Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Ц.Нямбаяр: Аюул осол, гал түймэр гарсан барилгаас иргэд өөрсдөө нэн тэргүүнд гарах ёстой DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 23

img

26

news-img

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяртай ярилцлаа.


-Гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдал сүүлийн жилүүдэд ямар байна вэ?

-Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа гамшиг ослын дуудлага мэдээлэл галлагаа ид явагддаг өвлийн улиралд нэмэгддэг. Энэ дотроо объектын гал түймрийн дуудлага түлхүү буюу сүүлийн таван жилийн байдлаар 15298 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Жилдээ гурван мянга гаруй объектын гал түймэр Монгол Улсад бүртгэгдэж байна гэсэн үг. Эдгээрт сүүлийн таван жилийн хугацаанд 116 орчим тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан байна. Харамсалтайгаар 310 иргэн гал түймэрт өртөж амь насаа алдсан тоон мэдээлэл бий.

-Гал гарсны дараа биш, гал гарахаас урьдчилан сэргийлэлт хамгийн чухал болоод байна уу?

-Тийм ээ. Бүртгэгдэж байгаа гал түймрийн шалтгаан нь юу юм, ямар газар ихэвчлэн гараад байгаа юм гэдэг тоон баримтын судалгааг харахад сүүлийн таван жилд гарч байгаа гал түймрийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байдаг. Үүн дотроо хүн ам ихээр оршин суудаг Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт дуудлага ихээр бүртгэгдэж байна. Хувийн өмч буюу амины орон сууц, гэр хороололд гарч байгаа гал түймэр нийтдээ 80 орчим хувийг эзэлж байна. Шалтгаан нь хүний үйл ажиллагаатай хамааралгүй зүйл биш, бидний өдөр тутамдаа анхаарал, болгоомж сул байгаагийн улмаас гал түймэр гардаг.

Эдгээрийн 53 хувь нь тамхины гал, ил задгай үнс нурмаа асгасан, пийшин зуухны яндан эвдрэл гэмтэлтэй, халаалтын систем, хүүхдийн болгоомжгүй байдаг зэргээс үүдэлтэй. Харин 36 орчим хувь нь цахилгаан ашиглалтын нормтой холбоотой. Цахилгаан хэрэгслийг буруу ашигласан, угсралтыг дутуу хийснээс үүдсэн байна. Иргэдийн санамсар болгоомжгүй жижигхэн үйлдлээс ямар их хор хохирол үүсч, аюул дагуулдаг вэ гэдгийг зайлшгүй анхаарах шаардлага бий болчихлоо. Онцгой байдлын байгууллагаас ард иргэддээ урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлэл хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж ажилладаг ч хүн сонсоход энгийн, ярьж л байдаг зүйл гэдэг хандлага байгаа учраас гамшиг ослын тоо төдийлөн буурахгүй байна.

-Хүн ам олноор цугладаг худалдаа үйлчилгээний төвүүдэд гамшиг осол, гал түймэр гарсан үед үйлчлүүлж буй иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах тал дээр ямар хяналт шалгалт зохион байгуулдаг вэ?

-Томоохон зах, худалдаа, аж үйлдвэрийн төвүүд, ялангуяа цагаан сар дөхөж буйтай холбоотой хүн ам олноор цуглардаг гандан, сүм хийдийн аюулгүй байдалд үзлэг шалгалтыг онцгой байдлын байгууллага хийгээд явдаг. Үүнтэй уялдаад аюул осол тохиолдсон үед тэнд үйлчлүүлж байгаа иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах дадлага сургуулилтыг объектуудтай хамтарч зохион байгуулдаг. Гамшиг осол тохиолдсон үед байгууллагын аюулгүйн зам, гарц нь ажиллаж байна уу, аюулгүйн зам дээр нь бараа бүтээгдэхүүн хураасан байна уу гэх мэтчилэнгээр галын аюулгүй байдлын нормыг хангуулах үзлэг шалгалтыг хийдэг. Ингэхдээ хааж боож, торгох гэхээс илүүтэй тэдгээр байгууллагын дарга, удирдлага, ажил хариуцсан хүмүүст газар дээр нь зөрчлийг арилгуулах талаар үүрэг даалгавар өгдөг. Харамсалтай нь хүн хүч, орон тооны нөхцөл байдал хангалттай биш учраас бүх ААН байгууллагад нэгэн зэрэг хүрч ажиллахад учир дутагдалтай байдаг.

-Иргэд гал түймэр, осол гарсан үед амь нас, эрүүл мэндээ хамгаалах наад захын мэдлэг, мэдээлэл ямар байна вэ?

-Дэлхий дахинд болж байгаа гамшиг ослыг харахад зарим газар аюул осол багатай, харин зарим газар нь аюул их байдаг. Жишээ нь, Японд онгоцны буудал дээр аюул осол болоход ямар ч хүн хохироогүй, осолд өртөөгүй байдаг. Үүнтэй адил ОХУ-д онгоц газардах үед осол болоход тэнд маш олон хүн аюул осолд өртсөн. Дэлхий дахинд онцгой байдлын чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудаас судалгаа хийгээд үзэхээр сонин дүр зураг харагддаг. Тухайлбал, онгоцны удирдагчийн зүгээс ослын үед зорчигчдод хандаад “Аюулгүйн гарцаараа маш хурдан хугацаанд гараарай. Ачаа бараагаа орхиод, айж сандралгүй гараарай” гэж хэлсний үндсэн дээр нэг хэсэг нь аюулгүй гарчихаж байгаа юм. Харин нөгөө хэсэг нь онгоцны нарийн коридорт ачаа бараагаа авах гээд өөрийнхөө эд хөрөнгийг бусдын амь наснаас дээгүүр тавьж оочер үүсгэн, олон хүн харамсалтайгаар амь насаа алдсан жишээ бий. Ямар ч тохиолдолд хүний амь наснаас илүү эд хөрөнгө гэж байхгүй. Тийм учраас аюул осол, гал түймэр гарсан барилга, байшингаас иргэд өөрсөө нэн тэргүүнд гарах ёстой. Мэдээж тухайн үед онцгой байдал, мэргэжлийн байгууллагаас хүмүүсийг аврах ажлыг зохион байгуулж байгаа тохиолдолд мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөг ягштал дагах хэрэгтэй.

-Хүний хяналтаас гадуур тархаж байгаа гал түймэр бол ой хээрийн түймэр. Энэ жилийн тухайд ой хээрийн түймэр, хуурайшилт ямар байх төлөвтэй байна вэ?

-Цаг уурын байгууллагаас бидэнд өгч байгаа мэдээллээр энэ жил хуурайшилт харьцангуй эрт эхлэх төлөвтэй байна. Нийт нутгаар цасан бүрхүүл бага, зудын нөхцөл байдал харьцангуй бага, тодорхой хэдэн аймагт л цас ихтэй байна. Энэ сарын сүүл, гуравдугаар сар, дөрөвдүгээр сарын эхээр нийт нутгаар цасан бүрхүүлгүй болох төлөвтэй байгаа. Үүнийг дагаад Монгол оронд жил болгон тохиолддог ой хээрийн гал түймрийн эрсдэл нэмэгдэнэ гэдэг прогноз байна. Энэ утгаараа Онцгой байдлын байгууллагад Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу сум орон нутгийн хэмжээнд ямар ажил хийж хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг дээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

Г.БАЛГАРМАА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Цолны хишиг”-ийг энэ жилээс сэргээн олгоно DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооны 2024-2025 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолт...

img

43 минутын дараа

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан өмнөх арав хоногтой харьцуулхад тогтво...

img

20 минутын өмнө

Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг хаажээ DNN.mn

“Ажлын хэсэг цахим мөрийтэй тоглоомны эсрэг хурдтай, шуурхай ажилласаар байна. Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт с...

img

1 цагийн өмнө

Нөөцийн хонины махыг гулуузаар нь есөн дүүргийн 18 байршилд худалдаална DNN.mn

Ирэх долоо хоногт цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор 2025 оны хоёрдугаар сарын 24-ний Даваа гарагаас 27-ны өрийг хүртэ...

img

1 цагийн өмнө

Бүргэдийн баяр ирэх сарын 8,9-нд “Чингис хааны хүрээ” цогцолборт болно DNN.mn

Монголын аялал жуулчлалын сонирхолтой арга хэмжээний нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд гол...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд