мэдээ
Дэлхийд Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 11 сарын 04
1

Газын зурвасыг сонсоогүй хүн байхгүй байх. Палестины ХАМАС бүлэглэл Израильтай энэ бүс нутагт олон жилийн турш дайтаж байгаа. Угтаа Газа хот 18 нас хүртэлх сая гаруй хүүхэдтэй гэсэн мэдээлэл байна. Дайн явагдаж байгаа учраас ард иргэд, тэр дундаа хүүхдүүдийн хувьд хичээл, сургуульгүй үлдсэн дэлхийн цор ганц орон байсан бол саяхнаас Монгол Улс нэмэгдэж хоёр болж байх шиг.
Газа хотын хүүхдүүд толгойноосоо том таваг, сав бариад хоолондоо оочерлож байгаа нь өр эмтэрмээр. Өгч байгаа хоолыг нь харахаар ялаа эргэлдсэн заваан том тогооноос цагаан будаа шанагадаад, хажуугийн савнаас юуных нь бүү мэд бага зэрэг соус маягийн зутан асгаж байх жишээтэй.
Арга ч үгүй биз дээ, дайнаас болоод гурван хүн тутмын нэг нь өлдөж үхэхдээ тулсан газар шүү дээ. Ядарч туйлдсан иргэдийн амьдрал, хичээл сургууль мөрөөдсөн хүүхдүүдийн харцтай ийм дүр зураг манайд ч ялгаагүй байна. Тэндхийн хүүхдүүд толгойноосоо том сав бариад хоолонд оочерлож байгаа бол манайд биенээсээ том бидон түрсэн хүүхдүүд худаг дээр оочерлож байна. Манайд ч ялгаагүй зарим нь өлсгөлөн байгаа нь мэдээж. Дотроо “Аав битгий л архи ууж ирээсэй, ээж цалингаа авсан болов уу, авсан бол орой гоё хоол хийж өгөх байх даа. Хоол ч дүүрсэн хэрэг. Гадаа хүйтэн байна, өнөө орой даарахгүй унтах, түлсэн түлшиндээ угаартаад үхчихгүйхэн шиг сэтгэл амар унтах юмсан…” маягийн юм бодчихсон л яваа.
Ядах нь ээ сургууль дээрээ очоод өдрийн хоол, үдийн цай гээд өл дарах талх, боорцогхон идчихдэг байсан, тэр нь ч байхгүй болсон. Багш нар нь цалингаа нэмүүлье гэж шаардаад ажлаа хаячихсан учраас сургууль, хичээл нь хаачихсан хүүхдүүд худаг дээрээ биенээсээ том бидон барьчихсан намрын сэрүүнд нусаа гоожуулаад зогсож байна. Ингэхээр тэр Газын хүүхдүүдтэй манай хүүхдүүдийн амьдрал ер нь ялгагдах нь уу, эрх баригчид аа.
Үнэндээ дайнтай улстай ялгаагүй амьдралаар монголчууд бид амьдарч байна. Газын зурвасыг ХАМАС бүлэг захирдаг. Энэ бүлэглэлээ палестинчүүд өөрсдөө сонгож гаргаж ирсэн. Палестинчүүд ХАМАС-ыг израил түрэмгийлэгчдийг дийлнэ, Израильтай тэмцэж чадна гэж итгээд л сонгоцгоосон, нөхдүүд. Гэтэл өнөөдөр ХАМАС нь нөгөөдүүлээ боолчилж амьд бамбай болгон өөрсдийнхөө баяжих хэрэгсэл болгочихсон. Тийм учраас дэлхийн ихэнх орон Хамасыг террорист байгууллага гээд зарласан юм. ХАМАС бүлэглэл нь улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх, эх орноо хамгаалах нэрийн дор дотооддоо үймээн самуун дэгдээж, хүүхдүүдээр улс төр хийж, дайны золиосонд ард түмнээ цөлмөөд, өөрсдөө Арабын баян оронд хаусанд жаргаж байгааг бид харж байна. Энэ бүлэглэлийн улстөржилт, дарангуйлал, иргэдийнхээ амьдралыг юман чинээ тоодоггүй байдал нь манайхтай ч адилхан байгаа юм. Манайд төрийн эрхийг МАН сүүлийн 10 жил тасралтгүй олонх болж засаглаж байна. Энэ эрх баригчдыг мөн бид л итгэл хүлээлгэн, хэлсэн амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт нь хууртагдаад л сонгоцгоосон. Өвчин тахалтай үед, дайн дажинтай үед МАН нь дээр. Оростой хэл амаа ололцох нь энэ нам дээр. Орос байгуулж өгсөн нам, шатахуун зэргээр таслахгүй гэж мунхаглаж байгаад сонгоод байгаа. Гэвч дэлхийн хараат бус томоохон агентлагуудын гаргасан дүгнэлт, үнэлгээгээр Монгол Улс авлига, эдийн засаг, хүний эрх, хөгжлийн гээд чухал индексүүдээрээ 200 орноос дандаа сүүл мушгиж байна.
Дэлхий биднийг ардчилсан орон гэдэгт эргэлзэж байгаа юм. Эргэлзэх нь битгий хэл анхааруулж байна. МАН-ын эрх барьж байгаа сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд монголчуудын амьдрал Газын иргэдийн амьдралтай агаар нэг оршиж байна. Өнөөдөр гадаа багш, эмч нар ажил хаялт зарлачихсан, хүүхдүүд сургуульгүй, өвчтөнүүд эмчлүүлэх эмчгүй, нэмээд шатахуунгүй амьдрал үргэлжилсээр л байна. Үүнд мэдээж төр засаг буруутай. Тэр дундаа сүүлийн 10 жил эрх барьсан нам буюу “Монгол Хамас” буруутай. Тэдний буруу бодлого, дээр дооргүй хэдэн их наядаар нь татвар төлөгчдийн мөнгийг идэж уусны үр дүн нийгэмд ийм дүр зураглалаар илэрч байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр эрх баригч МАН-ын дотоод бүлэглэл хоорондын зөрчилдөөн буюу “Монгол Хамас”-аас болоод нийгмийн амьдрал эмх замбараагаа алдаж байна. Багш, эмч нарын ажил хаялт бол энэ намын доторх бүлэглэл хоорондын зөрчилдөөний нэг хэрэгсэл гэж ойлгоход буруудахгүй.
Нэг бүлэглэл нь багш, эмч нарын цалин, ажил хаялт,шатахуунаар нөгөө бүлэглэлээ шахаж, шантаажилж, улс төрөөс зайлуулах гэсэн л улстөржилт явагдаж байна. Үр дүнд нь хүүхэд, иргэд л хохирч байгаа юм. Бид, бидний үр хүүхэд бол эрх баригчдын бүлэглэл хоорондын “дайн”-ы золиос. Тэд эрх мэдлийн төлөө ингэж алалдахдаа хүүхдүүдээр улстөржөөд хэдийнэ дадал болчихсон байна. Нэгэнт ХАМАС-ыг дэлхий нийт террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрсөн учраас яаж ийгээд энэ бүлэглэлийг дарж авах нь тодорхой байх. Тэгвэл манайд байгаа нам, улс төрийн бүлэглэл буюу “Монгол Хамас”-ын хоорондын “дайн”-ыг хэзээ, яаж зогсоох, улс орон, ард түмнийхээ төлөө бус эрх мэдлийн төлөө алалдаж байгаа энэ их улстөржилт хэзээ намжих вэ.
Палистины Хамас “Монгол Хамас” буюу МАН хоёрт бол тэр хүүхдүүд боловсролтой байх эсэх, ард түмэн аз жаргалтай байх эсэх,шатахуунтай байх эсэх нь түй ч хамаагүй. Бүлэглэл нь аз жаргалтай байвал ард түмэн яах нь тэдний ажил биш юм. Төр засгийн буруу бодлого, алдаа болгон монголчууд бидэнтэй холбоотой. Бид л тэднийг сонгож гаргасан. Бидний нийгэм бол сонголттой нийгэм. Энэ утгаараа цаашид яахыг ард түмэн бид өөрсдөө л мэднэ, өөрсдөө л шийднэ.
Энэ ч бидний сонголт. Багшгүй, цалингүй, эмчгүй, шатахуунгүй, ажилгүй, өндөр татвартай, дарангуйлалтай, шударга бус, хөгждөггүй улс оронд үргэлжлүүлэн амьдрах сонирхолтой бол МАН-ыг буюу “Монгол Хамас”-аа дахин, дахин сонгоод явсан ч болно. Хэрэв ийм байлгахгүй гэж бодож байгаа бол мэдээж дараагийн сонгуулиар өнөөгийн эрх баригч намыг улс төрөөс нэг мөр түлхэх шаардлагатай. Энэ ч бас бидний л сонголт. Дайнтай Газын бүсэд амьдарч байгаа туйлдсан иргэдийн амьдралтай агаар нэг амьдрах уу, аль эсвэл Ази, дэлхийд хөгжиж байгаа бусад орнууд шигээ сонголтоо зөв хийгээд хөгжөөд явах уу гэдгээ монголчууд бид бодох цаг болсон л баймаар…
Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цагт хаагдана. Өвлийн элсэлтийн шалгалтад зөвхөн өмнөх...
7 цагийн дараа
ХОХИРОГЧ: Сүмд явсан ээж минь биднийг “Сатаны сүнс” гээд өгсөн хоолыг минь хор гээд идэхээ больсон
Христийн шашны байгууллагын (Шинэ тэнгэр урсгал) үйл ажиллагааны улмаас хохирсон гэх иргэд мэдээлэл өглөө. Хохирогч иргэн “Мин...
6 цагийн дараа
ТББХ: Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.11.04/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжи...
6 цагийн дараа
Он гарснаас хойш 56 мянган тонн мах экспортолжээ
Манай улс ОХУ, Япон, БНХАУ, Узбекстан, Казахстан, Тажикстан улсад адууны мах экспортолж байгаа гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн ү...
6 цагийн дараа
Гэр хорооллын 300 айл өрх яндангаа буулгаж, сард 80-100 мянган төгрөгийн цахилгааны зардлаар халаалтаа шийдэж байна
Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар болон Голомт банк, “ECO SQUARE ENERGY” компани хамтран гэр хорооллын 300 монгол гэрт ам...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд


