мэдээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав

Админ
2025 оны 11 сарын 18

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 776 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 408 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.
Одоогоор ажиллагаанд 368 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр нөхцөл байдал тогтоогдсон иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж хариу хүргүүллээ.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 35 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил тогтоогдсон 3 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.
Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 33 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтаар хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 1 албан тушаалтны зөрчлийг тогтоон, Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох албан бичгийг хүргүүлэв гэж АТГ-аас мэдээллээ.
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улсын их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, да...
6 цагийн дараа
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томило...
5 цагийн дараа
“Стратегийн судалгаа” сэтгүүл DOI (Digital Object Identifier) дугаарт шилжлээ
Стратеги судалгааны хүрээлэнгийн эрхлэн гаргадаг “Стратегийн судалгаа” эрдэм шинжилгээний сэтгүүл Монголын эрдэм шинжилгээний сэтгүү...
5 цагийн дараа
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2.5 хувиар буурав
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар буурчээ. Улсын нэгдсэн төсвийн...
5 цагийн дараа
Н.Учрал: Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал 2025 оны 11-р сарын 15-17-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн Их хуралд намын анхан шатн...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд



