гадаад
Олон сая уншигч, үзэгчдээ алджээ DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 16
1
Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн онд олон сая уншигч, үзэгчдээ алдсан байна. Энэ тухай “LiveInternet статистик” сайт “Энэ хавар 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй, ерөнхийлөгч Владимир Путины дуртай сонин болох “Комсомольская правда” (КП) сонин жилийн хугацаанд уншигчдынхаа бараг гуравны нэгийг алдаж, өөрийнх нь вэб сайтын өдөр тутмын дундаж урсгал 6.5 саяас 4.3 сая хэрэглэгч болж буурчээ” гэж бичжээ. Энэ нь “Московский комсомолец” сонины тав дахь уншигч бүр (-22 хувь) алга болжээ гэсэн үг юм. Мөн “Gazeta.ru”-г уншигчдын тоо 14 хувиар буурсан байна. Дараа нь “РИА Новости” болон “Lenta.ru” сайтуудын нэр хүнд 12 ба 11 хувиар тус тус буурчээ. ТАСС хамгийн бага хохирол амссан бөгөөд 2023 оны 7 дугаар сард эрх баригчид “Вагнер”-ын үймээн самууныг хэт нарийвчилсан мэдээлэл тавьсанд дургүйцсэний улмаас шинэ гүйцэтгэх захирлыг ажиллуулах болсон тус сайтыг ашигласан иргэдийн тоо гурван хувиар буурсан байна.
Оросын Холбооны телевизийн сувгууд мөн уналтад орж, олон цагийн ток шоугаар Оросын эдийн засгийн “амжилт”, Украинтай хийж буй дайныг магтаж, Сталины хэлмэгдүүлэлтийг давтах хэрэгтэй хэмээн уриалж, Европт цөмийн цохилт хийхийг санал болгодог сувгууд хэдэн сая үзэгчдээ алджээ. “NTV” телевиз үзэгчдийнхээ 13 хувийг алджээ. Харин Оросын “Первый канал”-ын үзэгчдийн тухай мэдээлэл хаалттай байна. Гэсэн хэдий ч “Mediascope” сайтын мэдээлснээр 2024 онд Оросын телевизийн энэ гол суваг түүхэндээ анх удаа өдөр тутмын дундаж үзэгчдийн тоогоор тавдугаар байр хүртэл ухарч, “REN TV”-д өөрийн байрыг тавьж өгчээ. Ерөнхийдөө оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш “Первый канал” суваг үзэгчдийнхээ бараг дөрөвний нэгийг алдаад байна. Гэсэн хэдий ч Оросын эрх баригчид суртал ухуулгын ажилд асар их мөнгө цацсаар байна. Засгийн газар нь 2025 оны төсөвт улсын телевиз, хэвлэл мэдээлэл, интернэтийн төслийн санхүүжилтэд 137.2 тэрбум рубль төсөвлөж шинэ түүхэн амжилт тогтоожээ.
Энэ нь 2024 онтой харьцуулахад 15.9 тэрбум рубль буюу 13 хувиар их байна. Оросын суртал ухуулга нь сард дунджаар 11.4 тэрбум рубль буюу долоо хоногт 2.6 тэрбум рубль улсын төсвөөс авч байгаа бөгөөд санхүүжилтийн ихэнх нь улсын телевизийн сувгуудад очсон хэвээр байна. Эхний дэмжлэг нь “Телевизийн долгионыг дүүргэхийн тулд” зургаан тэрбум рублийн зорилтот татаас өгөхөөр төлөвлөсөн явдал юм. Кремль “Первый канал”, “НТВ”, “ВГТРК”, “Оросын олон нийтийн телевиз”, “Карусель” зэрэг сувгуудад 100 мянга хүрэхгүй хүн амтай суурин газруудад нэвтрүүлэг явуулахад нь зориулж 18.6 тэрбум рубль төсөвлөжээ. Дмитрий Киселевийн удирдлага дор байдаг “РИА Новости” агентлагийн төв оффисын санхүүжилт л гэхэд 10.9 тэрбум рубль болж, 17 хувиар өссөн байна. ТАСС-ын зардал 26 хувиар нэмэгдэж, 4.8 тэрбум рубль болжээ.
Нэмж дурдахад, 2024 онд төрөөс санхүүжилт аваагүй гэгдэж байгаа “Regnum агентлаг” болон “Комсомольская правда” сонин гэхэд л эхнийх нь 152 сая рублийн, сүүлийнх нь 438.7 сая рублийн улсын татаасаар санхүүжих юм байна.
Дулаан хувцаслаарай DNN.mn
Хүйтэн сэрүүний улиралд эрүүл мэндээ хамгаалахын тулд дулаахан, тохиромжтой хувцаслах нь хамгийн чухал. Иймд дараах зөвлөмжийг мөрдө...
3 цагийн дараа
Нийтийн тээврийн үйлчилгээнд “Ub smart card”, “Ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна DNN.mn
Нийтийн тээврийн үйлчилгээнд “ubsmartcard”, “ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна. Хэрвээ та “ubcard” тө...
3 цагийн дараа
Монголбанкны алт худалдан авалт 21.9 хувиар өсч 1.2 тоннд хүрлээ DNN.mn
Монголбанк нэгдүгээр сард 1,236.5 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь оны эхнээс өссөн дүнгээр 1.2 тонн үнэт металл худалдан авсан...
2 цагийн дараа
Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа DNN.mn
Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ, НОБГ болон дүүргийн ОБХ-ийн албан хаагчид өдөр бүр ...
2 цагийн дараа
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Хоёрдугаар сарын 6-ны шөнө Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр ц...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд