраар, 26-28-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Арваннэгдүгээр сарын 23-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 23-24-нд цас, 26-нд ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Арваннэгдүгээр сарын 23-наас хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-25 хэм, бусад хэсгээр 16-21 хэм, өдөртөө бүх хэсгээр 9-14 хэм хүйтэн байна.





Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 46 дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 10, объектын гал түймрийн 46 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 53 иргэн...
8 цагийн дараа
Согтуугаар жолоо барьсан 222 иргэний эрхийг 3 хүртэлх жилээр хасав
Тээврийн прокурорын газраас мэдээлснээр 2025 оны зургадугаар сарын 25-ний өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан...
7 цагийн дараа
“ДЦС-4”-ийн зүүн уулзвар, Наадамчдын зам, Эрчим хүчний гудамжны авто замын уулзварыг хаана
Авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны замыг эхлүүлж буй. “ДЦС-4R...
7 цагийн дараа
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа
Улсын хэмжээнд сүүлийн 5 хоногийн хугацаанд /2025.06.25-30/ Сэлэнгэ, Булган, Дорнод, Дархан-Уул, Төв аймагт нийт 22 удаагийн ой, хээ...
6 цагийн дараа
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит /2025.06.30/ хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж байна. Үүнд: 1. Монгол Улсын 2025 оны төс...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд