Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн: Хүн бүр бие биетэйгээ ахан дүүсийн сэтгэлээр ханд DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 23

img

17

news-img

Монгол Улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнтэй “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийн оролцоо” сэдэвт уулзалтын талаар ярилцлаа.


-“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Иргэний нийгмийн оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулсан шалтгаан юу вэ?

-Монгол Улсын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн хороо, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан шалтгаан бол ерөөсөө л эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах юм. Иргэний нийгмийн байгууллагууд зөвхөн гаднаас ярих биш, төрийн үйл хэрэгт оролцож, өөрсдийнхөө санал санаачилгаа Засгийн газарт хүргүүлэн, бид яаж оролцож болох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.

Өнөөдөр төрийн бус байгууллага дунд ийм төрлийн гэмт хэрэгт хохирсон хүмүүсийн холбоо хүртэл байна. Энэ бодит кейс дээр тулгуурлаад эрүүдэн шүүхийн хор уршгийг хүмүүст таниулан, үүнээс яаж урьдчилан сэргийлэх талаар хүний эрхийн цогц мэдлэгийг орчин үеийн арга барилд тулгуурлан хүргэх зорилго дор санал нэгдлээ. Энэ бүгдийг зөвхөн төрийн байгууллага хийх ёстой биш шүү дээ. Манайх бол зөвхөн кординац хийдэг. Өөрөөр хэлбэл, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллаж, дуу хоолойг нь төрд хүргэх чиг үүргийнхээ хүрээнд энэ хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Улсын Их хурал, Байнгын хороо ч дэмжиж байгаа. Мөн иргэний нийгмийн байгууллагууд өөрсдөө санал санаачилга гаргасан. Өмнө нь бид урьдчилсан олон уулзалтуудыг хийж байсан ч өнөөдөр албан ёсоор хамтран ажиллах төлөвлөгөөгөө гаргасан. Мөн Засгийн газарт хүргүүлэх уриалгаа хэлэлцэж баталж, жил, жилээр хийх ажлаа хуваан авлаа. Үүнийг бол бид шинэлэг арга хэмжээ, ажил гэж харж байна. Бидний эцсийн зорилго бол ерөөсөө л хүний эрхийн төлөө буюу Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг дээшлүүлэх, хамгаалалтыг сайжруулах, бэхжүүлэхэд л оршиж байгаа.

зорилгоо тодорхойлохдоо бүх хууль тогтоомжийг хүний эрхийг хамгаалахад суурилсан байдлаар өөрчилнө гэсэн байдаг.

-Тэгвэл эрүү шүүлт гэж яг юуг хэлэх вэ?

-Хамгийн энгийнээр бол хүнтэй хүнлэг бус харьцахыг хэлдэг. Жишээ нь, төрийн албан хаагч сэтгүүлчийг дуудсан хугацаандаа эрх зүйн хуулиар зөвшөөрсөн харилцаа явуулах ёстой байдаг. Гэтэл тухайн сэтгүүлчийг хүлээлгэж, хугацаа хэтрүүлэх нь хуульчилсан хэм, хэмжээг зөрчиж байна гэсэн үг. Энэ нь санаатай, санамсаргүй, цаад зорилго нь юу вэ гэх мэт олон шалтгаанаас хамаарна. Ерөнхий-дөө хуулиар зөвшөөрсөн хэм хэмжээнд төрийн албан хаагч иргэдтэй харилцаж, үйлчилгээ үзүүлж байх ёстой. Тэд хүний эрхийг хамгаалахын тулд тангараг өргөөд ажиллаж байгаа. Иргэд бол бүх эрхээ мэдэх боломжгүй. Тиймээс иргэдэд эрхийг нь мэдүүлэх, хамгаалж ажиллах тогтолцоог бүрдүүлэх бол манай байгууллагын үндсэн ажил. Хүн хүнтэйгээ харьцахдаа ёс зүйн болон хуульд заасан хэм, хэмжээг хэтрүүлж, зөрчиж буй тэр бүх үйлдлийг эрүү шүүлт гэнэ.

-Одоогоос хэдэн жилийн өмнө зөвхөн бие махбодод халдахыг л эрүү шүүлт гэж ойлгодог байсан.

-Тийм ээ, таны хэлсэнчлэн өмнө нь бие махбодод халдахыг л эрүү шүүлт хэмээн ойлгодог байсан. Харин одоо бол өөр арга барил руу шилжиж байна. Хүний бие махбодод шууд халдах, зодох, тарчлаахаас илүү нөхцөлийн эрүү шүүлт давамгай болсон. Жишээ нь, хорих байрны нөхцөл, мөрдөн шалгах ажиллагаа удаашрах, хүндрэл үүсгэх гэх мэт олон элементүүдтэй. Мөн сошиалаар тухайн хүний талаар батлагдаагүй мэдээллийг цацаж буруу ойлголт үүсгэдэг. Энэ нь өөрөө эргээд тухайн хүний сэтгэл зүйд учруулж буй эрүү шүүлт гэж болно. Бие махбодын болон сэтгэл зүйн зовлон шаналгаа үүсгэсэн бүх үйлдлийг эрүү шүүлт хэмээн конвенцод заасан. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйг нь хүчирхийлэх элемент нийгэм дээр хамгийн их тохиолдож байна. Энэ бол ганцхан хууль сахиулах байгууллагын асуудал биш.Төрийн бүх алба хаагчдад хамаатай. Түүнчлэн захиргааны буюу дээд албан тушаалтнууд алба хаагчид, иргэдтэйгээ тогтоосон хэм хэмжээг хэтрүүлэн харьцаж буй өнцгүүдийг бид гаргаж ирсэн. Тэгэхээр хүний эрхийн зөрчлийг төрийн бүх албан хаагчид анхаарч, урьдчилан сэргийлж ажиллах ёстой. Хэдийгээр хүний эрхийн зөрчлийг эрэмбэлдэггүй боловч хүн төрөлхтөн эрүүдэн шүүхийг байх ёсгүй зөрчил, гэмт хэрэг хэмээн үздэг.

-Одоо иргэдээс ирэх гомдол ямар байна вэ?

-Иргэдээс ирж буй гомдол мэдээлэл ихсэх шатандаа орсон. Яагаад гэвэл өмнө нь иргэдэд эрүүдэн шүүх гэж юу вэ гэх ойлголт мэдээлэл дутмаг байсан. Хоёрдугаарт, төрийн албан хаагчид ч ойлголт дутмаг байлаа. Энэ ойлголтыг хүн бүрд хүргэхийн тулд “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа” байгуулагдсанаасаа хойш ажиллалаа. Одоо бол хүмүүс багагүй ойлголттой болсон учир бид урьдчилсан байдлаар дүгнэлт хийсэн. Гомдол мэдээлэл ихсэх үе бол эхний гурван жил үргэлжилнэ. Энэ үе нь яг одоо явж байгаа. Иргэд өөрийн эрхээ мэдээд эхэлсэн учраас эрхээ хамгаалуулахын тулд гомдол ихэсдэг. Тиймээс бид гомдлыг шалгаад, буруутай этгээдийг тогтоогоод, хэрэгтэнд шийтгэлийг нь эдлүүлж, хохирогчоо хамгаалж, зөрчигдсөн эрхийг нь нөхөн сэргээх энэ үйл ажиллагаа дахин гурван жил үргэлжилнэ. Үүний дараа хууль эрх зүйн тодорхойгүй орчнууд тодорхой болж, олон улсын зөвлөмж, конвенцын заалтуудаа

нэг эрчимд оруулчихвал бид үүнийгээ зөв утгаар нь ойлгож, хэрэгжүүлж эхлэх юм.Ингэж л дараагийн үе шат буюу гомдол багасах гурван жил үргэлжилнэ дээ. Үндсэндээ гурав, гурван жилийн мөчлөгтэй явагдана гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн. Яагаад гэвэл нийгмийн амьдрал өөрөө маш хурдтай өрнөж байна. Бид эрүү шүүлтийн эсрэг конвенцод нэгдэж ороод 25 жил, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хуулиараа хориод бас л 23 орчим жил боллоо.

Манай байгууллагын хувьд эрүү шүүлтийг таслан зогсоож, аль болох гаргахгүй байхыг гол зорилгоо болгон ажилладаг. Гэхдээ юуны өмнө оношийг зөв тогтоох ёстой. Хэрвээ мэс засал хийх шаардлагатай бол эргэлзэхгүй хийнэ. Тогтолцооны хувьд эрх зүйн орчныг нь солих шаардлагатай бол солих л хэрэгтэй. Манай байгууллагын гол зорилго өвчний оношийг зөв тодорхойлоод хууль тогтоогч нартаа саналаа өгнө. Хэрэв дэмжигдвэл Улсын Их хурлаар ороод хууль, тогтоомж болон хэлбэржинэ. Миний хамгийн дуртай нэг өгүүлбэр байдаг юм.Хүний эрхийн түгээмэл тунхаглалын удиртгалд “Хүн бүр биетэйгээ ахан дүүсийн сэтгэлээр ханд аа” гэж бичсэн байдаг. Бидэнд энэ л дутагдаад байна. Ерөөсөө л бие биенээ хайрлаад явбал хүний эрхийн зөрчил үүсэхгүй байж болно. Бид цөөхүүлээ, бид чадна шүү дээ.

 

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Цолны хишиг”-ийг энэ жилээс сэргээн олгоно DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооны 2024-2025 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолт...

img

1 цагийн дараа

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан өмнөх арав хоногтой харьцуулхад тогтво...

img

17 минутын дараа

Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг хаажээ DNN.mn

“Ажлын хэсэг цахим мөрийтэй тоглоомны эсрэг хурдтай, шуурхай ажилласаар байна. Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт с...

img

38 минутын өмнө

Нөөцийн хонины махыг гулуузаар нь есөн дүүргийн 18 байршилд худалдаална DNN.mn

Ирэх долоо хоногт цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор 2025 оны хоёрдугаар сарын 24-ний Даваа гарагаас 27-ны өрийг хүртэ...

img

39 минутын өмнө

Бүргэдийн баяр ирэх сарын 8,9-нд “Чингис хааны хүрээ” цогцолборт болно DNN.mn

Монголын аялал жуулчлалын сонирхолтой арга хэмжээний нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд гол...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд