Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

А.Өлзийдэлгэр: Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид шууд эерэг нөлөө үзүүлнэ

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 9 сарын 11

img

37

news-img

Ам.долларын ханш чангарч, бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ноён “ногоон”-ыг номхотгох боломжуудын талаар эдийн засагч А.Өлзийдэлгэртэй ярилцлаа.


-Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтмол өсөөд байгаагийн шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Төгрөгийн ханш өсөөд байгаа шалтгаан бол монгол хүний валют олох ур чадвар нь валют үрэх ур чадвараас хэд дахин бага байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, бид дэлхийн зах зээл дээрээс валют олж ирэх, экспорт хийх чадвар хомс. Ганц байгалийн бүтээгдэхүүн болох нүүрсээ экспортолж валют олдог. Олсон валютаа өөрсдийн хэрэглээ, өмнөх өр зээлээ төлөх байдлаар явж ирсэн. Экспортоор орж ирсэн валютаа Монгол Улсад шингээх ямар нэгэн үйлчилгээ бүтээгдэхүүн байхгүйгээс буцаад тэр чигтээ гараад явчихдаг гэсэн үг. Дээр нь нэмээд өр зээлтэйгээ нийлээд орж ирснээсээ ихийг гаргаад байгаа нь валютын ханш сулрахад гол нөлөө үзүүлдэг. Тэгэхээр гаднаас олж ирсэн валютаа энэ дотроо шингээх ёстой. Бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэдэг компаниуд, түүн дээр дагаж байгаа монгол хүн цөөхөн учраас ханшийн сулралд оруулж байна. Хэрэв энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол цаашид олон жил ийм дүр зурагтай үргэлжилсээр л байх болно.

-Өнөөдрийн байдлаар валютын ханшийн өсөлтөд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь юу байна?

-Манай улсад ханшийн өсөлт хамгийн түрүүнд уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас хамаарч байгаа. Тухайлбал, 2024 оны хоёрдугаар хагасаас 2025 оны эхний хагас хүртэл нүүрсний зах зээл зогсонги байдалд орж уналтад орж эхлэхэд валютын ханш шууд өсчихөж байна. Аливаа түүхий эдийн үнэ алт, зэс, нүүрс, үнэт болон ховор металл байсан ч байнга мөчлөгийн үеэр савлаж байдаг. Нэг ёсондоо тодорхой циклийг тойрч явдаг юм. Энэ циклийг дагаад манай валютын ханш шууд савлаад байгаа хэрэг. Үнэ буурсан үед өөр ямар нэгэн салбар бүтээгдэхүүн экспорт хийж, мөнгө олж ирж чаддаггүй. Гэтэл валютын гарах урсгал, хүний хэрэглээ Монгол Улсын хувьд жилээс жилд нэмэгдэж байна. Автомашины тоо улам ихэсч байна. Үнэтэй брэндүүдийн хэрэглээ ковидын өмнөх үеэс хамаагүй өсчихсөн байх жишээтэй. Орох урсгал буурсан үед авралгүйгээр дотоодын валютын ханш сулраад байна л даа.

-Ам.долларын ханш өсөхөд импортын үнэ болон инфляцид шууд нөлөөлдөг. Жишээлбэл, Монголд гар утасны шинэ загвар долоон сая төгрөг хүрлээ. Гадаадын валютын чангарал иргэдийн амьдрал яаж нөлөөлдөг вэ?

-Валютын ханш өсөхийн хэрээр мэдээж хүний худалдан авах чадвар буурна. Яагаад гэвэл бид төгрөгийн орлоготой. Валютаар зарлага нь өсч буурч байдаг ард түмэн. Ер нь валютын ханш өснө гэдэг нь хувь хүн, өрх тэдгээрийн худалдан авах чадвар, хадгаламж зэрэг шууд буурна. Нөгөө талдаа зээл, өр төлбөр, санхүүгийн эрсдэл нэмэгдэх байдлаар амьдралд нь шууд нөлөөлж байгаа.

Энэ байдал удаан үргэлжлэх юм бол Монголын нийгэмд одоо яг түгээмэл ажиглагдаад байгаа өрнөөс өрний хооронд амьдрах, гар дээрх цалин хүрэхгүй болох эрсдэл цаашид үргэлжилсээр байх сөрөг үр дагавартай байна даа.

-Ингэхэд төв банк ханшийг тогтворжуулахад ажиллаж чадаж байна гэж бодож байна уу?

-Ерөнхийдөө манай улсад валют олж ирж байгаа “Эрдэнэс Тавантогой”, “Оюу толгой”, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр зэрэг байгууллагуудаас орж ирж буй валютын орлогыг Монголбанк өөр дээрээ хүлээж аваад арилжааны банкуудад гэнэтийн шок үүссэн үед шаардлагатай хэмжээгээр нийлүүлэх, зах зээл тогтсон үед дараа дараагийн шокод бэлдэх, валютын нөөцөө үүсгэх зориулалтаар ханшид нөлөөлж байна. Ханш өсгөхгүй байх нь Загсийн газрын асуудал. Яагаад гэвэл Засгийн газар уул уурхайгаас бусад аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, экспортын орлого олох ёстой. Уул уурхайн салбар дээрээ хүртэл баяжуулсан, угаасан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлүүдийг дэмжиж байж экспортын орлогоо нэмэгдүүлэх нь Засгийн газрын үүрэг юм.

-Тэгвэл ам.долларын ханшийг богино хугацаанд бууруулахын тулд Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-Богино, дунд, урт хугацааны гээд олон бодлогууд яригддаг. Хамгийн үр дүнтэй, богино хугацаанд хэрэгжих арга нь бид дахиад шинээр уул уурхайн том, том төслүүдийг хүссэн хүсээгүй ашиглалтад оруулах хэрэгтэй. Яг үнэндээ бид уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр зүйлийг дэлхийн зах зээл дээр гаргаж чадахгүй байгаа. Тэгэхээр чаддаг зүйлээ хийх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, өвөг дээдсээс өгсөн байгалийн баялгийг зараад амьдраад байна гэдэг бол монгол хүн өөрөө чадваргүй байна гэсэн үг. Компаниуд ч бас чадвар муу байна. Тэгэхээр дунд хугацаандаа өөрийн давуу тал болох өрсөлдөх чадвартай салбарууд дээрээ татварын бодлогын хөнгөлөлт юм уу, дэд бүтцийг нь сайжруулдаг ч юм уу. Монголд үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүний нэгж өртөг бага, гадны зах зээлд өрсөлдөхүйц салбаруудаа дэмжих хэрэгтэй байна. Харин урт хугацааны шийдэл бол монгол хүний боловсрол, бүтээмж, ур чадварыг дээшлүүлэх зам. Монгол хүүхдүүдийн боловсролд анхаарах нь чухал. Монголчууд гадаадад боловсрол эзэмшихийн тулд жилд 600 гаруй сая ам.доллараар сурч байна. Харамсалтай нь ийм их мөнгө зарцуулаад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс буцаад Монгол Улсдаа ирэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн урт хугацааны шийдэл нь боловсрол гэж ерөнхийдөө харж байна.

-Монгол Улс ам.долларын орлогоо нэмэгдүүлэх, ханшийг нь буулгаад 2000 төгрөгт аваачих ямар шинэ боломжууд байгаа бол?

-Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээрээ валютын ханшид шууд эерэг нөлөө үзүүлнэ. Ингэснээр импортыг буюу гараад байгаа урсгалыг ч бууруулна. Цаашлаад сайн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортолж чадах юм бол гаднаас валют орж ирэх урсгалыг бий болгоно. Тэгэхээр гарах урсгалыг бууруулаад, орох урсгалыг нэмэгдүүлэх нь жинхэнэ органик байдлаар валютын урсгалыг тогтворжуулах юм. Бүр эсэргээрээ төгрөгийн ханш ам.долларын эсрэг чангарна. Одоо энэ 3600 төгрөгтэй байгаа ханш 2000 руу орох нөхцөл байдал ерөөсөө дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээнээс шууд хамаарна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

10 сартай охиныг хөнөөсөн гэмт хэрэгтэнд 14 жилийн хорих ял өгчээ

Энэ оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн П нь 10 сартай хүүхдийг “Их уйллаа” гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн х...

img

3 цагийн өмнө

Говь-Алтайн Бугат сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс урд зүгт 51 км зайд өнөөдөр /2025.09.11/ 08:20 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо...

img

4 цагийн өмнө

“Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ

Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж буй томоохон соёл урлагийн арга хэмжээ болох “UB music festival”-ын талбайн хэсгүүдийг хот...

img

4 цагийн өмнө

“Да хүрээ” захын ченжүүд сүүлийн гурван сар нэг ч машин зарсангүй гэв

Автомашины үнэ нэмэгдээгүй ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан хэмээн ченжүүд хэлж байна. Тиймээс иргэдийн шинэ машин худалд...

img

5 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өглөө.  Нийт 2.1...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд