Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 3 сарын 12

img

13

news-img

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан, үүний нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина” гэж заасан.
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулсан юм.

Энэхүү хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдсанаар ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангах, дунд болон урт хугацааны нүүрс олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж төсвийн орлого, валютын нөөцийг өсгөх, Тавантолгой чулуун нүүрсний бүлэг ордыг иж бүрэн ашиглах, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам баригдаж тээврийн өртөг зардал буурах, уул уурхайн бүтээгдэхүүнийг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай аргаар тээвэрлэх боломжтой. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлснээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг байгуулах нөхцөл бүрдэнэ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Буруутай этгээдүүдээр 13 сая 276 мянган төгрөгийг нөхөн төлүүлжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холб...

img

3 цагийн дараа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамты...

img

3 цагийн дараа

Сангийн сайд Б.Жавхлан: Макро эдийн засаг тогтвортой байна DNN.mn

Монгол Улсын нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэлийн талаар Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбог...

img

3 цагийн дараа

Н.Учрал: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй  DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын өнөөд...

img

3 цагийн дараа

Нийт баг, хороодын 141 нь ой, хээрийн түймэрт өртөх эрсдэл маш их байна DNN.mn

Улсын хэмжээнд ой, хээрийн түймэрт өртөх байдлыг Улаанбаатар хотын нийт 171 хороо, 21 аймгийн 1638 багийн түвшинд тодорхойллоо. Үнэл...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд