арын-нүүр
Төр гэдэг хэдэн улстөрчийг хэлдэггүй

Дашбалбарын Мөнгөндалай
2014 оны 6 сарын 19

12
Манай төр болохгүй байна, энэ муусайн улстөрчид дэндүү байна гээд л амтай болгон шүүмжлэх юм. Шүүмжилж болно. Шүүмжилмээр зүйл ч байна. Гэлээ гээд арван хэдтэй жаахан хүүхэд хүртэл ирээдүйн тухай гэгээн мөрөөдөлд умбахын оронд улс төр ярьж шүүмжлэх юм. За тэр ч яахав. Нөгөө хэдэн улстөрчид нь ч болдоггүй л байх. Гэхдээ Монголын төр гэдэг чинь энэ хэдэн улстөрч гэж шууд ойлгож боломгүй. Хэдэн улстөрчдийн болохгүй бүтэхгүйг ярих гээд Монголын төрийг нураачих юм шиг аашилцгаах аж. Улстөрчид үүрд монгол төрд ажиллахгүй. Хэдэн жил болоод хэн нэгэнд ээлжээ өгөх нь тодорхой. Тэд бол төрд ажиллаж байгаа хүмүүс. Харин Монголын төрд хэн ч ажиллаж байлаа, хэн ч явлаа гэсэн байдгаараа л байх ёстой. Ахмад хүмүүс “Төрийн минь сүлд өршөө, төр минь төвшин, түмэн олон амгалан байг” гэж хэлдэг болохоос улстөрчид минь мөнх байг гэдэггүй. Дэлхийн олон оронд төр лүүгээ дайрч төрийн эргэлт хийсэн улс орнууд мөхөж байгааг бид өдөр бүр л сонсдог. Угтаа бол болохгүй нөхдийг сонгохгүй байх эрх нь бидэнд бий. Тэднийг сонгуулиар сольчихно. Харин улсаараа тоглож, төрөөрөө наадаж болдоггүйг төр нь хямарч, улс нь сүйдэж байгаа улс орнууд бэлхэнээ харуулж байгаа.
Д.МӨНГӨНДАЛАЙ





Улсын харцага М.Бэлгүтэйн цолны мялаалга наадам болно
2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наада...
7 цагийн дараа
Өнөөдрөөс хааж, шинэчилж буй замууд
Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн уулзвар...
6 цагийн дараа
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны ө...
5 цагийн дараа
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэ...
5 цагийн дараа
2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдри...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд