Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Гэр хорооллын 300 айл өрх яндангаа буулгаж, сард 80-100 мянган төгрөгийн цахилгааны зардлаар халаалтаа шийдэж байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 04

img

1

news-img

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар болон Голомт банк, “ECO SQUARE ENERGY” компани хамтран гэр хорооллын 300 монгол гэрт амьдардаг айл өрхийг дулааны насосоор халаах төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хувьд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар дулааны алдагдал багатай буюу гэрээ маш сайн дулаалсан 300 айл өрхийг сонгож, уг төсөлд хамруулсан байна. Энэхүү ажил одоогоор 50 хувьтай явж байна.

300 айл яндангаа буулгана гэдэг бол агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулах бодит алхам

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Чингэлтэй дүүргийн хувьд 2025 оны нэгдүгээр сараас эхлэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодитой судалгаа хийж мэдээлэл цуглуулж эхэлсэн. Дулаан алдалтын талаар олон судалгаа хийж үр дүнгээ гаргасан мэргэжлийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж мэдээлэлтэй болсон. Ингээд энэ оны хоёрдугаар сараас эхлээд Монголын амины орон сууц, инноваци хөгжлийн төвтэй хамтран дүүргийнхээ XV хорооны айл өрхүүдээр явж, байшин сууцын дулаан алдалт ихтэй эмзэг цэгүүдийг тусгай төхөөрөмжөөр хэмжиж эхэлсэн. Монгол гэрт амьдардаг айлуудын хувьд дулаалахад харьцангуй хялбар, хурдан буюу нэг стандартад байдаг учраас CHIP багцыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтраад өрхүүдэд нэвтрүүлж эхэлсэн.

Айл өрхүүдийн оролцоог хангах үүднээс өөрсдөө гэрээ бүрэн дулаалж дулаан алдалтгүй болсон эсэхээ шалгуулж, батламж авсан өрхүүдэд халаалтын ногоон шийдлийг үнэ төлбөргүй суурилуулах боломжийг олгож байгаа. Энэ хүрээнд есдүгээр сарын сүүлээс эхлэн Чингэлтэй дүүргийн XVII, XXII хорооны монгол гэрт амьдардаг 300 айл өрхийн яндан, зуухыг халаалтын ногоон шийдлээр сольж агаараас дулаан ялгаруулдаг “Нeat pump” төхөөрөмжийг суурилуулж байна. ААН-ийн татварын нэг хувийн хөнгөлөлтийн хуулийн хүрээнд гуравласан гэрээг байгуулж Голомт банк бүрэн санхүүжүүлж байгаа. Ийнхүү хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагын хүрээнд дүүргээс зохион байгуулалтыг нь хариуцаад энэ төсөл хэрэгжсэнээр айл өрхүүд гал түлэх шаардлагагүй, ая тухтай орчинд хүүхдүүдээ өсгөх боломжтой болж байгаа юм. Мөн гэрээ дулаалчихсан учраас цахилгааны зардалд ч хэмнэлт гарна. 300 айл яндангаа буулгана гэдэг нь агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулах бодит алхмуудын нэг хэсэг гэсэн үг. Үүн дээр нэмээд дүүргээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарсан сэргээгдэх эрчим хүчний төсөл болон өрхүүдийн байшин сууцуудыг хамтдаа дулаалж хийн халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн учраас энэ өвөл болон ялангуяа 2026 оны өвлөөс мэдэгдэхүйц сайн үр дүн харагдана гэсэн хүлээлттэй ажиллаж байна” хэмээв.

150 мянган төгрөгөөр нүүрс авч түлэхүү, үүнээс ч бага зардлаар өөр шийдлийг олох уу

ECO SQUARE ENER­GY компанийн гүйцэтгэх захирал Л.Чинбат “Одоогийн байдлаар бид эхний 150 айл өрхөд агаар агаарын дулааны насосоо угсраад суурилуулсан байгаа. Дараагийн 150 айл өрхийг энэ сардаа багтаан яндангүй болгож, халаалтыг нь шийдэхээр төлөвлөсөн. Монгол гэрт амьдардаг нэг айл сард дунджаар шахмал түлш, хагас кокс нүүрс худалдаж авахад 150 мянга орчим төгрөг зарцуулдаг юм байна. Үүнээс гадна үүрээр босож гал түлж, үнсээ хаяж, нүүрс борлуулах цэгээс түлшээ бэлтгэнэ гээд олон ажиллагаа шаарддаг. Үүнийг л манай агаарын дулааны төхөөрөмж зогсоож, иргэдийн цаг хугацааг хэмнэж чадсан. 150 мянган төгрөгөөр нүүрс авч түлэх үү, өөр шийдлийг хайх уу гэх сонголт бий. Ер нь тухайн айл дулаан алдагдлаа сайн шийдсэн байх тусам цахилгааны төлбөр нь бага гардаг юм. Манай төхөөрөмжийг суурилуулсан айл хамгийн ихдээ 80-100 мянган төгрөгийн цахилгааны зардлаар халаалтаа шийдэж байна гэсэн үг. Дулааны насос нь хэрэглэж байгаа эх үүсвэрээсээ хамаараад гурван төрөлтэй. Газрын гүний, нуурын гүний, агаарын гэсэн байдаг. Нуурын болон газрын гүний насосын хувьд анх суурилуулах өртөг нь маш өндөр гардаг. Яагаад гэвэл хэдэн зуун метр газар өрөмдөж, эсвэл нуурын гүн рүү төхөөрөмж байршуулах ёстой болдог. Тиймээс зардал нь яалт ч үгүй асар өндөр. Харин зардал хамгийн багатай нь гэвэл агаарын эх үүсвэртэй дулааны насос байна. Манай компанид агаар агаарын, агаар усны гэсэн хоёр төрөлтэй насос бий. Агаар агаарынх нь жижиг монгол гэр, байшинд тохиромжтой. Харин үүнээс илүү томроод амины орон сууц, хаусанд гэвэл агаар усных тохирно.

Агаар агаарын дулааны насос гээд байгаа энэ төхөөрөмж маш энгийн зарчмаар ажилладаг. Айл бүрийн гал тогоонд байдаг хөргөгчний эсрэг зарчмаар ажиллана гэсэн үг. Жишээ нь, хөргөгчний ар тал нь халдаг шүү дээ. Энэ нь манай төхөөрөмжөөр бол дотор тал нь гэсэн үг. Харин хөргөгчний дотор тал нь гадна тал болно. Өөрөөр хэлбэл, гадаа байгаа хүйтэн агаараас дулаан агаарыг нь ялгаж аваад, компрессорлож шахах буюу илүү халуун болгож гэр рүү үлээдэг гэсэн үг. Тиймээс уламжлалт цахилгааны аргыг бодвол 3.6 дахин бага цахилгаан зарцуулдаг давуу талтай. Энэ технологи нь уламжлалт цахилгаан халаагуур шиг дулаан үйлдвэрлэдэггүй юм. Хуучин бол хоёр утас нийлж, халаад дулааныг бий болгодог байлаа шүү дээ. Гэхдээ манайх газ биш шүү. Хэрэв манай төхөөрөмжний зургийг харвал яг л кондишн шиг. Гадаа болон гэр дотор нэг, нэг төхөөрөмж суурилуулна. Энэ хоёр хоорондоо зэс трубагаар холбогдсон. Тог юунд зарцуулагдаад байна вэ гэхээр гаднаас агаар аваад сэнс болон компрессорд зарцуулаад байгаа юм. Тиймээс гадаа хүйтрэх тусам хэрэглэх агаар нь ихэснэ. Сая эхний 150 айлд агаар агаарын дулааны насос суулгаж дууссан гэж дурдсан даа. Одоо зарим айлын цахилгааны төлбөр эхнээсээ гарсан гэх мэдээ бидэнд ирсэн. Хараахан өвөл болоогүй учраас 80 мянга ч хүрэхгүй 50, 60 мянган төгрөгийн цахилгааны зардал гарсан гэсэн. Иргэд үнэхээр ам сайтай байгаа” гэв.

Агаарындулаанынасос нь өвөлдөөдулаанүйлдвэрлэж, зундааболдог

Энэхүү төслөөс гадна зарим айл өрх уг төхөөрөмжийг авч суурилуулахад гурван сая 150 мянган төгрөгийн өртөг шаардлагатай гэнэ. Энэ нь зөвхөн жижиг байшин, монгол гэрийг халаахад шаардагдах үнийн дүн аж. Харин сургууль цэцэрлэг, том байшин, хаус халаах төхөөрөмжүүдийн үнийн дүн нь арай өндөр. Үүн дотроо угсралт, суурилуулалтын зардал нь багтсан. Бүх банкны ногоон зээлд хамрагдах боломжтой. Агаар агаарын дулааны насосын нэг давуу тал нь өвөлдөө халуун дулаан үйлдвэрлэнэ. Зуны улиралд кондишн болдог. Тиймээс ялангуяа говийн аймгуудад хамгийн хэрэгтэй шийдэл хэмээн онцоллоо. Нэг суурилуулсан тохиолдолд ашиглалтын хугацаа нь 15-20 жил байдаг аж. Түүнчлэн эхний гурван жилдээ ямар ч засвар үйлчилгээ авах шаардлагагүй аж.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цагт хаагдана. Өвлийн элсэлтийн шалгалтад зөвхөн өмнөх...

img

4 цагийн дараа

ХОХИРОГЧ: Сүмд явсан ээж минь биднийг “Сатаны сүнс” гээд өгсөн хоолыг минь хор гээд идэхээ больсон

Христийн шашны байгууллагын (Шинэ тэнгэр урсгал) үйл ажиллагааны улмаас хохирсон гэх иргэд мэдээлэл өглөө. Хохирогч иргэн “Мин...

img

4 цагийн дараа

ТББХ: Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.11.04/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжи...

img

4 цагийн дараа

Он гарснаас хойш 56 мянган тонн мах экспортолжээ

Манай улс ОХУ, Япон, БНХАУ, Узбекстан, Казахстан, Тажикстан улсад адууны мах экспортолж байгаа гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн ү...

img

3 цагийн дараа

Гэр хорооллын 300 айл өрх яндангаа буулгаж, сард 80-100 мянган төгрөгийн цахилгааны зардлаар халаалтаа шийдэж байна

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар болон Голомт банк, “ECO SQUARE ENERGY” компани хамтран гэр хорооллын 300 монгол гэрт ам...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд