Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 13

Валютын ханш

value

гадаад

Сергей Шойгу: Оросыг “десуверенизаци” болгохыг хүсч байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 04

news-img

Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу долоо хоног тутмын “Аргументы и Факты” сонинд “Единство народов-фундамент российской государственности” буюу “Ард түмний эв нэгдэл-Оросын төр улсыг тогтоон баригч суурь үндэс юм” гэсэн том нийтлэл хэвлүүлжээ. Сергей Шойгу “Аргументы и Факты” буюу “Нотолгоо ба баримт” гэсэн нэртэй уг сонины 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Цэргийн албан хаагчдад үнэгүй” гэсэн тодотголтой №44 дэх дугаарт хэвлүүлсэн энэхүү нийтлэлдээ ямар ч нотолгоо, баримт дурдалгүйгээр “Барууны улсууд Оросыг үндэстнээр нь хагалах гэсэн бүтэлгүй оролдлого явуулж байна” гэж бичсэнийг товчлон хүргэж байна.

Оросын Батлан хамгаалахын сайд асан “Орост ойролцоогоор 200 орчим үндэстний төлөөлөл нэгэн дор эв найрамдалтайгаар амьдарч байна. Төрөөс Оросын ард түмэн бүрийн өвөрмөц онцлог, соёлыг хадгалан хамгаалахад онцгой анхаарал хандуулдаг. Мэдээж, үндэстэн хоорондын энх тайван, бидний өвөрмөц соёл болон уламжлалт үнэт зүйлсийг бэхжүүлэх нь үргэлж гол, чухал зорилт байсаар ирсэн, мөн цаашид ч хэвээрээ үлдэнэ. Харин барууны улсуудын зорилго нь Оросыг арьсны өнгө, үндэстнээр нь хувааж, өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахад чиглэж байна. Барууны орнууд Оросын бүрэн эрхт байдлыг алдуулахыг зорьж байна. Тэдний зорилго бол манай улсыг “десуверенизаци” болгох явдал юм. Тэд манай эх орныг олон жижиг улс болгон хувааж, дараа нь өөрийн хүсэлдээ захируулан мөлжиж, хувийн ашиг сонирхолдоо ашиглахыг хүсэж байна.

“Нэгдсэн баруун” нь Оросын үндэстэн хоорондын харилцааны мөн чанарыг, манай олон үндэстэнтэй ард түмний оюун санаа, ёс суртахууны хүч, нэгдлийг ойлгодоггүй. Энэ нэгдэл маань бидэнд эвдлэн сүйтгэх геополитикийн технологиудыг итгэлтэйгээр эсэргүүцэн зогсох боломж олгодог. Зөвхөн нэгдмэл байдал л биднийг бүрэн, чөлөөт үндэстний хөгжилд хүрэх боломжтой болдог. Гэтэл өнөөдөр Оросын нийгэмд гадаад талаас хүчтэй дарамт ирж байна. Асар хүчтэй Оросын эсрэг суртал ухуулга өрнөж байна. Барууныхан Оросын эзэнт гүрэн болон Зөвлөлт холбоот улсыг “эзлэн түрэмгийлэгч”, “колончилогч” мэтээр дүрсэлж, үндэстний бүс нутгийн баялгийг өөрийн сонирхолд ашиглаж, тухайн ард түмний улс төрийн болон соёлын хөгжлийг саатуулсан мэтээр үзүүлэхийг оролддог. Гэвч эдгээр оролдлого нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй бөгөөд түүх ч өөрөө үүнийг үгүйсгэдэг. Манай түүх, соёл, оюун санааны үнэт зүйлс рүү чиглэсэн дайралтууд тасрахгүй байгаа шиг манай улсын болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын ард түмнүүдийн эв нэгдэл, ахан дүүсийн харилцаанд яс хаях оролдлого үргэлжилж байна. Манай дайснууд Оросын олон үндэстэнтэй байгаа явдал бол сул тал гэж эндүүрэн бодож, биднийг хагалан бутаргах оролдлогыг тууштай хийсээр байна.

Орчин үеийн дэлхийд Орос улс бол үндэстэн хоорондын бодлогын үлгэр жишээ юм. Манай загвар бол бусад улсад үлгэр жишээ болж байна. Энэ нь Америкийн “хайлуулах зуух” буюу ард түмнүүдийн онцлогийг устгадаг загвар биш юм. Гэтэл тэд өөрсдийгөө “соёл иргэншил түгээгч” гэж боддог. Британийн эзэнт гүрэн ч бас өөрийн бүрэлдэхүүнд байгаа ард түмнүүдэд зөвхөн нэр төдий хүндэтгэл үзүүлдэг байсан” гэж бичжээ. Гэтэл барууны улс төр судлаачид өнөөдөр “ОХУ нь Беларусь муж улстайгаа нийлвэл ил жорлонтой үлдсэн Европын цорын ганц улс юм” хэмээн онцолдог. Харин хэвлэл мэдээллээр бол Оросын Онцгой байдал болон Батлан хамгаалахын сайд асан, Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу нь Москва орчимд тусдаа хашаа бүхий, нэг байшин нь гэхэд ойролцоогоор 0.9 га талбай эзлэх, дор хаяж 18 сая ам.доллараар үнэлэгдэх тусгай эдлэнд амьдарч байгаа билээ. Иймээс Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын ийм нийтлэл хэвлүүлж байгаа нь Кремлийн удирдлага 194 үндэстнээс бүрддэг ОХУ нефтийн үнийн уналтаас үүдэн ЗХУ-тай адил задрах гэж байгааг мэдэрч, сандарч эхэлсэн гэсэн үг юм.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус албанд шинээр томилогдсон Х.Ганхуягт албан ёсоор ажлаа хүлээлгэн өглөө. Монгол Улсын Шадар ...

img

4 цагийн өмнө

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого үргэлжилж байна

Улсын хэмжээнд галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогын арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар...

img

5 цагийн өмнө

Д.Уранчимэг: Багш нар цалингаа үе шаттай нэмэх шийдвэрт ерөнхийдөө сэтгэл хангалуун байгаа

Баянгол дүүргийн Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн англи хэлний багш Д.Уранчимэгээс багш нар үе шаттайгаар цалин нэмэх шийдвэрт х...

img

5 цагийн өмнө

АТГ: Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 ...

img

6 цагийн өмнө

Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байсныг таслан зогсоожээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сард Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг т...

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд