мэдээ
Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, явган шуурга шуурна DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 01

21

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
3-р сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, явган шуурга шуурна.
2025 оны 02-р сарын 28-ны 20 цагаас 2025 оны 03-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -14…-16 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -16…-18 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
2025 оны 03-р сарын 02-ноос 03-р сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
02-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 4-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -17…-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.





АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ DNN.mn
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн монголчуудад дэвшүүлсэн Сар шинийн мэндчилгээг хүргэж байна. АНУ-ын Төрийн нарий...
5 цагийн дараа
Монгол, Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт боллоо DNN.mn
Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсы...
5 цагийн дараа
“Нарантуул”, “Хүчит шонхор” зах гуравдугаар сарын 9-нийг хүртэл амарна DNN.mn
Нийслэлээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдийн баярын амралтын хуваарийг танилцууллаа. Тухайлбал, &...
4 цагийн дараа
Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, явган шуурга шуурна DNN.mn
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 3-р сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас о...
3 цагийн дараа
Сар шинийн баярын өдрүүдэд эмнэлгүүдийн ажиллах хуваарь DNN.mn
Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуул...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд