Түүнтэй оргил тулаанд өрсөлдөх тамирчин бол Мексикийн тамирчин Педро Бернал Родригес. Түүний хувьд мэргэжлийн бокст нийт 17 тулаан хийж 14 ялж, 1 ялагдаж, 2 тэнцсэн амжилттай байгаа ба 6 тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан үзүүлэлттэй байна. Тэрээр WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын Дэлxийн аварга, Мексикийн чансаанд 11-т, Дэлxийн чансаанд 58-т эрэмбэлэгдэж байгаа шилдэг өсөх ирээдүйтэй тамирчдын нэг юм.

Тасалбарыг  https://www.portal.mn/events/678a35e62d3962a002e9fd3f-ээр онлайнаар авах болон Хан-Уул, Сансар, 10-р хорооллын Емарт дэлгүүрээс биет тасалбар авах боломжтой.