Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 25.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 434.1 тэрбум төгрөг болж буурчээ.

Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 23.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 587.1 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний 10 сард 24.9 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.