мэдээ
ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна DNN.mn

Админ
2025 оны 1 сарын 21

62

1xBet цахим мөрийтэй тоглоомоор залилан үйлдсэн байж болзошгүй 100 гаруй холбогдогчийг шалгах ажиллагаа явагдаж байна. Түүнд ашиглаж байсан эд хэрэгслийг хураан авчээ.
Энэ талаар ЦЕГ-аас “Бооцоот тааврын 1xBet нэртэй цахим хаяг Монгол Улсад үйл ажиллагаа явуулсантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуульд, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг цахим хаяг тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. 1xBet нэртэй цахим хаяг нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг бооцоот тааврын сайтад иргэдийн хийж байгаа бооцоог таталт хийдэг агент гэх нэршилтэй 100 гаруй иргэнийг эхний байдлаар тогтоогоод, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иргэд бооцоот тоглоом тоглосон иргэд данс руу мөнгө хийдэг. Тус мөнгөнөөс нь тодорхой хувь авч, хууль бусаар орлого олж байгаа явдал илэрсэн. Энэ нь мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Мөн 1xBet нэртэй цахим хаягтай холбоотой сурталчилгааны ажил их явдаг. Үүнийг Зар сурталчилгааны хуулиар хориглодог. Тиймээс энэ асуудал дээр цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. Иргэд энэ төрлийн цахим хаягуудад анхааралтай хандах хэрэгтэй. Зорилго нь мөнгө олох байдаг тул хянуур байх хэрэгтэй” гэв.





10 сартай охиныг хөнөөсөн гэмт хэрэгтэнд 14 жилийн хорих ял өгчээ
Энэ оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн П нь 10 сартай хүүхдийг “Их уйллаа” гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн х...
2 цагийн өмнө
Говь-Алтайн Бугат сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс урд зүгт 51 км зайд өнөөдөр /2025.09.11/ 08:20 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо...
2 цагийн өмнө
“Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж буй томоохон соёл урлагийн арга хэмжээ болох “UB music festival”-ын талбайн хэсгүүдийг хот...
3 цагийн өмнө
“Да хүрээ” захын ченжүүд сүүлийн гурван сар нэг ч машин зарсангүй гэв
Автомашины үнэ нэмэгдээгүй ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан хэмээн ченжүүд хэлж байна. Тиймээс иргэдийн шинэ машин худалд...
3 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өглөө. Нийт 2.1...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд