мэдээ
Дрон жолоодлогын анхдугаар тэмцээний улсын аваргууд өнөөдөр тодорно DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 26
68
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Дрон жолоодлогын анхдугаар тэмцээний улсын аваргууд өнөөдөр тодорно.
Тус тэмцээнийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээлээ. Тэрбээр “Монгол Улсын технологийн салбарт шинэ эдийн засаг бүтээх түүхийн хуудас нээгдэж байна. Дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн бол Монгол Улсад дрон угсралт, үйлдвэрлэлд чухал хувь нэмэр оруулна. Энэ тэмцээнээс үүдэлтэйгээр дроны мэргэжлийн оператор буюу жолоодогч нарыг сургах, албан ёсны мэргэжлийн гэрчилгээжүүлэх ажил эхэлнэ. Дроны нисгэгч гэдэг бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цоо шинэ ажил мэргэжил юм. Тиймээс энэ тэмцээнд оролцож буй залуучууд Монгол Улсын хүний нөөц, технологийн салбарт цоо шинэ, ажил мэргэжлийг бий болгож, дараагийн үедээ энэхүү ур чадвараа өвлүүлэх хамтын үүрэг хариуцлагыг хүлээж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дроны хэрэглээг нэмэгдүүлэх анхны хуулийн төслийг боловсруулж байгаа төдийгүй дрон туршилтын талбайг Баянзүрх-Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт байгуулахаар болсон. Мөн ирэх гуравдугаар сараас дрон жолоодлогын мэргэжлийн үнэмлэх олгох сургалтын хөтөлбөр танилцуулж, мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг эхлүүлнэ” гэдгийг онцолсон юм.
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буй дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээн дараах төрлүүдээр явагдаж байна. Үүнд
- Мэргэжлийн (FPV)
- Сонирхгчдын (Commercial)
- Тоглоомын (TOY)
- Өөрөө угсрах (DIY)
- Хүүхдийн чөлөөт төрөл (12 хүртэлх нас)
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дроны дэлхийн зах зээл 2021 онд 26.3 тэрбум ам. доллар байсан бол 2030 он гэхэд 54.6 тэрбум ам. доллар болж өсөх төлөвтэй байна гэсэн судалгааг Drone industry insight байгууллагаас гаргажээ. Эдийн засгийн шинэ бүтэц болж орж ирж буй энэхүү дэвшилтэт технологийг дэлхийн олон улс батлан хамгаалах, шуудангийн хүргэлт, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт ашиглаж, бүтээмжийг нэмэгдүүлж байна.
Х.Баасанжаргал: Насанд хүрэгчид өөрсдөө хурдан морио унаж, уралдуулж соёлын бодлого хэрэгжүүлэх боломжтой DNN.mn
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Жил бүр хэсэг бүлэг уяачид хаврын морин уралдааныг сэргээхийг ш...
8 цагийн дараа
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, наймдугаар сард ашиглалтад оруулна DNN.mn
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын III хуралдаан өчигдөр болло...
8 цагийн дараа
Нийслэлийн хэмжээнд 4030 тонн давс, 6260 тонн бодисын нөөцтэй байна DNN.mn
2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг нийт 36 байгууллагын 1...
7 цагийн дараа
“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа нэг сар үргэлжилнэ DNN.mn
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэ...
7 цагийн дараа
Нийслэлд гал түймрийн 41 дуудлага бүртгэгджээ DNN.mn
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны нэг, гал түймрийн 41 дуудлага бүртгэгджээ. Гал түймрээс 225 иргэнийг ава...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд