Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Иргэн Б.Нямсүрэн: Энэ их татвар, хураамжууд орон нутгийн иргэдийг Улаанбаатарт явган яв гэснээс ялгаа алга DNN.mn

trend

Админ

img

2025 оны 3 сарын 15

img

36

news-img

Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас илүү хугацаагаар зорчвол хоног тутамд 5000 төгрөгийн хураамж төлж байгаа. Энэ нь хөдөөний жолооч нарт хэр хүнд тусч байгаа талаар Хөвсгөл аймгийн иргэн Б.Нямсүрэнтэй ярилцлаа.


-Таны хувьд нийслэлд 48 цагаас дээш хугацаанд хэдэн удаа зорчиж, хэчнээн төгрөгийн хураамж төлсөн бэ?

-Хоёр удаа 48 цагийн хязгаарыг хэтрүүлж хоёр удаа хураамж төлсөн. Орон нутгийн иргэд эмнэлгийн болон хувийн ажил амжуулах шалтгаантай Улаанбаатар хотыг зорин ирдэг. Миний хувьд сард 2-3 удаа хотод ирэх зайлшгүй ажилтай. Ер нь хөдөө уйдсандаа нийслэл рүү гүйгээд байдаггүй гэдгийг эрх барьж байгаа хүмүүс ойлгоосой. Хүн бүр дор бүрнээ янз бүрийн хойшлуулах боломжгүй учир шалтгаантай байгаа. Эхний удаа бол нэг их юм бодолгүй 5000 төгрөг төлөөд өнгөрсөн. Хоёр дахь удаагийн төлөлтөд бол жинхэнэ дарамт мэдэрсэн гэж хэлж болно. Олон хоногоор амжуулах ажилтай хотод ирсэн хүмүүс яах болж байна вэ. Эмнэлэг, цагдаа, найр хурим, буяны ажил явдал гээд янз бүрийн ажлаар бид нийслэлд ирдэг. Ямар ч ажил хоёр хоногт амжина гэж байдаггүй. Орон нутгийн иргэд Улаанбаатар хотод автомашинтай зорчиж байх хугацаандаа зөрчил, гэмт хэрэг гаргаагүй хэрнээ яагаад мөнгө төлөх ёстой юм бэ. Улсынхаа газар нутаг дээр ард иргэд нь чөлөөтэй зорчих эрхтэй биз дээ. Орон нутгийн номертой автомашин Улаанбаатар хотод 48 цагаас дээш зорчих нь өөрөө зөрчил болчихлоо. Ийм зүйл байж болох уу.

-Таны хувьд 5000 төгрөг их мөнгө үү?

-Дуслыг хураавал далай гэж үг байдаг. Чөлөөт эдийн засагтай нийгэмд бага мөнгө гэж байхгүй. Мөнгө л бол мөнгө. Бид 100 төгрөгийг ч зүгээр сууж байгаад олдоггүй гэдгийг хүн бүр мэднэ. Яагаад алхам тутамдаа мөнгө төлөх ёстой вэ гэдгийг л гайхаад байна. Иргэд алхам тутамдаа татвар, хураамж төлөхөөс туйлдаж байна. Одоо 5000 төгрөг байгаа ч гурван сарын дараа гэхэд 500 мянган төгрөг болохыг үгүйсгэхгүй. Хэдхэн хоногийн өмнө зам ашигласны төлбөр 20 мянган төгрөг байсан. Гэтэл өнөөдөр тав дахин нэмэгдээд 100 мянган болчихсон байна. Тэгвэл замын чанар, цалин орлого тав дахин нэмэгдсэн үү. Ядаж бидний төлсөн татвараар амьдрах орчныг маань сайжруулсан уу. Авахаа л урдаа барих юм. Энэ их татвар яг юунд зарцуулагдаж байгаа юм, бүү мэд. Сар бүр шинэ хураамж, татвар төлөх шийдвэр, захирамж гарна. Удахгүй орон нутаг, аймагтаа хөдөлгөөн хийснийхээ төлөө мөнгө төлөх л дутуу байна даа.

-Орон нутгийн иргэдээс 5000 төгрөгийн хураамж авдаг болсны үр дүнд түгжрэл буурсан гэж албаны хүмүүс хэлж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хамгийн худлаа үр дүн байна даа. Хаана түгжрэл буурчхаад байгаа юм бэ. Хотын иргэд зам дээрээ 2-3 цаг таг түгжрээд бухимдаад явж байгаа биз дээ. Үнэхээр бухимдалтай байна. Татвар түгжрэлд хэзээ ч хамаарахгүй. Түгжрэлийг зам тээврийн инженер буюу мэргэжлийн хүмүүс шийддэг юм. Өндөр татвар, хураамж авснаараа түгжрэл буурдаг байсан бол манайх хэзээний болчих байлаа. Хоёр тусдаа асуудлыг албаар хольж бизнес хийгээд байх юм. Хөдөө орон нутгаас авч чадахгүй үйлчилгээ Улаанбаатар хотод байдаг учраас л хүчээр орж ирдэг. Энэ шийдвэр орон нутгийн иргэдийг “явган яв аа” гэснээс ялгаа алга. Нэг ёсондоо шахаанд оруулж байна шүү дээ. Шийдвэрийг нь үг дуугүй дагадаг болгох гээд ч байгаа юм шиг. Иргэд машин унахаа больчихвол түгжрэл буурна гэж бодвол үүн шиг том эндүүрэл байхгүй. Гэтэл дэлхийн өөр орнууд түгжрэлгүй хэрнээ бүгд өдөр бүр автомашин хэрэглэдэг. Үүнийг юу гэж тайлбарлах. Мэргэжлийн хүмүүст шийдэх эрхийг нь олгооч ээ. Тэднийгээ сонс л доо. Шууд албан хүчээр бүгдийг болгох гэж дайрдгаа болих хэрэгтэй. Сүүлдээ хот, хөдөөгөөр нь ялгаварлаж байна шүү дээ.

-Улаанбаатарын серитэй тээврийн хэрэгслийн улсын дугаарын үнэ тэнгэрт хадлаа. Та юу хэлэх вэ?

-Өмнө нь бичиг баримт, материалаа бүрдүүлээд очиход цагийн дотор авдаг байсан автомашины номерыг бизнес болгочихлоо. Одоо номер хамгийн доод тал нь 1.2 сая төгрөгөөс эхэлж байна. Ийм байхад хэн ч машин авч унахыг хүсэхгүй биз дээ. Утаа, түгжрэл, татвар, хураамж гээд энэ олон асуудал дээр автомашины улсын дугаар нэмэгдлээ. Иргэдээ ямар ч хөдөлгөөн хийх эрхгүй болтол захиргаадаж байна. Улаанбаатар серитэй улсын дугаарыг дагаад орон нутгийн номер ч гэсэн үнэд орчихсон. Мөн сүүлийн үед Хятадаас маш их хэмжээний машин гаалиар орж ирж байна. Ийм машин авсан улсуудад ногоон номер өгч нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчуулдаг болсон байна. Долоон жилийн өмнө Өмнөдмонголд Ч.Санжаадамба аварга барилдаж түрүүлээд шагналын “Ланд 200” машинаа Монголд оруулж ирэх гээд чадалгүй тэндээ зарсан түүх бий. Харин одоо хятад машинуудыг улсын хил гаалиар чөлөөтэй нэвтрүүлдэг болжээ. Уг нь манай орны цаг агаарын эрс тэс уур амьсгал, хэцүү бэрх зам харгуйд жолооч нарын гарын аяыг даадаг ганц тээврийн хэрэгсэл нь япон машин. Гэтэл буруу талдаа жолооны хүрдтэй гэсэн шалтгаанаар номер өгөхгүй байна. Хятад машин эвдрэл, гэмтэл ихтэй байдгийг дэлхий даяараа мэднэ. Хятадууд өөрсдөө хүртэл голдог. “Та нарын унадаг япон машин хуучин ч гэсэн бат бөх. Манайх танайхыг бодвол зам сайтай тулдаа эвдрэл бага гардаг” гэж хэлдэг. Ийм л байна даа.

А.ДАВААДУЛАМ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улсын хэмжээнд 36.4 мянган толгой мал хорогджээ DNN.mn

Том малын зүй бус хорогдол 2025 оны эхний хоёрдугаар сард улсын хэмжээнд 36.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.4 (99.0%) саяар буурч...

img

8 цагийн дараа

Музейн нээлттэй өдрүүдээр 35 музейд 81 мянга гаруй иргэн зочилжээ DNN.nm

 Энэ жил “Музейн нээлттэй өдрүүд”-ийг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд улс даяар 3 дугаар сарын 7-13-нд зо...

img

4 цагийн дараа

Дундговь аймаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүллээ DNN.mn

Дундговь аймагт Улаанбурхан өвчний хоёр тохиолдол лабораториор баталгаажсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл улаанбурхан өвчин Д...

img

2 цагийн дараа

УБЦТС: Хэрэглэгчдийн дуудлагыг дөрөвдүгээр сарын 1-нээс зөвхөн 70047004 утсаар хүлээн авна DNN.mn

УБЦТС ТӨХК нь өвлийн их ачааллыг давах зорилгоор өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд нэмэл...

img

2 цагийн дараа

Хурандаа Ж.Ванчинсүрэн: Монгол эр хүн бүр цэргийн албыг хүчээр биш, сайн дураараа хаадаг байх ёстой DNN.mn

Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, бэлтгэл хурандаа Ж.Ванчинсүрэнтэй ярилцлаа. -Удахгүй монгол цэргийн өдөр, орчин ...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд