гадаад
Оросын армийнхан ба телеграм мессенжер DNN.mn

Админ
2024 оны 11 сарын 28
458

Телеграмын үүсгэн байгуулагч Павел Дуровыг Францад баривчлахад Оросын дайныг дэмжигч блогчид, шинжээчид, сэтгүүлчид тэр байтугай төрийн албаны хүмүүс нэлээд бухимдсан билээ. Тэдний гол санаа нь “Манай цэргийнхэн идэвхтэй ашигладаг телеграм мессенжер хаагдах нь Оросын армийн хувьд том асуудал болно” гэдэгт байв.
Оросууд Украины дайнд огт өөр зорилгоор бүтээгдсэн арилжааны бүтээгдэхүүнийг армийнхаа харилцааны гол хэрэгсэл болгон ашиглах нь санаанд багтамгүй мэт санагдах байх. Учир нь энэ бол аюулгүй байдал, тогтвортой байдлын гол зарчим болох цэргийн харилцааны логикийг бүхэлд нь зөрчсөн үйлдэл билээ. Харин Украины дайн эхэлснээс хойш удалгүй оросын цэргийн харилцаа холбооны системийн үр ашиггүй байдал, олон тооны өөр өөр радио станцууд хоорондоо тааруухан холбогддогоос Оросын цэргийнхэн телеграм мессенжерийг өргөнөөр хэрэглэж буй нь тодорхой болсон билээ.
Дайны үеийн цэргийн харилцаа холбоо нь үнэндээ бол тун нарийн төвөгтэй ойлголт бөгөөд хөндлөнгийн оролцоо, чагналтаас хамгаалагдсан байхаас гадна өгөгдөл, мессеж дамжуулах боломжтой байх ёстой байдаг. Харин Оросын армид ийм мэргэжлийн холбоо дутагдалтай байсаар иржээ. Украин руу довтолсон эхний үе шатанд Оросын арми хуучин Зөвлөлтийн радио ашигладаг байсан нь тийм ч найдвартай биш, сонсоход ч амаргүй зүйл байсан аж. Учир нь Оросын Батлан хамгаалах яаманд батлагдсан холбооны нэгдсэн стандарт гэж байдаггүй, тендер зарлаж холбооны хэрэгсэл авдаг учир тэдгээр нь хоорондоо таардаггүй байсан аж. Харин Украины Батлан хамгаалах яам цэргийн харилцаа холбоогоо дайнаас өмнө тууштай, системтэйгээр хөгжүүлж эхэлсэн тул Украины Зэвсэгт хүчин орчин үеийн дижитал радио станцууд болон бусад харилцаа холбооны хэрэгслээр илүү сайн тоноглогдсон бөгөөд тэдгээр нь ихэвчлэн барууны тусламжийн багцад багтаж ирсэн юм байна. Гэхдээ хэдийгээр илүү сайн техник хэрэгсэлтэй ч Украины арми бас мессенжерүүдийг ч идэвхтэй ашигладаг ажээ.
Ердөө 20 жилийн өмнө арми утсаар холбогддог холбоо ашигладаг байсан. Энэ нь шууд холболтгүйгээр сонсох боломжгүй, илүү өндөр чанартай яриа дамжуулдаг зэрэг маргаангүй давуу талтай. Гэхдээ ийм харилцаа холбоо нь утас гэмтдэг, шаардлагатай цэг болгоныг утсаар холбох шаардлагатай байдаг гэх мэт үйлчилгээний асуудлуудаас шалтгаалан маш тохиромжгүй зүйл болсон билээ.
Одоо утасгүй гар станц ашиглаж болох ч энэ нь цэргийнхний хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй юм байна. Жишээ нь, телеграмаар та өөрийн газарзүйн байршил, зураг, видео, линк болон бусад олон зүйлийг дамжуулах боломжтой бөгөөд үүнийг радио холбоогоор ингэж хурдан дамжуулах боломжгүй. Энэ бүхнийг станцаар унших нь хэчнээн эвгүй, цаг хугацаа их шаардахыг төсөөлөөд үз дээ. Утасгүй станц дайнд чухал холбооны хэрэгсэл хэвээр байгаа хэдий ч мессенжер маш их шаардлагатай байгаа бөгөөд Оросын армид энэ нь телеграм байжээ. Учир нь бусад бүх мессенжерүүд нь үндсэндээ Америкийнх байдаг. Энэ нь Украин Америкийн серверүүдээс харилцааны мета өгөгдлийг хүлээн авах боломжтой гэсэн үг. Украин Оросын мэдээллийг Мета компаниас, өөрөөр хэлбэл WhatsApp-ыг ажиллуулдаг фэйсбүүкээр дамжуулан хүлээн авах боломжтой юм байна. Мөн Японы тагнуулд бүрэн нээлттэй байгаа вайберээс тэд мета өгөгдлийг авах бүрэн боломжтой. Харин Дуров барууны тусгай албадын шаардлагыг зөвшөөрөхөөс нааш телеграм өөрийн “нууц”-ыг хадгалах чадвартай гэж Оросууд үзэж байв. Иймээс Дуров Францад саатуулагдсан нь ийнхүү Оросуудыг сандаргасан хэрэг юм. Энэ явдал зөвхөн Оросын цэргийнхнийг айлгасангүй. Тухайлбал, Оросын аюулаас хамгаалах хүчнийхэнтэй ойр байдаг мэдээллийн хэрэгслүүд Дуровыг саатуулсан мэдээ тарсны дараа “телеграм дахь албан ёсны захидал харилцааг устгах зааварчилгааг албаны хүмүүс авсан” гэж бичиж байжээ.
АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2025.10.22/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэс...
7 цагийн дараа
Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв
Ерөнхий сайдыг огцруулсан процессыг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар өчигдөр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцсэн юм. Өглөө тус...
7 цагийн дараа
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Нийслэл...
7 цагийн дараа
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Улсын Их Хурлын гишүүн А.Ундраатай парламентын засаглал болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нэг намын асуудал даамжирч, тэр нь төр...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: 23-наас 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. УЛААН...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



