мэдээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13607 болжээ

Админ
2025 оны 11 сарын 09

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.607 болжээ.
Мөн тус өвчнөөр өвчилж эдгэрсэн 13,568 байгаа бол нас барсан 11 болжээ. Түүнчлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ 16, хүн орон нутгийн эмнэлэгт 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өвчлөлийг насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5090 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3156, 5-9 насны 1762 хүүхэд, 15-19 насны 1722 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
a
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13607 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний нийт бат...
6 цагийн дараа
Энэ сарын 29-нд “Цэргийн тангараг” өргөх ёслол болно
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ё...
5 цагийн дараа
“Хатант интернэшнл”, “Од групп” багууд ялалтаа авлаа
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдаанд энэ жил Үндэсний шилдэг найман ком...
4 цагийн дараа
Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг холбогдох хууль тогтоомж, гэрэ...
3 цагийн дараа
Энэ онд 9000 гаруй тонн давс, 9500 тонн бодис нөөцөлджээ
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 1277 ажилтан авто замын цас цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлж, 350кг давс 62кг бодисыг цацаа...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд



