гадаад
Путины энэ удаагийн ээлжит “аналогов нет”-ээс барууны улсууд огтхон ч айсангүй, харин ч Украинд үзүүлэх тусламжаа улам нэмэгдүүлнэ гэж мэдэгдэв DNN.mn
Админ
2024 оны 11 сарын 25
383
Оросууд цэрэг, техникийн сүрт жагсаал зохион байгуулж “Бид өөр хаана ч байхгүй, хүчирхэг зэвсэгтэй” гэж дэлхий нийтэд сурталддаг байв. Харин Украины дайн эхэлснээр Орос зэвсгийн “өөр хаана ч байдаггүй” нь үнэн, харин “хүчирхэг” нь худал буюу зүгээр л барууны зэвсгийн маруухан хуулбар гэдэг нь тодорхой болов. Оросын зэвсгийн экспорт огцом хумигдаж, зөвхөн дотооддоо хэрэглэх гэсэн хэдхэн улс тэдний хямд зэвсгийг худалдаж авдаг болов. Дэлхийн хэвлэл, мэдээлэлд Оросын зэвсгийг тодорхойлсон “аналогов нет” гэх доромж хэлц үг бий болов. Тэгвэл Владимир Путин Украины Днепр хотын нуранги болсон Южмаш үйлдвэр рүү цоо шинэ, дуунаас хэт хурдан Орешник пуужингаар харвасан тухайгаа дэлхий нийтэд мэдэгдэх үеэр ОХУ-ын Стратегийн пуужингийн хүчний ерөнхий командлагч Сергей Каракаев “Орешник пуужин Европ даяар бай онож чадна” гэж мэдэгдэв. Владимир Путин маргааш нь “Орешник пуужинг дайсны байнд бөөнөөр нь ашиглавал стратегийн зэвсэгтэй дүйцэхүйц байх болно. Иймээс бид Орешник пуужинг бөөнөөр нь үйлдвэрлэнэ” гэж зарлав.
Пентагон Оросын Орешник пуужинг дундын зайн, хуучирсан РС-26 гэх Рубеж пуужин гэсэн бол Украины Тагнуулын алба Орешник нь судалгааны үеийн нэршил, харин байлдааны нэршил нь Кедр гэж мэдэгдэв. Үнэндээ бол энэ пуужингийн цаад учир нь ийм юм.
ЗХУ тэр үедээ замбараагүй их буюу тэрбум орчим валют зарлагадсан ч тив алгасах пуужин хийж чадсангүй, хийсэн пуужин нь дундын зайн пуужин болов. Улсын маш их мөнгө дэмий үрсэн гэх хэрэг “хар үүл” Устинов сайдын толгой дээр хуримтлагдаж, Брежневийн төр, засгийн нэр хүндэд сэв сууж магадгүй болов. Иймээс тэд өөрийн зүүн Европын социалист улсуудад РСД-10 буюу Пионер гэх энэ пуужингаа байршуулж, энэ тухайгаа иргэддээ гайхуулан сурталчилж, нүүрлэсэн аюулаас аврагдав. Гэтэл АНУ Москвад 12 минутад ирж цохилт өгөх “Першинг-2” пуужингаа баруун Европт хариу болгон байршуулж орхив. Энэ нь Кремлийн удирдлагын хувьд АНУ-ын пуужингийн эсрэг хараалын үг л хэлж амжих боломжтой болсон гэсэн үг юм. Энэ явдал эцэст нь Михаил Горбачев, Рональд Рейган нар Вашингтонд гарын үсэг зурснаар 1988 оноос хэрэгжиж эхэлсэн “Дундын зайн пуужинг хориглох гэрээ” болж өндөрлөв. Харин 1982 онд ЗХУ цоо шинэ тив алгасах 15П165 гэх Тополь пуужинтай болсон. Түүнийг хуучин пуужингууд шиг тусгай том нүхэн үүрэнд бус, харин Белорусын асар том, ачааны машинд ачиж, хөдөлгөөнтэй болгосноор давуу талтай болсон юм. Улмаар түүний шинэчлэгдсэн хувилбар болох Тополь-М нь Оросын цөмийн зэвсгийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж үлдсэн билээ. Оросууд удалгүй гурван шатлалтай Тополь-М пуужингийн нэг шатлалыг нь авч хаян хөнгөрүүлж, РС-24 буюу Ярс пуужин болгосон юм. Харин Ярс пуужинг улам хөнгөрүүлж РС-26 буюу Рубеж пуужин болгосон ч эхний туршилт нь амжилтгүй болсон. Харин 2018 онд туршилт амжилттай болсон бөгөөд ерөнхийлөгч Трамп “Оросууд гэрээгээ зөрчсөн” хэмээн “Дундын зайн пуужинг хориглох гэрээ”-нээс АНУ гарч байгааг зарласан учир энэ пуужингийн асуудал тэгсхийгээд намжсан юм. Харин өнөөдөр Путин хуучин Рубеж пуужинг Орешник гэж нэрлэв.
Энэ пуужин задардаг байлдааны хошуутай учир агаарт гэрэл цацруулан дэлбэрч газарт унах учир дэлбэрэлт нь ганц хошуутай пуужингаас өвөрмөц байдалтай харагддаг. Гэхдээ хэдэн зуун км хол зайд ердийн хошуутай Орос пуужингийн бай онох чадвар маш муу байдаг. Иймээс энэ нь маш их зардлаар дайсандаа маш бага хохирол учруулна гэсэн үг. Иймээс Оросууд ердийн дэлбэрдэг хошуутай Орешник пуужингаа дахин дахин ашиглаад байх боломжгүй юм. Харин атомын бөмбөг тээсэн нөхцөлд заавал барууны пуужингууд шиг нарийн ончтой байх шаадлагагүй. Хамгийн гол нь Путины энэ удаагийн ээлжит “аналогов нет”-ээс барууны улсууд огтхон ч айсангүй, харин ч Украинд үзүүлэх тусламжаа улам нэмэгдүүлнэ гэж мэдэгдэв. Тухайлбал, Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер “Орос бүрэн эрхт улс руу довтолсон. Путин энэ хугацаанд хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй түрэмгий, занасан, хяхарган өнгө аястай мэдэгдэл хийсээр ирсэн. Түүний үйлдлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй учраас бид Украинд тусалсаар ирсэн, тусалсаар ч байх болно” гэж мэдэгдэв. Харин Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро “Украиныг дэмжих асуудалд ямарваа “улаан шугам” байхгүй болсон. Украин өөрийгөө хамгаалах зорилгоор Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн бай руу Францын алсын тусгалтай SCALP пуужингаар цохилт өгөх болно. Бид Украиныг эрчимтэй, шаардлагатай бол урт хугацаанд дэмжих болно. Яагаад? Яагаад гэвэл бидний аюулгүй байдал эрсдэлд байна. Оросын арми нэг километр урагшлах бүрт аюул занал Европ руу нэг километр ойртдог” гэж мэдэгдэв. Сэтгүүлчийн “Энэ нь Францын цэргүүд Оросын эсрэг байлдааны ажиллагаанд оролцоно гэсэн үг үү” гэсэн асуултад тэрээр “Бид ямар ч хувилбарыг үгүйсгэхгүй” гэж хариулжээ. Тэгвэл Цагаан ордны төлөөлөгч “Путин байнга л ийм мэдэгдэл хийж байдаг. Бид саяхан Украины тусламжийн ээлжит багцаа зарласан. Тун удахгүй Цагаан ордон Украинд үзүүлэх дараагийн цэргийн тусламжаа зарлах гэж байна” гэж мэдэгсэн бол Европын парламентын ерөнхийлөгч Роберта Мецола “ОХУ-ын довтолгооны эсрэг Германы TAURUS далавчит пуужингуудыг Украинд түргэн шуурхай нийлүүлэхийг уриалж байна” гэж мэдэгдэв.
А.Гитлер өөрийн өдөөсөн дэлхийн дайны төгсгөлд германаар “Wunderwaffe” буюу “Вундерваффе” гэх “Гайхамшигт зэвсэг” гэгчийг сурталчилж байсан ч ямар ч амжилт олоогүй билээ. Тэгвэл В.Путин “Вундерваффе” ярьж эхлэв. Одоо Путинд А.Гитлер яаж төгссөнийг л давтах үлдэж байна.
ГССҮТ-ийн эмч нар өвдөгний тойгийн эмгэгтэй өвчтөнийг эмчлэх шинэ технологи нэвтрүүлэв DNN.mn
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Монголд анх удаа зүүн өвдөгний нь тойг мултралтай төрс...
5 цагийн өмнө
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn
Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43999, мөрдөн байцаалтын 47...
5 цагийн өмнө
Үхрийн мах кг нь 14-15 мянган төгрөг байна DNN.mn
“Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр, нийслэлийн “Хүчит шонхор-Дэнжийн мянга” захад 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар ...
5 цагийн өмнө
АТГ: 10 обьектод нэгжлэг хийжээ DNN.mn
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд гэмт хэргий...
6 цагийн өмнө
Монголын боксчид Дэлхийн цомоос гурван медаль хүртжээ DNN.mn
Их Британийн Шеффилд хотод сонирхогчдын боксын Дэлхийн цомын энэ оны отгон тэмцээн болж, манай тамирчид гурван медаль хүртлээ. Тодру...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд
иргэн
Барууны орнууд байтугай Жо өвгөн таг чиг болоод удаж байна. Украйны газар нутгаас бүтэн дөрвөн муж нь тусгаарлагдсан. Украйнд нацист, фашист дэглэм тогтож, зүүн талын орос иргэд нягт суурьшсан нутгийн ард түмнийг хэрхэн яаж тамлаж, геноцид хийж байсныг дуулсан л баймаар юм. ОХУ ЦЭРГИЙН ТУСГАЙ АЖИЛЛАГАА явуулж байгаа, харин одоо дайн болоход их ойртож очлоо. Жо зөнөг Трампыг муухай харагдуулж, 24 цагийн дотор дайныг зогсооно гэсэн амлалтыг нь юу ч биш болгохын төлөө Оросын нутгийн гүнд өөрийнхөө пуужингаар харвахыг зөвшөөрсөн. Бүтэн улс, ард түмнээр яаж тоглож болдгийг бид хангалттай харлаа. Манай улсад нацист дэглэм, харгислалыг дэмждэг өдөр тутмын СОНИН байгаа нь маш харамсалтай. Энэ юунд ч хүргэж болно, юуг ч бичиж мэдэх юм. БОЛГООМЖИЛЖ БАЙНА.
Бүтэн хоёр жил нацизмын дуу хоолой боллоо. ТВ25, энэ сониныг хэн хаанаас санхүүжүүлж, удирдаж, чиглэл өгч байгааг ил тод болгох нь үндэсний аюулгүй байдлын асуудал.