Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Дэд профессор Ц.Тэнгис: Улс орнууд хоорондоо инженер сэтгэлгээгээрээ өрсөлдөж байна DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 18

img

26

news-img

ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн электроникийн салбарын дэд профессор Ц.Тэнгистэй инженерүүдийн хомсдол болон тэдний үнэ цэнийн талаар ярилцлаа.


-Улс орны хөгжлийг инженерүүд авч явдаг гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Тэгвэл хамгийн энгийнээр инженер хүний нийгэмд оруулдаг хувь нэмэр юу вэ?

-Нэгдүгээрт, хангалттай хэмжээний инженергүй улс орон хөгжих ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, инженерүүд нийгмийн өдөр тутмын амьдралыг нуруун дээрээ үүрч явдаг. Ер нь ганцхан инженер гэхээсээ илүү боловсролын байгууллагад харьяалагддаг судлаач, багш, инженерүүд нийгмийг хөдөлгөх гол хүч болдог. Амин зүрх, цусны эргэлт нь гэсэн үг. Гэтэл манайд яаж байна. Хими, физик, математикийн хичээлээр хүүхдүүд бараг элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүй байна. Уг нь энэ гурван хичээл чинь суурь шинжлэх ухаан байхгүй юу. Суурь шинжлэх ухаан хөгжөөгүй улс оронд сайхан амьдрах боломж нөхцөл бүрдэхгүй учраас иргэд нь боолын ажил эрхэлдэг маягийн хүмүүс болж хувирдаг. Тэгэхээр бид тодорхой хэмжээнд суурь шинжлэх ухаанаа заавал авч явж, дэмжиж байх ёстой. Дэлхийн жишгээр бол суурь шинжлэх ухааныг улс үндэсний хэмжээнд авч үзээд түүнд зориулсан бодлого, хөтөлбөр явуулдаг.

-Тэгвэл манайд сурагчдыг 10 дугаар ангиасаа суурь шинжлэх ухааны хичээлийг зөвхөн сонгон үзэхээр тавьсан. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?

-Яг үнэндээ сүүлийн хэдэн жил физик, хими, математикаар элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг хүүхдүүд эрс цөөрсөн нь үүнтэй ч холбоотой. Одоо15-хан настай хүүхэд өөрийнхөө амьдралд физик хэрэггүй ээ гэдэг шийдвэрийг гаргаж байна. Яг үнэндээ тухайн хүүхэд хими, физик хүнд, хэцүү гэсэн сэтгэлгээгээрээ л шийдвэр гаргасан. Иймээс л манайх инженерийн хомсдолд орсон. Физик бол сонирхолтой хичээл. Мэдээж хэцүү гэдэг нь үнэн. Ойлгоход хэцүү байх тусмаа сонирхолтой, адал явдалтай байдаг юм. Уг нь сурагчдад энэ хичээл сонирхолтой гэдгийг ойлгуулчихвал бид Их сургуульд ороод ирэхэд нь бие даан судалгаа хийгээд, зохион бүтээх чадварыг эзэмшүүлэхэд асуудал байхгүй. Зөвхөн зохион бүтээхээс гадна Монгол Улсад тулгараад байгаа асуудлыг инженерүүд шийдэж чадна. Яг инженерийн чиглэлээр судалгаа хийгээд, туршилт явуулаад түүндээ автана гэдэг үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж байдаг. Үүнийг залуучууддаа мэдрүүлмээр байна. Миний анзаарч байгаагаар бид хуучны арга барилаараа л хичээлээ ороод байвал хүүхдүүдийг бүр залхаахаас цаашгүй. Энэ хичээлүүдийн нэрийг сонсоод л айдаг, зугтдаг зуршилтай хэвээрээ байна. Өнөөдөр хүүхдүүдийн хэрэглэж байгаа техник, технологийн хөгжил ямар байгаа билээ. Түүнд нь тохируулж хичээлээ заах зайлшгүй нөхцөл байдал аль хэдийнэ үүсчихсэн.

-Жишээ нь, ямар сонирхолтой арга барил байж болох уу?

-Саяхан манай найзынх гэр бүлээрээ Америк явлаа. Америкт биологийн хичээлийг заахдаа хулгана дээр туршилт хийж байна. Мэдээж хүүхдүүд эхэндээ айна. Багш нь яг энэ туршилтыг юунд зориулж хийж байгаагаа нарийн сайн тайлбарлаж өгөх үед шинжлэх ухаанд дурлаж эхэлдэг гэнэ. Гадаадын Ерөнхий боловсролын бүх сургууль жижигхэн ч хамаагүй лабораторитой. Тэндээ багахан ч гэсэн туршилт хийдэг. Сурагчид нь түүнээсээ маш гоё таашаал авч, дурладаг. Миний өнцгөөр бол манайхан хүүхдүүдээ шинжлэх ухаанд дурлуулж чадахгүй байна. Ер нь суурь шинжлэх ухааны хөгжил Ерөнхий боловсролын сургуульд байх үеэс л харагддаг. Хэрэв тэнд муу байгаа бол цаашаагаа муу л гэсэн үг. Хамгийн том асуудал нь ихэнх Ерөнхий боловсролын сургуулийн физикийн сонгоны анги дүүрэхгүй байгаа явдал. Хэрэв бүх Ерөнхий боловсролын сургуулийн хими, физик, математикийн сонгоны ангид хүүхдүүд багталцахгүй дүүрэн байвал манай улсын инженерийн боловсон хүчний хомсдол шийдэгдэнэ. Цаашлаад нөгөө царцчихсан хөгжил маань ч эрчээ авна. Бид аливаа асуудлыг ул сууриар нь шийддэг байх ёстой.

-Та бол багш хүн. Өөрийнхөө арга барилаас хуваалцахгүй юу?

-Би хичээлээ орохдоо төхөөрөмж угсрах гэх мэт практик дээр тулгуурладаг. Ингэж л хүүхдүүдийн сонирхлыг “чү ай” татдаг даа. Юун түрүүн бид эргэлт буцалтгүйгээр суурь шинжлэх ухаанаа онцгойлон авч үзэж, дэмжих хэрэгтэй байна. Угтаа бол ямар ч улсад шинжлэх ухаан сонголтын асуудал байдаггүй. Гэтэл манай оронд бүр хаягдчихсан. Үүний хор уршиг одоо мэдэгдэхгүй. Таваас зургаан жилийн дараа юу ч чаддаггүй хүмүүстэй, судалгаа хөгждөггүй, иргэд нь гадагшаа боолын хөдөлмөр эрхэлдэг орон болно. Шинжлэх ухааны үнэ цэнийг мэдэхгүй, мэдлэггүй, судалгаа хийж сураагүй, инженер сэтгэлгээгүй хэвээрээ байх юм бол үүнд бэлтгэлтэй байсан нь зүйтэй. Африк, Сингапур хоёр Английн клоничлолоос гараад нэг барианаас хөдөлсөн хоёр улс. Сингапур маш өндөр хөгжиж чадсан бол африкийн хөгжлийн түвшинг дэлхийд мэдэхгүй хүн алга. Гол ялгаа нь юунд хөрөнгө оруулсандаа л оршиж байгаа юм. Сингапур боловсролдоо хөрөнгө оруулсан бол африк газар ухахдаа. Ялгаа нь хагас зуун жилийн дараа гарч ирж байна. Амьдрал нотлоод байхад л манайхан ойлгохгүй юм.

-Мэргэжлийн хүний өнцгөөс харахад монголчууд шинжлэх ухаан технологиос хэр хол байна вэ?

-Манай нэг докторантын шавь Г.Бат-Эрдэнэ гээд залуу хотын удирдлагын системийн электрон төхөөрөмжийг зохиосон. Одоо ч ажиллаж байгаа. Үүний тухай “шинжлэх ухаанч монголчууд” гээд гоё нэвтрүүлэг хийлээ. Түүнийгээ манай хүн youtube дээр тавиад 10 жил болоход 147 хон хүн үзсэн байдаг. Энэ хотыг удирддаг системийг яаж зохион бүтээдэг вэ гэх агуулгатай нэвтрүүлэг шүү дээ. Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг ийм л цаг үетэй нүүр тулчихаад байна. Энэ бол монголчууд шинжлэх ухаан, техник технологиос ямар их төсөөрснийг илтгэх нэг л жишээ.

-Ер нь шинжлэх ухаан технологийн мэргэжил дэлхийд хамгийн эрэлттэй байна. Энэ салбарт бидэнд ч гэсэн тоглолт хийх боломж байна уу?

-Байгаа. Хамгийн гол нь бид инженерүүдийн хомсдолтой байна. Би бол электроник, үйлдвэржилтийн автоматжилтын хүн. Ойрын 20 жилд дэлхийд ямар мэргэжлүүд ноёрхох вэ гэсэн статистик гарсан. Нэгдүгээрт, “Big Data” бюу их өгөгдөл дээр ажиллаж чаддаг хиймэл оюун ухааны чиглэлийн хүмүүс маш эрэлттэй байна. Хоёрдугаарт, миний мэргэжил болох робот, автоматжуулалт юм. XXI зууны эхэнд роботууд машины үйлдвэрт ажилладаг байсан бол одоо хүнтэй адилхан ажиллаж байна. Хятад, Японд робот машинууд л явж, бүх бүтээгдэхүүнийг нь зөөж байна. Би ШУТИС-ийн багшийн хувьд энэ роботыг удирддаг, зохион бүтээдэг инженерүүд олон болоосой гэж хүсдэг. Би оюутнууддаа хэлдэг юм. XXI зуун бол “01” гэсэн хоёрхон тоон дээр тогтож байна. Тоон системээр бол үнэн, худал, унтар, ас гэсэн хоёр оронтой тоо. “01” инженерүүдийн хувьд бурхад байхгүй юу. “01”-ийн тусламжтайгаар бид хоорондоо утсаар харьцдаг. Эмнэлгээр үйлчлүүлэх, хоол авч идэх гээд бүгд “01”-ийн тусламжтайгаар бүтдэг. Энэ бол “01” бурхад. Үүнийг л удирдаад, программ бичээд, ажиллуулаад сурсан цагт та нар бурхадын бурхад болно оо гэж шоглоомоор хэлдэг.

-Та сүүлийн үед хийж байгаа судалгааны ажлаасаа хуваалцахгүй юу?

-ВCI гээд тархи компьютерийн хоорондын холбооны тухай судалгаан дээр ажиллаж байна. Хүн тархинаасаа гарч байгаа дохиогоороо юмсуудыг удирдаж болно. 2030 он гэхэд дэлхийн зах зээл дээр 10 их наяд ам.долларын тоглолт болох гэж байна. Бид эндээсээ өөрсдийнхөө шийдлийг гаргаад энэ том зах зээл рүү орж болно. Ер нь тэдгээр нарийн технологи дээр суурилан өөрсдийнхөө хиймэл оюун ухааны загварыг гаргаад янз бүрийн зүйлийг удирдах, хүний амьдралыг хөнгөвчлөх боломжтой. Ерөөсөө л шинжлэх ухаан бол өөрөө асар хүч байхгүй юу.

-Шинжлэх ухаан бол өөрөө асар их хүч гэлээ. Энэ хүчний тухай дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Тайвань улс бол манай нэг сумын л дайтай газар нутагтай. Наана нь хиймэл оюун ухаан ажиллаад байгаа боловч цаанаа чип л байгаа байхгүй юу. Тэд дэлхийн хамгийн өндөр технологиотой чипийн 90 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Тайваньд ашигт малтмал байхгүй. Чипийнхээ гол түүхий эд болох цахиур гэх мэт элементүүдээ манай орон шиг онгон зэлүүд газрын нүүрснээс гаргаж авдаг. Хамгийн гол нь тайваньд ганцхан чип гэлтгүй бүхий л салбарт нь бидний төсөөлснөөс ч олон инженер ажилладаг. Тэднээс математикчид нь хамгийн өндөр цалинтай. Бүр оргилд нь оршдог гэж ойлгож болно. Хятадууд тайваньд эдийн засгийн шахалт үзүүлдэг. Гэхдээ америкчууд тайванийг тавьдаггүй. Дэлхийн чипийн зах зээлийг дангаараа эзэгнэдэг учраас. Хэдийгээр маш жижиг газар нутагтай, түүхий эд гэх зүйлгүй ч дэлхийд гол тоглогч болчихсон. Нууц нь ерөөсөө л инженер сэтгэлгээг дээд цэгт нь хөгжүүлсэнд байгаа юм. Өөрөөр хэлбэл, суурь шинжлэх ухааны ид шид нь энэ байхгүй юу. Одоо дэлхийн чиг хандлага өөрчлөгдсөн гэдгийг бид ойлгох цаг болсон. Улс орнууд хоорондоо технологиороо дайтаж, өрсөлдөж, хөгжлөө тодорхойлж, эрэмбэлэгдэж байна.

-Тэгвэл манай инженерүүд батерей гэх мэт зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж чадах уу?

-Чадна. Хүмүүс чадахгүй гэж хараад байдаг. Технологийг сууриас нь эхлээд дэмжээд, аваад явах юм бол бид чадна. Манай инженерүүдэд чадахгүй зүйл гэж байхгүй. Монгол орон өөрөө их газрын баялагтай. Энэ баялгаа ашиглаад батерейнийн систем үйлдвэрлэж болж байна. Батерей хийхэд ч асуудал байхгүй. Ганцыг бол гараараа хийчихэж байгаа юм. Харин 1000 ширхэгийг хийх гэхээр манайд үйлдвэр алга.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

2024 онд аялал, жуулчлалаас 1.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ DNN.mn

Монгол Улс 2024 онд 727 мянган жуулчин хүлээн авчээ. Энэ нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Монгол Улсын хувьд ая...

img

7 цагийн дараа

ГИХГ: 2353 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалжээ DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 онд нийт 147,430 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авсан байна. Үүнээс 98,4 хувь буюу 14...

img

6 цагийн дараа

Дроны үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г БНТУ-тай хамтран боловсруулна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Яшир Г...

img

5 цагийн дараа

АБГББХ:Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2025.01.17/ хуралдаан 16 цаг 17 минутад эхэлж,  Засгийн газраас 202...

img

4 цагийн дараа

Хил зөрчин хулгайн ан хийхийг завдсан иргэдийг баривчлав DNN.mn

Улсын хил зөрчин хулгайн ан хийхийг завдсан иргэдийг хилчид саатуулсныг Хил хамгаалах байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, Хилийн цэр...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Ард

Шүүгчид лаг шүү.

trend

Bold

Монголд хуульчид мундагааа…хаха…

Онцлох нийтлэлүүд