Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын анхны эрхэм зорилгыг тууштай хэрэгжүүлэх нь DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 21

img

55

news-img

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын анхны эрхэм зорилгыг тууштай хэрэгжүүлэх нь…

Шэнь Миньжуань

2024 онд БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагч орон болсны 20 жил, Хятад, Монгол, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын механизм байгуулагдсаны 10 жилийн ой тус тус тохиолдов. Энэхүү түүхэн чухал ач холбогдолтой жилд Хятад, Монгол хоёр орны харилцаа шинэ дэвшилд хүрч, Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагаа шинэ алхмаар урагшлав.

Өнгөрсөн оны 7 дугаар сард, ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 24 дэх удаагийн өргөтгөсөн хуралдааны үеэр, Хятад, ОХУ, Монгол гурван улсын гадаад харилцааны сайд нар зөвлөлдөх уулзалтаа хийж, хамтын ажиллагааны анхны зорилгыг баримталж, зөв чиглэлийг барьж, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, гурван талт хамтын ажиллагааг тасралтгүй ахиулан шинэ шатанд хүргэхээр санал нэгдсэн. 10 дугаар сард, ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 23 дахь хуралдааны үеэр, гурван улсын Ерөнхий сайд нар анхны уулзалтаа хийж, Евроазийн эдийн засгийн холбоо болон “Талын зам” хөгжлийн стратегиг, “Бүс ба зам” санаачилгатай уялдуулах, Хятад, ОХУ, Монголын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг чухал нийтлэг тохиролцоонд хүрсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулахад гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлж, Монголын тал ШХАБ-ын хамтын ажиллагаанд, ялангуяа тус байгууллагын хүрээнд гурван талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн. 11 дүгээр сард, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Хятадын 7 дахь удаагийн олон улсын импортын экспод оролцож, Хятад Улсын асар том зах зээлийн их боломжийг харж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн ололт амжилт, шинэ хөгжлийн үзэл баримтлалын бодит туршлагыг гэрчилж, мөн “Шанхайн үзэл санаа”-ний хүчирхэг эрч хүчийг мэдэрсэн юм.

ШХАБ нь Хятад Улсын оролцоотой байгуулагдсан, Хятадын хотын нэрээр нэрлэгдсэн анхны олон улсын байгууллага болохын хувьд харилцан итгэлцэлтэй, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцөх, олон талт соёлыг хүндэтгэх, хамтдаа хөгжих хүсэл эрмэлзэл бүхий “Шанхайн үзэл санаа”-нд ШХАБ-ын хүчирхэг эрч хүч оршиж буй юм. Үүсгэн байгуулагдсанаас хойших 24 жилийн хугацаанд, ШХАБ асар үр өгөөжтэй, энх тайвны хөгжлийн замналаар явж, шинэ хэв маяг бүхий олон улсын харилцааны жишгийг бий болгож, дэлхийн хамгийн том газар нутаг болон хүн амыг хамарсан бүс нутгийн шинжтэй олон улсын байгууллага болсон юм.

Хятад Улс ШХАБ-ын 2024-2025 онд ээлжит даргалах үүргийг үргэлжлүүлэх болсноор Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын анхны эрхэм зорилгыг тууштай хэрэгжүүлж, “ШХАБ-ын тогтвортой хөгжлийн жил” зорилтын хүрээнд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бүс нутаг улмаар дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн бүтээн байгуулагч хүч болгохын төлөө бүх талуудтай хамтран ажиллаж байна.

Хятад, Монгол хоёр улс уул, усаараа холбогдсон, хамтын хувь заяатай орнууд. Хоёр улс харилцан туслалцаж, орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулан, газарзүйн байрлал ойр дөт, эдийн засгийн харилцан нөхөх давуу талуудаа ашиглан, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулан, өргөжүүлж хоёр орон, ард түмэнд бодит үр өгөөжийг хүртээх болно. Монгол Улс хиймэл оюун ухаан, ногоон хөгжил, хүний нөөцийн шинэчлэлийг идэвхтэй эрчимжүүлж, Хятад Улс шинжлэх ухаан, боловсролоор дамжуулан улс орноо сэргээн мандуулах стратеги, хүний нөөцөөр дамжуулан улс орноо хүчирхэгжүүлэх стратеги, инновацад тулгуурласан хөгжлийн стратегиудыг хэрэгжүүлж, өндөр түвшний хөгжлийг ахиулж буй нь хоёр орны төрийн бодлого, үзэл баримтлал ижил бөгөөд “ШХАБ-ын тогтвортой хөгжлийн жил”-ийн хүрээнд дэвшүүлж буй чухал хамтын ажиллагааны салбаруудтай нягт уялдаатай болохыг харуулж байна. “Бүс ба зам” санаачилгын өндөр чанартай бүтээн байгуулалтын найман үйл ажиллагаанаас эхлээд, Хятад Улсын санаачилсан ШХАБ-ын дижитал боловсролын холбоо байгуулах санаачилга хүртэл, мөн цаашлаад Хятад Улсын санаачлан зохион байгуулж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Ногоон хөгжлийн форум зэргээр Хятад, Монгол хоёр тал ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах асар өргөн орон зай бий.

Залуучуудын үйл хэрэг бол ШХАБ-ын хамтын ажиллагааны тэргүүн чиглэлүүдийн нэг юм. Энэ жил Хятадын тал ШХАБ-ын Залуучуудын хөгжлийн форум, залуучууд солилцооны зуслан зэрэг арга хэмжээг зохион байгуулж, мөн ойрын 5 жилд, ШХАБ-ын гишүүн орнуудын 1000 залуучуудад Хятад Улсад зорчих солилцооны квот олгож, улс орнуудын соёлын солилцоог ахиулан, харилцан суралцахыг дэмжиж ажиллана. Мөн түүнчлэн Монгол Улс энэ жилийг “Залуучуудын жил” болгосонтой холбогдуулан, Хятад Улстай “100 залуу” танилцуулах айлчлалын арга хэмжээг зохион байгуулах, ШХАБ-ын хүрээн дэх залуучуудын үйл хэрэгт идэвхтэй оролцох зэргээр Монгол Улсад залуучуудын эрч хүчийг бүрэн дүүрэн нээж өгч, тогтвортой хөгжлийн төлөөх нөөц боломжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хэтийн ирээдүйтэй шинэ аялал эхлээд байна. Хятад, Монгол хоёр тал Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тавцанд, томоохон чухал салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнг өргөжүүлж, хоёр орны ард түмний сайн сайхныг тасралтгүй дээшлүүлэн, хоёр улсын харилцааны илүү сайхан ирээдүйг нээж, эв нэгдэл, харилцан итгэлцэл, энх тайван, амар амгалан, хөгжил цэцэглэлттэй, хөрш орнуудын найрамдалт харилцаа, эрх тэгш, шударга байх зарчмын хүрээнд ШХАБ-ын хамтын гэрийг байгуулж, илүү нягт ШХАБ-ын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулах юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Цагаан сараар боомтууд хоёр хоног амарна DNN.mn

Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын 2025 оны гуравдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. Цагааннуур, Боршоо, А...

img

8 цагийн дараа

“Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаанд нийслэл болон 21 аймгийн 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна DNN.mn

Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх,  үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор нийслэлээс “...

img

8 цагийн дараа

Энэ сарын 8-нд Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын анхааралд! DNN.mn

Улаанбурханы өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол лабораторио...

img

7 цагийн дараа

Б.Нарантуяа снукер бильярдын Ази тивийн алтан медальт анхны Монгол тамирчин болжээ DNN.mn

Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15-22-нд болж байгаа бөгөөд манай...

img

7 цагийн дараа

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчино DNN.mm

Сар шинийн баяр болохтой холбоотойгоор томоохон зах худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн эрс өссөнөөр бусад автозамуудад түгжрэл үүс...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд