мэдээ
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, мэдэгдэл гаргав

Админ
2025 оны 11 сарын 04

Монгол Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргав
Монголын ард түмэн бид:
– Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж;
– Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж;
– Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж;
– Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж;
– Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж, эрхэмлэн дагахаа нийгмийн гэрээ болгон баталгаажуулсан.
Иймд, Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн Хуулийн Цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдааны 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх нь хууль дээдлэх ёсонд нийцнэ гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж буйгаа мэдэгдэж байна.
Ардчилсан нам парламентын ардчилал, Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын талд ямагт бат зогсох болно.
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого үргэлжилж байна
Улсын хэмжээнд галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогын арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар...
7 цагийн дараа
Д.Уранчимэг: Багш нар цалингаа үе шаттай нэмэх шийдвэрт ерөнхийдөө сэтгэл хангалуун байгаа
Баянгол дүүргийн Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн англи хэлний багш Д.Уранчимэгээс багш нар үе шаттайгаар цалин нэмэх шийдвэрт х...
6 цагийн дараа
АТГ: Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 ...
6 цагийн дараа
Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байсныг таслан зогсоожээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сард Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг т...
5 цагийн дараа
Энэтхэг Оросоос авах газрын тосны худалдан авалтаа бууруулжээ
“Bloomberg” агентлаг “Энэтхэг улс ирэх сард нийлүүлэх Оросын газрын тосны худалдан авалтаа багасгасан байна. Энэ нь барууны хориг ар...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



