Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Дроны үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г БНТУ-тай хамтран боловсруулна DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 18

img

24

news-img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Энэ хүрээнд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Яшир Гүлэртэй уулзаж хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх олон чухал асуудлаар санал солилцлоо.

БНТУ-ын дэмжлэгтэйгээр Монгол улс Сумны үйлдвэртэй болох ажил шийдэгдсэн. Энэ үйлдвэрийг яаралтай ашиглалтанд оруулахад Яшир Гүлэр сайд онцгой анхаарч, өөрийн биеэр Монгол улсад тус үйлдвэрийн нээлтэнд оролцохоор боллоо

БНТУ бол Дэлхийн нийт дрон үйлдвэрлэлийн 60 хувийг хангадаг төдийгүй том дрон үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Энэ хүрээнд БНТУ-ын Батлан хамгаалахын яамтай хамтран Монгол Улсад Дроны үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г боловсруулахад хамтран ажиллахаар боллоо.

БНТУ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчинд үзүүлж байсан “Санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлэх хөтөлбөр” 2016 онд зогссон. Уг хөтөлбөрийг сэргээхэд анхаарч, хамтран ажиллахаар тохиролцлоо.

БНТУ-д тус улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцах цэргийн сонсогч, цэргийн албан хаагч, цэргийн сургуулийн суралцагчдын квотын тоог нэмэгдүүлэхээр боллоо.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

2024 онд аялал, жуулчлалаас 1.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ DNN.mn

Монгол Улс 2024 онд 727 мянган жуулчин хүлээн авчээ. Энэ нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Монгол Улсын хувьд ая...

img

7 цагийн дараа

ГИХГ: 2353 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалжээ DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 онд нийт 147,430 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авсан байна. Үүнээс 98,4 хувь буюу 14...

img

6 цагийн дараа

Дроны үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г БНТУ-тай хамтран боловсруулна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Яшир Г...

img

5 цагийн дараа

АБГББХ:Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2025.01.17/ хуралдаан 16 цаг 17 минутад эхэлж,  Засгийн газраас 202...

img

4 цагийн дараа

Хил зөрчин хулгайн ан хийхийг завдсан иргэдийг баривчлав DNN.mn

Улсын хил зөрчин хулгайн ан хийхийг завдсан иргэдийг хилчид саатуулсныг Хил хамгаалах байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, Хилийн цэр...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд