Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Хүрээлэн буй орчны чиглэлээр ажиллах боловсон хүчин дутагдалтай байна DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 21

img

57

news-img

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хэлэлцүүлэг үдээс хойш “Хүрээлэн буй орчны стандарт ба эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд өрнөж асуудлаа хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал хэлэлцүүлгийн эхэнд барилга, эрүүл мэнд, хүнсний стандартын чиглэлээр хийсэн хэлэлцүүлгүүдийн талаар товчхон дурдаад ажлын хэсэгтэй цаашид хамтран ажиллаж, салбарын асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцохыг хүслээ. Мөн тэрбээр, хүний амьдралын чанар, эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх давхардсан олон стандарт байна. Өнөөдөр бид тулгамдаж буй асуудлыг ярихаас гадна шийдлийг түлхүү ярилцаасай гэж хүсч байна гэлээ.

Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун болон салбарын төлөөлөл оролцлоо.

Эхний илтгэлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга “Байгаль орчны салбарын бодлого, эрх зүйн орчны тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл танилцууллаа.

2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамаарах 361 стандартад техникийн үзлэг хийж, өнгөрсөн онд 3 стандартыг шинэчилж, 8 стандартыг шинээр боловсруулсан байна.

Тус салбарын хэмжээнд 94 журам мөрдөгддөг. Салбарын хуулиуд, тэдгээрийг дагаж гарсан дүрэм, журамд дүн шинжилгээ хийж, харилцан үйлчлэл, уялдаа холбооны зураглал гаргах шаардлагатай байгааг тодотгов. Мөн боловсон хүчний дутагдалтай байгааг харгалзан үзэж, тэтгэлэгт хамруулах чиглэлээр бодлогын хэмжээнд анхаарах хэрэгцээ бий хэмээлээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны хяналт, шинжилгээний хэлтсийн дарга С.Энхмаа Хүрээлэн буй орчны чанарын хяналт шинжилгээний өнөөгийн байдал, шийдвэрлэх арга замын талаар танилцуулсан юм.

Улаанбаатар хотын хувьд агаарын чанарын хэмжээг 24 цагаар хэмждэг бөгөөд итгэмжлэгдсэн 15 лаборатори, итгэмжлэгдээгүй 7 лаборатори үйл ажиллагаа явуулдаг байна. Нийт 110  инженер, техникчтэй. Мөн хүний нөөцийн дутагдалтай байгааг хэлж байгааг дурдаад, санхүүжилтийн асуудал хүндрэлтэй байгаа учраас цаашид бүсчилсэн лаборатори байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Дараа нь “Байгаль орчны үнэлгээний явц дахь хүрээлэн буй орчны хяналт шинжилгээ, тулгамдаж буй асуудал” сэдвээр Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбооны гишүүн, “Эм И Си Зэт Би” ХХК-ийн захирал Б.Заяатогтох, “Эрүүл мэнд ба хүрээлэн буй орчны стандарт” сэдвээр Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, “Хүрээлэн буй орчны тохирлын үнэлгээний итгэмжлэл” сэдвээр Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн З.Мөнхбат нар тус тус илтгэл танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлүүдтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгээс санал, зөвлөмж боловсруулан маргааш болох нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Автобусанд утсаар чанга ярьсан иргэнд шаардлага тавьсан жолоочид гомдол гаргажээ DNN.mn

Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 02 дугаар сарын 17-20 хүртэл иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг х...

img

4 цагийн өмнө

Гуравдугаар сард хилийн боомтууд түр хаах өдрүүд DNN.mn

Гаалийн ерөнхий газраас ирэх гуравдугаар сард боомтуудын хаах хуваарийг гаргажээ. 2025 оны гуравдугаар сард ОХУ-тай хиллэдэг автозам...

img

5 цагийн өмнө

“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан болов DNN.mn

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбо...

img

5 цагийн өмнө

Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина DNN.mn

Нийслэлийн хэмжээнд ЕБ-ын 303 сургуульд 380.621 сурагч суралцаж байна. Нийт сургуулийн 76 хувь нь буюу 231 сургууль хотын төвд байрл...

img

6 цагийн өмнө

Маргааш “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээ болно DNN.mn

Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-22-ны өдөр хүртэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулж буй. Уг фестивал...

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд