Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

ХОХИРОГЧ: Сүмд явсан ээж минь биднийг “Сатаны сүнс” гээд өгсөн хоолыг минь хор гээд идэхээ больсон

trend

Админ

img

2025 оны 11 сарын 04

news-img

Христийн шашны байгууллагын (Шинэ тэнгэр урсгал) үйл ажиллагааны улмаас хохирсон гэх иргэд мэдээлэл өглөө.

Хохирогч иргэн “Миний ээж 2024 оны нэгдүгээр сараас эхлэн Шинэ тэнгэр урсгал буюу Монголд үйл ажиллагаа явуулдаг нэр нь “Монгол сувд сүм” гэх шашны байгууллагат явж эхэлсэн. Өөрсдийгөө Монголд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудаас өөр гэж зарладаг. Нийгэмд сайн үйлс хийдэг сургалтын газар гэж танилцуулдаг. Тухайн үед ээж хэлэхдээ, сэтгэл зүй, хувь хүний хөгжил зэрэг хичээл ордог сургалтын төвд явж байна гэж хэлдэг байсан.

Удалгүй ээж маань намайг энэ сүмдээ явахыг шаардаж эхэлсэн. “Чи явбал дүү нар чинь явна” гээд шахаж эхэлсэн. Явахгүй болохоор худлаа ярьж дууддаг болсон. Сүүлдээ зан ааш нь эвдрээд намайг “Чи Сатаны сүнстэй учраас ирэхгүй байна. Сатаны сүнс, Сатаны шээснүүд” гэж хүүхдүүдээ харааж эхэлсэн. “Би мөнх насална, та нар аврагдмаар байна” уу гэж сонин, сонин юм ярьж явсаар байгаад энэ жилийн 9 дүгээр сарын 16-ны өдөр тус сүм дээрээ бурхан болсон.

Энэ зүйлд би маш их харамсалтай байна. Өнөөдөр миний хэвлэлийн хурал хийж байгаа шалтгаан энгийн. Би энэ шашны муухай урсгалыг үгүй хиймээр байна

Энэ сүмд орсон хүмүүс эдийн засгийн хувьд ч, шашин шүтэх эс шүтэх эрх чөлөөгөөрөө ч хязгаарлагддаг. “Бурханы талаар муу юм ярьж, муу зүйл бодож болохгүй” гэж дарамталдаг. Өргөл барьц өгөхдөө орлогынхоо 10 хувийг өгдөг бөгөөд “хэрэв та бурхан руу хуурамч сэтгэлээр хандвал бурхан таныг хуурна, тиймээс өргөлөө байнга өгч бай” гэж дарамталдаг.

Иймд ээжийнхээ 49 хоногийг гүйцээгээд хэвлэлийн бага хурал зарлаж, олонд хүргэхээр шийдсэн юм” гэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан ирэх баасан гарагт болно

Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөө улс, аймгийн алдар цолт...

img

8 цагийн дараа

Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл да...

img

8 цагийн дараа

Иргэний гомдлын дагуу тамхи татсан автобусны жолоочийг 25 мянгаар торгожээ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг шийдвэрлэн ажилладаг. Нийтийн тээ...

img

7 цагийн дараа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” хэмээн залилжээ

Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд залилуулчихлаа гэх дуудл...

img

7 цагийн дараа

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.11.13) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн 10 ду...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд