Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Х.Баасанжаргал: Насанд хүрэгчид өөрсдөө хурдан морио унаж, уралдуулж соёлын бодлого хэрэгжүүлэх боломжтой DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 27

img

25

news-img

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Жил бүр хэсэг бүлэг уяачид хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан жагсаал, тэмцэл, гомдол санал гаргадаг. Өнгөрсөн амралтын өдөр болсон морьтой жагсаалын үеэр өв соёлоо авч үлдэе, тусгаар тогтнол, уламжлалаа авч үлдэцгээе гэх мэтээр ярьж байсан. Би хаврын морин уралдаан бол Монголын уламжлалт өв соёл биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг Архивын ерөнхий Газрын баримтаар, мөн шүүхээс тогтоосон. Хаврын морин уралдааныг 2004 оноос хойш л зохион байгуулж эхэлсэн юм.

Үүнийг бид өв соёл гэж андуурдаг болсон нь улс төрчидтэй холбоотой. Уяачид улс төрд маш их нөлөөтэй. Энэ уралдааныг 2004, 2005 оноос Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулдаг болсон, яагаад гэвэл Засгийн Газрын тогтоолоор зохион байгуулагдсан уралдаанд л уяачдад цол өгдөг юм. УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөхөн уяачид гэх мөнгөтэй хүмүүс манай намынханд хандаж, “Та нар сонгуульд ялъя гэж бодож байвал, хөдөөгийнхний саналыг авья гэж бодож байвал хаврын морин уралдааныг сэргээ” гэж ярьж байсан. Уяачид саяхан Ерөнхий Сайд, Шадар сайд С.Амарсайхан нарт хаврын морин уралдааныг сэргээх хүсэлт өгсөн. Би бол үүнийг зөвшөөрөх ёсгүй гэж бодож байна. Миний санал бол хаврын уралдааныг богино зайнд насанд хүрэгчдээр унуулж болно. Өв соёлоо алдагдуулж буй хүмүүс нь ямар нэг гадныхан биш өөрсдөө. Малдаа мориор биш мотоциклээр явдаг болсон шүү дээ” гэлээ.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унажээ DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа албан ёсоор орж, эхний долоо хоногт тус улсын газрын тос, байгалийн хийн олборлолтыг...

img

2 цагийн дараа

32 км үргэлжлэх Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа DNN.mn

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. ...

img

2 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф...

img

24 минутын дараа

Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа АН-д гишүүнээр элсжээ DNN.mn

Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа АН-д гишүүнээр элсжээ. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр  хуульч, өмгөөлөгч Г.Батба...

img

9 минутын дараа

Зуухны яндан шаардлага хангаагүй 17.484 айл байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, төр, хувий...

img

16 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд