мэдээ
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 12

1

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулж, төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу энэ оны 2025 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтад оролцохоор нийслэлд 1703, улсын хэмжээнд 4041 иргэн бүртгүүлжээ.
Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 12-14-ний үргэлжилнэ. Шалгалтыг өдөрт 5 ээлжээр өгөхдөө, нэг ээлждээ 131 иргэн шалгалт өгөх юм. 2024 онд зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад нийслэлд 7749 иргэн бүртгүүлж, 5427 иргэн шалгалт өгч үүнээс 2057 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгүүлсэн юм.
Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд “Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл, орон нутагт цахимаар зохион байгуулж байна. Иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга, зохион байгуулалт улам боловсронгуй болж байна. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох хууль, журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсон. Шалгалтыг 100 хувь цахимд шилжүүлж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй болж, шалгалтын дүн хэн нэгнээс бус зөвхөн өөрөөс нь хамаарч, хэн сайн хичээж бэлдсэн нь тэнцэх, шалгалтад өндөр оноо авах нөхцөл бүрдсэн”-ийг тодотголоо.





Буруутай этгээдүүдээр 13 сая 276 мянган төгрөгийг нөхөн төлүүлжээ DNN.mn
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холб...
7 цагийн дараа
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамты...
7 цагийн дараа
Сангийн сайд Б.Жавхлан: Макро эдийн засаг тогтвортой байна DNN.mn
Монгол Улсын нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэлийн талаар Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбог...
7 цагийн дараа
Н.Учрал: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй DNN.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын өнөөд...
7 цагийн дараа
Нийт баг, хороодын 141 нь ой, хээрийн түймэрт өртөх эрсдэл маш их байна DNN.mn
Улсын хэмжээнд ой, хээрийн түймэрт өртөх байдлыг Улаанбаатар хотын нийт 171 хороо, 21 аймгийн 1638 багийн түвшинд тодорхойллоо. Үнэл...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд