Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Шим И Соб: Шинэ Монгол Улсыг цогцлоох түүхэн боломжийн гол баатрууд нь Монголын залуучууд юм

trend

Админ

img

2025 оны 11 сарын 09

news-img

БНСУ-ын Мёнжи их сургуулийн эдийн засгийн ухааны доктор, профессор, “Этүгэн” их сургуулийн хүндэт професс Шим И Соб-той уулзаж ярилцсанаа толилуулъя.


-Юуны өмнө тантай уулзаж ярилцлага авах болсондоо баяртай байна. Солонгосын хөгжлийн үйл явцыг биеэр мэдэрсэн ахмад хүний хувьд энэ талаар санал бодлоо хуваалцана уу?

-Баярлалаа. Юуны түрүүнд “Өөрийн нөхцөл байдлыг үсрэнгүй хөгжлийн гишгүүр болго” гэж хэлмээр байна. Би одоо 81 настай. Солонгос улс дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байсан тэр үед төрж, хөгжилтэй гүрэн болон хувирсан түүхэн үйл явцыг биеэр туулсан хүн. Солонгос жижигхэн газар нутаг, олон хүн ам, нөөцийн хомсдол зэрэг бэрхшээлтэй нөхцөлтэй тулгарч байсан ч өөрийгөө гололгүй, урам хугаралгүй даван туулсан. Цаашилбал, дайны сүйрлийг сөрж, Хүйтэн дайны фронтын бамбай болж байв. Гурван талаараа далайгаар хүрээлэгдсэн ч Хойд, Өмнөд Солонгосыг хуваасан цэрэггүй бүсээс болж хойд зүгт нэвтрэх боломжгүй, яг л арал мэт байсан. Ийм таагүй нөхцөл байдлыг үл харгалзан Солонгос улс нь улс төрийн үймээнийг давж, ардчилал, үйлдвэржилтийг хослуулан хөгжилтэй гүрэн болж, тусламж хүлээн авагчаас хандивлагч болж дэлхийн анхаарлыг татсан. К-соёлын хамтаар соёлын, технологийн, батлан хамгаалахын хүчирхэг гүрэн болж, дэлхий нийт гайхаж, бахдан шагшиж байна.

-Монгол судлалын Солонгосын мэргэжилтний хувьд Монголын өнөөгийн байдлыг хэрхэн харж байна вэ?

-Монгол бол Pax Mongolica-гийн түүхэн өв уламжлалаараа бахархдаг, түүхэн амжилтаараа өндөр бахархалтай улс. Байгалийн баялаг ихтэй, засаглалын шилжилтийн үед ардчилал бэхжиж, хөгжлийн шинэ шатанд хүрч байна. Монгол Улс өргөн уудам газар нутагтай ч далайд гарцгүй, хүн ам цөөтэй, хөгжиж буй эдийн засагтай. Гэсэн хэдий ч энэ нь бэрхшээлд автсан гэсэн үг биш юм.

-Солонгосын хөгжлийн туршлагад тулгуурлан Монголын хөгжлийн талаар та юу хэлэх вэ?

-Солонгос, Монгол хоёр түүхэн гарал үүслийн хувьд ялгаатай ч өөрсдийн нөхцөл байдлыг үсрэнгүй хөгжлийн тавцан болгон ашиглаж, ирээдүйг бүтээдэг ухаантай ард түмэн гэдгээрээ бахархах ёстой. Энэ түүхэнд залуус үргэлж манлайлагчийн үүрэг гүйцэтгэсэн. Монгол бол дэлхийн хамгийн залуу улсуудын нэг. Тиймээс Монголын гэрэлт ирээдүйн гол баатрууд залуу үедээ оршдог. Солонгосын ээдрээтэй түүхийг биеэр туулсан ахмадын хувьд Монголын залууст хандаж хэлэх зүйл их байна.

-Монголын үсрэнгүй хөгжилд залуусын үүрэг чухал юм шиг санагдана. Монголын залуусын харьцуулсан давуу талыг хэрхэн олж мэдэх вэ?

-Боломж хүн бүрд чухал гэдэгт би итгэдэг. Монголын залуус улс орныхоо хөгжлийн төлөө цаг үеэ олсон эрхэм зорилгыг үүрэх хувьтай. Тэдэнд энэ түүхэн боломж өгөгдсөн нь том аз юм. Тэд л Монголын хөгжлийн манлайлагчид болж чадна. Ахмад үеийнхэнд ийм боломж байгаагүй, хойч үеийнхэнд ч ийм боломж бага байж болно. Энэ бол Монголын залуусын ивээл, тиймээс тэд түүхээрээ бахархах ёстой.

-Тодруулбал, Монголын залуус ямар давуу талтай вэ. Түүхэн давуу талуудаас гадна энэ эрхэм зорилгыг биелүүлэхэд юу нөлөөлж чадах вэ?

-Миний онцолж хэлэх зүйл бол нүүдэлчдийн нийтлэг онцлог боловч монголчуудын хэл сурах, дасан зохицох, нутагших чадвар бусад орны залуусаас онцгой юм. Бид дэлхийн хэмжээний зах зээлд амьдарч байна. Дотоод, олон улсын зах зээлийг ялгаж харах шаардлагагүй. Монголыг далайд гарцгүй, жижигхэн эдийн засагтай гэж харахаас илүү идэвхтэй хэтийн төлөв барих хэрэгтэй. Дэлхий бол нэг том зах зээл. Ким Вү Жун даргын хэлсэнчлэн “Дэлхий өргөн уудам, хийх зүйл их байна” гэсэн санааг баримталж, дэлхийн зах зээлд гарах нь санаачлагатай залуусын үүрэг юм.

-Таны үг хэт хийсвэр санагдаж байна. Ийм шинж тэмдэг бий юу?

-Мэдээж байна. Нэг жишээ хэлье. Дэлхий нийтээрээ дэлхийн дулаарлын нөлөөг амсаж байна. Монгол яах вэ. Бид яг л байгалийн хөргөгчинд байна шүү дээ.

-Соёл иргэншлийн хойд зүг рүү шилжих хөдөлгөөн, гадагшаа нүүхээс гадна гадаадынхныг татах стратегийн талаар та юу гэж бодож байна вэ?

-Арабын газрын тосны орнуудад уугуул хүн ам цөөхөн ч гадаадынхан элбэг бий. Олон гадаадын иргэдтэй ч тэднийг сайн удирддаг шүү дээ. Түүхэнд уур амьсгалын өөрчлөлтөөр эртний соёл иргэншил Зүүн Өмнөд Ази, Египет зэрэг халуун орны бүсэд цэцэглэж байсан бол орчин үеийн соёл иргэншил сэрүүн бүсэд хөгжсөн. Одоо олон эрдэмтэн соёл иргэншлийн хойд зүг рүү шилжих чиг хандлагыг ярьж байна. Дэлхийн дулаарлын нөхцөлд Монголын сэрүүн уур амьсгал далайд гарцгүй байдлын хязгаарлалтыг даван туулах боломж биш гэж үү? Төв Азийн далайд гарцгүй орнуудтай өрсөлдөхийн тулд “Монгол бол онцгой боломж” гэж бодлоо өөрчлөх хэрэгтэй.

-Та соёл иргэншлийн хойд зүг рүү шилжих онолыг дэмжиж байна. Гэхдээ одоо бол хиймэл оюун ухааны өрсөлдөөний эрин биш үү. Монголын хиймэл оюун ухааны дэд бүтэц олон улсын өрсөлдөөнд хэрхэн хожигдохгүй байх вэ. Технологийн хурдацтай хөгжлийг гүйцэж чадах уу?

-Энэ нь ихэмсэг мэт сонсогдож болох ч идэвхтэй сэтгэлгээ бүтэлгүйтлээс айдаггүй. Өрсөлдөөн бол зөвхөн хурдны тэмцэл бус, агуулгын тэмцэл. Монголын түүхэнд Чингис хааны удмын өв зөвхөн монголчуудад л бий. Монголчуудын хөдөлгөөнтэй, дасан зохицох чадварыг хэн гүйцэх вэ? Солонгосчууд нэгэн цагт “палли, палли” соёлыг шүүмжилдэг байсан ч одоо энэ соёл нь хиймэл оюун ухааны эринд бат бөх дэд бүтэц болж, Солонгосыг хиймэл оюун ухааны хүчирхэг гүрэн болоход нөлөөлсөн гэж боддог. Том зураг дээр том мөрөөдөл зурчихъя гэдэг үг бий шүү дээ? Том цаас том зураг зурах боломж өгдөг, жижиг цаас жижиг зураг зурна. Залуус том зураг зурах эрхтэй.

-Монголын хөгжлийн сан хомс байгаа нь хөгжилд саад болж байна. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Мөнгөгүй бол бизнес хийж болохгүй гэж үү? Солонгос нэгэн цагт дэлхийн хамгийн том өртэй дөрвөн орны нэг байсан, ОУВС-гийн хямралын үед доромжлолыг амссан. Гэхдээ бид даван туулсан шүү дээ. Зүйрлэвэл, дугуй унахдаа хоёр хөлөөр тэнцвэртэй гишгэх хэрэгтэй. Дугуйн дээр зогсоод байвал хөдөлгөөнгүй, унавал хөдөлгөөнтэй. Энэ бол хөдөлгөөнгүй сэтгэлгээ ба идэвхтэй сэтгэлгээний ялгаа. Монголчууд эрдэнийн чулуун дээр суучихсан ч түүнийгээ мэдэхгүй гэдэг үг бий. Хэн өөрийн мөнгөөр бизнес хийдэг вэ? Мөнгө хуримтлуулчихдаг ч зарцуулж мэдэхгүй, эсвэл зарцуулчихдаг ч мөнгөгүй бол зээл авдаг биз дээ? Хэрвээ хоёр хүн хоорондоо итгэлцвэл уулзаж чадахгүй гэж үү? Энэ зүйрлэл хувийн болон олон улсын харилцаанд ч хамаатай.

-Монголын залууст хандаж зөвлөгөө өгнө үү?

-Монголын оюутнуудад хичээл зааж байсан. Тэдэнд хэлсэн зүйл бол залуус бүтэлгүйтлээс айхгүй байх эрхтэй гэдэг. Амьдрал урт бол урт, богино бол богино. Муухан өдөр, бороотой улирал ч гэлээ нарлаг өдрүүд ирдэг шүү дээ. Тууштай зорилго тавиад хичээл зүтгэл гаргавал туршлага, үр дүн, амжилт дагадаг. Анагаах ухааны дэвшлээр хүний дундаж наслалт уртсаж байна. Монголчуудын дундаж наслалт ч уртсаж байна. Түүхэн эрхэм зорилгоо бахархаж, эрүүл саруул тэтгэвэрт гарахыг бодож, дэлхийг өргөнөөр хараарай гэж хэлье.

Монголын залуус Солонгост ажиллахыг бид ихэд сайшаадаг. Учир нь тэд тууштай, хүнд ажлыг их хийдэг. Жишээ нь, нүүлгэлтийн төвд ачаа зөөх гэх мэт. Энэ бол хүнд ажил ч бусдаас илүү цалинтай. Тиймээс залуус хүнд ажлыг хурдан хийж, түргэн нутаг буцахыг хүсдэг. Гэхдээ ирээдүйд энэ байдал өөрчлөгдөнө. Хиймэл оюун ухааны салбар илүү сонирхолтой болох тул Монголын залуус ч энэ салбарт орно гэдэгт итгэдэг.

Ц.Отгонсүрэн

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг холбогдох хууль тогтоомж, гэрэ...

img

8 цагийн дараа

Энэ онд 9000 гаруй тонн давс, 9500 тонн бодис нөөцөлджээ

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 1277 ажилтан авто замын цас цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлж, 350кг давс 62кг бодисыг цацаа...

img

7 цагийн дараа

Бохир усны шугам, хоолойд хуримтлагдсан хогийг цэвэрлэжээ

Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэжээ. Оршин суугчид 00 ца...

img

7 цагийн дараа

П.Ганзориг: Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал яригдахаар Монголын төр засагт тогтворгүй нөхцөл үүсдэг нь сонин тохиолдол

Улсын Их хурлын гишүүн, Оюу толгойн хянан шалгах түр хорооны гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзоригтой ярилцлаа. -Оюу...

img

7 цагийн дараа

Шим И Соб: Шинэ Монгол Улсыг цогцлоох түүхэн боломжийн гол баатрууд нь Монголын залуучууд юм

БНСУ-ын Мёнжи их сургуулийн эдийн засгийн ухааны доктор, профессор, “Этүгэн” их сургуулийн хүндэт професс Шим И Соб-той уулзаж ярилц...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд