Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 28

Валютын ханш

value

гадаад

Европ, Азид амгалан цаг ирнэ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 27

img

61

news-img

Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей энэ сарын 23-ны пүрэв гаригт Давосын чуулганд илтгэл тавих үеэрээ барууны эвсэл байгуулна гэж мэдэгдэв. Улстөрчийн хэлснээр Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Сальвадорын ерөнхийлөгч Наиб Букеле болон бусад нөлөө бүхий баруун жигүүрийн удирдагчид болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гэх мэт дэлхийн олон удирдагч энэ эвсэлд нэгдэхэд бэлэн байгаа аж. Хавьер Милей үүнийгээ тайлбарлаж “Баруун жигүүрийн холбооны гол зорилго нь шударга бус, ялгаварлан гадуурхах, тэгш бус байдалтай тэмцэх гэсэн зүүний үзэл баримтлалыг эсэргүүцэх явдал юм. Зүүний үзэлтнүүд арьс өнгө, хүйсийн тэгш байдлын асуудалд анхаарлаа хандуулдаг. Тэд феминизм, олон ургальч үзэл бодол, тэгш бус байдал, шударга ёс, цагаачлал, үр хөндөлт, экологи, ногоон технологи, жендерийн үзэл суртлыг урдаа барьдаг. Үнэндээ эдгээр нь бүгд нэг толгойтой зүйл юм. Зүүний үзэл гэх энэ толгойны гол зорилго нь төр засаг гагцхүү иргэдийнхээ төлөө байх ёстой гэсэн эрхэм зорилгыг эдгээр элдэв янзын зүйлээр гуйвуулан төөрөгдүүлэх замаар нийгмийнхээ дайсан болчхоод байгаа өөрсдийгөө төрд байгааг зөвтгөх явдал” гэж хэлэв. Маш товчоор Милей “Татвар авч байгаа бүхэн таныг сайхан амьдруулах үүрэгтэй” гэсэн алтан зарчим “Төр байгаа бол та татвар төлнө” болж дампуурсныг шүүмжлэв. Үүнийг арай дэлгэрүүлж тайлбарлавал ийм юм.

Өнөөдрийн хөгжил дэвшил бол ерөөс улстөрчдийн ач тус бус Аж Үйлдвэрийн дөрвөн хувьсгалын үр дүн юм. Аж Үйлдвэрийн IV хувьсгал буюу персонал компьютер ширээн дээр ирэнгүүт ардчилсан улсын төр засаг валютын нөөцийнхөө ихэнх хувиар тив дамнасан компаниудын хувьцааг худалдан авч улсын төсвөө бүрдүүлж, баялаг бүтээгчдээ татварын дарамтаас чөлөөлөх ёстой байсан юм. Ингэж чадаагүйгээс баялаг бүтээгчдээс их татвар авч, тэднийг улсаасаа дайжуулан алдагдалтай төсөв баталж, өөрсдөө авлигад автдаг зүүний үзэлтэй төр, засаг мухардалд орчхоод байгаа хэрэг. Үнэндээ барууны үзэлтэн Милей ч ард түмнээ “элгээр нь хэвтүүлэх” эдийн засгийн бодлого явуулж олон иргэдээ ажилгүй болгосон. Түүний гол алдаа нь ардчилсан улсын барууныхан “Төр компани, корпораци шиг байх ёстой” гэж итгэдэгт байгаа юм. Гэтэл компани, корпораци ашиг олж үйл ажиллагаагаа өргөтгөх, харин төр зөвхөн иргэдийнхээ төлөө гэсэн үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ бол хоорондоо тэнгэр газар, тэмээ ямаа шиг ялгаатай зүйл. Өөрөөр хэлбэл, Аж Үйлдвэрийн хувьсгалуудын амин сүнс нь оюуны өмч. Иймээс Милей эхлээд оюуны өмчтэй болохыг иргэддээ уриалж үүнийхээ дараа төр засгийн цомхотгол явуулж, бага хүчээр их баялаг бүтээдэг тогтолцоо бий болгох ёстой байсан. Ингэсэн цагт цомхотголд орсон болгон баялаг бүтээгч болж бүгд хожно. Гэхдээ ингэхийн тулд Үндсэн хуульдаа “Байгалийн баялаг бол нийтийн өмч мөн” гэсэн өөрчлөлт оруулж, бусад том ардчилсан улсаас илүү ардчилсан тогтолцоотой болох нөхцөл бий болгох ёстой. Харин монголчууд ингэж чадсан. Иймээс Монгол Улсад “Нийтийн албан тушаалтнуудын хууль бус хөрөнгийг хураах тухай хууль” батлагдсанаар бүх монголчуудын өмнө яаж валютын тогтмол, өсөн нэмэгдэх эх үүсвэрүүдтэй болох вэ гэсэн нэгдсэн нэг том асуудал босож ирнэ. Авлигаар хөрөнгөжих утгагүй болох учир үүнээс өөр зам байхгүй. Ерөөс авлигын эсрэг хуулийн гол, чухал ач холбогдол нь энэ юм. Иймээс монголчууд бидэнд үнэндээ санаа зовоод байх зүйл алга байна. Өнөөдөр эдийн засгаас авахуулаад нийгмийн ухааны олон салбар заавал баталгаа шаарддаг шинжлэх ухаан бус зүгээр л субьектив зүйл буюу төрийн худал суртал, ухуулга болсон нь тодорхой болчхоод байна. Энэ бүхэн нийгмийн ухааны салбарууд байгалийн ухаантай адил шинжлэх ухаан болох цаг ирж байна гэсэн үг юм.

Давосын чуулганд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цахимаар оролцож Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай хэлэлцээгээ сэргээх хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Улстөрчид өмнө нь сайн харилцаатай байсан гэж хэлэв. Давост Дональд Трамп НАТО-гийн холбоотнуудаас батлан хамгаалах зардлаа ДНБ-ий таван хувь хүртэл нэмэгдүүлэхийг шаардаж, АНУ-д бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэггүй компаниудад татвар ногдуулна гэж сүрдүүлэв. Тэрээр дэлхийн нефтийн үнийг бууруулах нь Украины дайн дуусах гол нөхцөл болно гээд Европ руу шингэрүүлсэн хий экспортоо үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгдэв. Цагаан ордонд буцаж ирсэн Дональд Трамп олон улсын хэмжээний анхны томоохон илтгэлдээ хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа Америкийн аж үйлдвэрийг татвараар хамгаалахаа амлаж, худалдаа, батлан хамгаалах, дэлхийн дипломат харилцааны талаарх өөрийн байр суурийг зөөлрүүлэхгүй гэдгийг маш тодорхой хэлж ойлгуулав. Тэрээр “Дэлхийн бүх бизнесмэнүүдэд хандаж хэлэх миний үг маш энгийн. Америкт бүтээгдэхүүнээ хий, тэгвэл бид дэлхийн аль ч улс орны хамгийн бага татварыг танд оногдуулах болно. Харин тэгэхгүй бол та их татвар төлөхөөс өөр аргагүй болно. АНУ-д үйлдвэрлэл явуулах компаниудын аж ахуйн нэгжийн албан татвар 21 хувиас 15 хувь болгон буурах учир та ашиг хүртэнэ” гэж мэдэгдэв. Дараа нь тэрээр шүүмжлэлээ Европын Холбоонд шилжүүлж “Танай бодлого, тогтолцоо хөрөнгө оруулалтад саад учруулж байна” гээд Ирландад өөрийнх нь үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт бүтэлгүйтсэн тухай ярьж, долоо хоногийн дотор үндэсний зөвшөөрлийг авсан ч Европын Холбооны зөвшөөрлийг авахад 5-6 жил шаардагдсан учир энэ удаашрал нь хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон” гэж мэдэгдэв. Трамп Европын Холбооны хүнд суртлаас гадна худалдааны бодлогыг шүүмжилж, тус холбоог Америкийн бараа бүтээгдэхүүнд шударга бус хандаж байна гэж буруутгав. Судлаачид “Трампын хэлсэн үг түүний анхны ерөнхийлөгч байсан үеийн тарифын маргааныг давтаж байгаа нь АНУ болон Европын Холбооны хооронд худалдааны шинэ мөргөлдөөн үүсгэнэ гэсэн болгоомжлол төрүүлж байна” гэж дүгнэжээ. Трамп дэлхий нийтэд “ОХУ-ыг эдийн засгийн дефолт болгох замаар Украины дайныг зогсоох болно” гэж ил тод зарлав.

ЗХУ бий болсноор АНУ-ын жүүдүүд Оросын жүүдүүдээр дамжуулан коммунистуудаас цагаан хааны үнэт эд, зүйлсийг нь бөөнөөр нь хямд худалдан авдаг болж, энэ улстай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Тэд дараа нь ЗХУ-д АНУ-аас Фордын машины үйлдвэрийг оруулсан нь “ЗИС” хожим “ЗИЛ” болсон. Брежневийн үед Италийн “FIAT”-ыг оруулсан нь “Лада” болсон гэх мэтээр маш их ашиг олдог байсан. Хамгийн сүүлд л гэхэд Крымын гүүрийг “АНУ болон ОХУ-ын жүүдийн нууц нийгэмлэг”-ийн Оросын нэг олигарх тэрбумтан бариулж, дайн гарсан ч тэд ашгаа олж авахын тулд энэ гүүрийг Украинд байгаа барууны зэвсгээр бүтэн гурван жил устгуулахгүй дээгүүр нь орос цэргийн зэвсэг, түлш тээвэрлүүлж ашиг гаргаж чадсан. Чухамхүү тэд л өөрсдийн ашгийг бодож, цаанаас нь зохион байгуулж ОХУ-ыг задлахгүй орхиж, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан гол улсуудын бүх атомын зэвсгийг нь Кремлийн мэдэлд цуглуулан өгч, эцэст нь Европ, Азид болж буй өнөөдрийн гай гамшгийг авчирсан билээ. Тэгвэл барууны улс төрд Трамп, Милей нар гарч ирснээр Путины “Жүүдүүдийн нууц нийгэмлэгийн хичээл, зүтгэлээр Орос, Хятад, АНУ-ын удирдлага дэлхийг дахин хуваан захирах тохиролцоо хийх байх” гэсэн горьдлого нь үгүй болж, өөрөөр хэлбэл жүүдүүдийн үе дуусч байна. Энэ нь ОХУ задарч Европ, Азид амгалан цаг ирэх үүд нээгдэж байна гэсэн үг юм.

 

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бид анхны ардчилсан ерөнхийлөгчтэйгөө маш хулчгардуухан салах ёс хийж, эцсийн замд нь үдэв DNN.mn

Монгол хүний нандин, эрхэм чанарууд улам бүдгэрээд, бидний мөн чанарын үнэлэмж доройтсоор байгаа нь харамсалтай. Монголчууд бид өнгө...

img

6 цагийн дараа

ЗУРХАЙ: Өнөөдөр улаагчин тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 28, Ангараг гариг. Билгийн тооллын 29, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 08:25 ...

img

5 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: 27-нд Халх голын сав газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, гови...

img

5 цагийн дараа

ТОЙМ: “Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Хууль з...

img

5 цагийн дараа

Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унажээ DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа албан ёсоор орж, эхний долоо хоногт тус улсын газрын тос, байгалийн хийн олборлолтыг...

img

8 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд