гадаад
Орост моодонд орж буй хоёр үг DNN.mn

Админ
2024 оны 11 сарын 29

624

Саяхан л Оросууд бүх мэдээллийн хэрэгслээрээ “Олон улсын хориг бидэнд харин ч тус болж байна. Манай ДНБ тогтмол өсч байна” гэж сурталдаж байсан билээ. Тэгвэл сүүлийн үед ОХУ-д инфляци, стагфляци гэдэг хоёр үг моодонд оров. Инфляци нь бараа, үйлчилгээний үнэ байнга, тогтмол өсөхийг, харин стагфляци гэдэг нь баялаг үйлдвэрлэх чадвар дуусч, инфляцид нэрвэгдэхийг хэлдэг. Харин Оросын өнөөгийн стагфляцийн гол шалтгаан нь дайн. Харин дайны гол шатлгаан нь В.Путин билээ. Оросууд Их Монгол Улс дараа нь байнгын дарангуйллын засаглал дор мянган жил амьдарсан ард түмэн.
Оросууд өөрийн түүхэндээ 1916 оны хоёрдугаар сараас дараа оныхоо 10 сар, 1990 оноос 2000 он хүртэл л эрх чөлөөтэй байж үзсэн ард түмэн. Иймээс тэд энэ үеүддээ хувь хүний эрх чөлөөг огт хүлээж авч чадаагүй юм. Чухам ийм учраас л Оросын ард түмэнд удирдагчаа буруутгаж болно гэсэн ойлголт огт төрдөггүй, харин боломж л гарвал бусдыг дарангуйлах гээд байдаг зантай болчихсон билээ. Үүнийг орос цэргүүдийн Украинд хийж буй дээрэм тонуул, хүчирхийлэл, яргалал, аллага тод томруун харуулдаг. Мөн Кремлийн суртал ухуулгын аварга сүлжээ дэлхий нийтэд “Украин цэргүүд ч бидэнтэй адилхан” гэсэн зохиомол сурталчилгаа явуулж байгаа ч огт амжилт олохгүй ба йна. Гэхдээ хамгийн том аюул нь Оросын стагфляци нь “a recession” буюу эдийн засгийн уналт гэсэн үг юм. Энэ нь хэрэв Оросын Төв банк бодлогын хүүгээ сул тавьчихвал гиперинфляци явагдаж улс нь дефолт болно гэсэн үг. Гэхдээ дарангуйлалд дассан Оросын ард түмэн өнөөдрийн Хойд Солонгос, Венесуэл, Куб, Ретерей шиг ядуу амьдарсаар л байх болно. Өөрөөр хэлбэл, стагфляци гэдэг нь маш товчоор эдийн засгийн уналт гэсэн үг юм. Харин эдийн засгийн уналт гэдэг нь бүх банк, аж ахуйн нэгж алдагдалтай ажиллаж эхэлнэ гэсэн үг. Алдагдалтай хуулийн этгээд зөвхөн улсын мэдэлд л оршин тогтнодог. Иймээс ОХУ тун удахгүй жижиг ЗХУ болно гэсэн үг.
Харин инфляцийн хувьд хэд хоногийн өмнө Оросын судалгааны дата төв, аж үйлдвэр, уул уурхайн салбарт техник нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг “BitRiver” компанийн санхүүгийн шинжээч Владислав Антонов Кремлийг дэмжигч Gazeta.ru-д “Орост 2024 онд хүнсний үнийн бодит өсөлт 50-100 хувь өссөн” гэсэн нэртэй нийтлэл бичиж, ирэх онд ч үнийн өсөлт буурах магадлал багатай байна гэж мэдэгдсэн. Энэхүү нийтлэл хэвлэгдсэний дараа Оросын Төрийн Думын Гэр бүл, эцэг, эх, хүүхэд хамгаалах, асуудал хариуцсан хорооны дарга Нина Останина “Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина аравдугаар сард “Үнэ 30 хувиар өссөн” гэж танилцуулсан. Гэтэл эдийн засгийн нэрт шинжээчид хүнсний бараа энэ онд 50-100 хувь өссөн гэж мэдээлээд байна. Төв банкны тэргүүн Е.Набиуллина “Бодлогын өндөр хүү үнэ барихад тустай” гэж хэлж байсан.
Миний бодлоор Төв банкны бодлогын өндөр хүү эсрэгээрээ үнэ өсгөж, аж үйлдвэрийг боомилох буруу бодлого, хорлон сүйтгэх ажиллагаа болж байна. Иймээс “Яагаад Е.Набиуллинагийн энэ баг бүхний толгой дээр байгаад байгаа юм бэ!?” гэж асуумаар байна” гэж мэдэгджээ. Мөн Оросын томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд “Төв банкны тэргүүн Эльвира Набиуллинагийн бодлогын өндөр хүү улс оронд стагфляци бий болгож, биднийг дампууралд хөтөлж байна” гэж шүүмжлэв. Ийнхүү Оросын Төв банкны тэргүүн Төрийн Думд дуудагдав. Тэрээр “Бид бодлогын хүүгээ чангатгах бодлогыг цаашид ч барихаас өөр аргагүй. Эс тэгвээс бид рублийн ханшийг алдана” гэж анхааруулав. Мэдээж Путин Төв банкны тэргүүн Набиуллинаг дэмжиж байгаа. Учир нь рублийн ханшийг алдвал хөлсний цэрэг дээр тогтож байгаа арми нь сүйрнэ гэсэн үг юм. Гэтэл АНУ Оросын гадаад гүйлгээг хийдэг гол банк болох Газпромбанкнаас гадна олон улсын харилцаатай Оросын нийт 50 гаруй банк, 40 гаруй санхүүгийн байгууллага, 15 хувь хүнд шинээр хориг тавив. Үр дүнд нь жилийн өмнөх үнэ нь 63 хувиар өсөөд байсан төмс л гэхэд 74 хувь болж нэмэгдэв. Энэ нь дэлхийн I дайны үе давтагдаж, Москва руу “буутай цэрэг” зорих ойртож байгааг батлан харуулж байгаа явдал билээ.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА





“What3words” апплейкшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой
Онцгой байдлын байгууллагын хэмжээнд аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулах...
3 цагийн дараа
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээ болно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2025 оны 9 дүгээр сарын 2...
3 цагийн дараа
МИАТ: БНСУ-ын Инчеон ОУНБ-ынхан ажил хаялт зарласан тул маргааш Сөүл-Улаанбаатар чиглэлд нисэх иргэд 3-4 цагийн өмнө ирэхийг анхааруулж байна
БНСУ-ын Инчеон ОУНБ-ынхан ажил хаялт зарлажээ. Үүнтэй холбогдуулан МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ. “БНСУ-ын Инчеон Олон улсын...
3 цагийн дараа
Б.Чулуунбаатар: “Ulaanbaatar Music Festival 2025” хоёр хэсэгтэй, бүтэн өдөр үргэлжилнэ
“Ulaanbaatar Music Festival 2025” Улаанбаатар хотын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй хамгийн том задгай талбайн фестивалийн...
2 цагийн дараа
2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд