онцлох-нийтлэл
Ц.Элбэгдорж: Есөн хөлт цагаан тугаа тойрч үзэх юм сан гэж боддог байсан
2016 оны 7 сарын 11
51
Энэ жилийн наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүү ороож хийсэн зэсэн өнгөтэй дээлээр гоёж, төрийн бэлгэдлийг агуулсан малгай өмсч, ээтэн хоншоортой гутал өмссөн. Тэгвэл Үндэсний их баяр наадмын үеэр Монголын телевизүүдийн холбооны сэтгүүлчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой цөөн хором ярилцсан юм.
-Таны энэ жилийн баяр наадмын дээлийг ямар оёдолчин урласан бэ?
-Би наадмын маргаашнаас л дээлээ боддог. Би өөрөө дээлнийхээ өнгийг сонгоод н.Лхагваа гэдэг уран гартай оёдолчин урласан. Тэр уран гартай оёдолчин урлагийнхны дээлийг олон жил оёж байгаа юм билээ. Харин малгайг маань дээлийг минь урласан н.Лхагваа оёдолчны хүү урласан. Бүсийг маань н.Алтангэрэл гэдэг дархан урласан байгаа.
-Таны бүсэн дээр дэлхийн бөмбөрцгийг урласан байна. Ямар утга агуулгатай вэ?
-Бүсэн дээрээ дэлхийн бөмбөрцгийг багтаагаад дээр нь Монголоо оюугаар хийлгэсэн. Мөн дээр нь төрийн сүлдийг хийсэн. Энэ жил наадам жаргааж байгаа болохоор дээл хувцас их гоё байх ёстой гэж бодсон. Дээр үед монголчууд “Богд гоё бол бүгдээрээ гоё” ярьдаг байсан юм билээ /инээв/.
-Та энэ жил наадмын нээлтэн дээр есөн хөлт цагаан тугаа тойрч дэвсэн. Яагаад ингэх болов?
-Би найман жилийн турш наадмынхаа нээлтийн ёслолыг нээлээ. Энэ хугацаанд есөн хөлт цагаан тугаа тойрч үзэх юм сан гэж бодож байсан. Морин талбай дээр очоод мориа уначихдаг, сурын талбай дээр очоод сураа харвачихдаг. Харин бөхийн талбай дээр очоод ямар бөхчүүдтэй барилдалтай ч биш. Дэмий гэж боддог байсан. Үгээ хэлчихээд төрийн есөн хөлт цагаан тугаа тойрно гэж хэнд ч хэлээгүй. Бэлдээгүй. Ямартай ч дэвчихээд буцаж явахад манай дархан аварга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Бүр үнэхээр их сэтгэл хөдөллөө, огшлоо” гэсээр угтсан.
Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унажээ DNN.mn
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа албан ёсоор орж, эхний долоо хоногт тус улсын газрын тос, байгалийн хийн олборлолтыг...
4 цагийн дараа
32 км үргэлжлэх Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа DNN.mn
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. ...
3 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф...
2 цагийн дараа
Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа АН-д гишүүнээр элсжээ DNN.mn
Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа АН-д гишүүнээр элсжээ. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр хуульч, өмгөөлөгч Г.Батба...
2 цагийн дараа
Зуухны яндан шаардлага хангаагүй 17.484 айл байна DNN.mn
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, төр, хувий...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд