гадаад
Израилийн армийн энэ удаагийн эхний ялалт DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 17
221
Хоёр талд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Катарын ерөнхий сайд Мохаммед бин Абдул Рахман Аль Тани энэ сарын 15-ны лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр “Израилийн эрх баригчид болон террорист ХАМАС бүлэглэлийн удирдлагууд гал зогсоох, террористуудад барьцаалагдсан хүмүүсийг суллах гэрээнд гарын үсэг зурлаа. Байлдааны ажиллагаа нэгдүгээр сарын 19-нд зогсоно” гэж мэдэгдэв. Мөн АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп “Бид Ойрхи Дорнод дахь барьцааны хүмүүсийн талаар тохиролцоонд хүрлээ. Тэд удахгүй суллагдана” гэж Truth Social нийгмийн сүлжээнд бичжээ. The Times of Israel болон Британийн хэвлэл мэдээллийн BBC компани зэрэг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гал зогсоох хэлэлцээр байгуулагдсан тухай бичжээ.
Аль Тани Израиль, ХАМАС хоёрын хооронд байгуулсан гэрээний нөхцөлүүдийн талаар “Хэлэлцээрийн хүрээнд эхний шатанд 42 хоногийн хугацаанд гал зогсоож, Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг бүлэг бүлгээр цувуулан суллахаар тусгасан. Үүний хариуд Израиль дахь Палестин хоригдлуудыг Израилийн энгийн иргэн бүрд 30, цэрэг бүрд 50 палестин ногдуулан суллах болно” гэж мэдээлэв. Израилийн удирдлага, зэвсэг, мөнгөгүй болсон ХАМАС-ын дайчид болох палестинчуудыг ийнхүү олноор нь суллахаар болов.
2023 оны аравдугаар сарын 7-нд Ойрхи Дорнодын нөхцөл байдал эрс хурцадсан. Учир нь Европын холбоо болон АНУ алан хядах байгууллага хэмээн үздэг, Кремль гардан бий болгосон, лалын радикал ХАМАС хөдөлгөөн Израилийн эсрэг томоохон хэмжээний гэнэтийн халдлага үйлдсэн билээ. Террористууд Израиль руу их хэмжээний пуужин, дроноор цохилт өгч, нутаг дэвсгэрт нь нэвтэрч, орчин үеийн Израилийн төрийн түүхэнд хамгийн олон энгийн иргэдийг устгаж, 1200 орчим хүний аминд хүрсэн. Зэвсэгт этгээдүүд мөн 250 гаруй хүнийг барьцаалж, Газын зурвас руу авч явсан. Барьцаалагдсан хүмүүсийн заримыг сольж, эсвэл сулласан бол зарим нь нас баржээ. Израиль хариуд нь ХАМАС-т дайн зарласан. ХАМАС бүлэглэлийн хяналтад байдаг Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Газын зурваст хуурай замын ажиллагаа болон бөмбөгдөлтөд 45 мянга гаруй палестин хүн амь үрэгдээд байна. Гэсэн хэдий ч энэ статистикийг яг хэрхэн бүрдүүлсэн, ялангуяа амиа алдагсдын дунд хэдэн Исламын дайчид байсан, эсвэл байгалийн шалтгаанаар эмнэлгүүдэд нас барсан палестинчууд багтсан эсэх нь мэдэгдэхгүй байгаа билээ.
Палестины ХАМАС зэвсэгт дайчдыг Герман, АНУ, Израиль болон Арабын хэд хэдэн оронд террорист байгууллага гэж үздэг юм. Харин Ливаны радикал шийтийн Хезболла хөдөлгөөн ХАМАС-ыг дэмжиж байлдав. Хезболла бүлэглэл Израилийг Ливанаас байнга буудаж эхэлсэн. Иймээс Израилийн арми Ливаны өмнөд хэсэгт Хезболлагийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж тэднийг үндсэнд нь устгасны дараа нь хөрш Ливаны нутаг дэвсгэрээс удахгүй цэргээ бүрэн гаргана гэж мэдэгдсэн. ХАМАС-ыг дэмжиж байсан Сирийн дарангуйлагч засаглал нуран унаж, тэднийг дэмжиж байсан Йемений Хуситуудын зэвсэгт бүлэглэл өнөөдөр өөрийн нутагт Израилийн агаарын цохилтод өртөн Хезболлагийн хувь заяаг давтаж байна. Ийнхүү 10 сая хүнтэй Израилийн арми 200 сая хүн амтай лалын улсуудын зэвсэгт бүлэглэлүүдийг буулган авч Иран ганцаардаж үлдэв. Энэ удаа Ираны эсрэг Израильтай хамт АНУ зогсох нь тодорхой болоод байна
Дулаан хувцаслаарай DNN.mn
Хүйтэн сэрүүний улиралд эрүүл мэндээ хамгаалахын тулд дулаахан, тохиромжтой хувцаслах нь хамгийн чухал. Иймд дараах зөвлөмжийг мөрдө...
3 цагийн дараа
Нийтийн тээврийн үйлчилгээнд “Ub smart card”, “Ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна DNN.mn
Нийтийн тээврийн үйлчилгээнд “ubsmartcard”, “ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна. Хэрвээ та “ubcard” тө...
3 цагийн дараа
Монголбанкны алт худалдан авалт 21.9 хувиар өсч 1.2 тоннд хүрлээ DNN.mn
Монголбанк нэгдүгээр сард 1,236.5 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь оны эхнээс өссөн дүнгээр 1.2 тонн үнэт металл худалдан авсан...
2 цагийн дараа
Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа DNN.mn
Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ, НОБГ болон дүүргийн ОБХ-ийн албан хаагчид өдөр бүр ...
2 цагийн дараа
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Хоёрдугаар сарын 6-ны шөнө Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр ц...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд