Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Н.Учрал: Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе

trend

Админ

img

2025 оны 11 сарын 18

news-img

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал 2025 оны 11-р сарын 15-17-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн Их хуралд намын анхан шатны нэгжээс сонгогдсон, мөн ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны холбоо зэрэг дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 2255 төлөөлөгч сонгогдсон юм.

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын эхний өдөр намын даргаар УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг хуралд оролцсон нийт төлөөлөгчийн 94.95 хувийн саналаар сонгов.

Их хурлын хоёр дахь өдрийн хуралдаанаар намын хичээн эрмэлзэх зүйл буюу хөтөлбөр, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэмд орох өөрчлөлтийг төлөөлөгчид тал бүрээс нь хэлэлцэн баталлаа. Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж, 57 заалтыг өөрчлөн найруулж, есөн заалтыг хассан байна.

Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн 597 гишүүнтэйгээр байгуулснаар 31 дүгээр Их хурал амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 31 дүгээр Их хурлыг хааж үг хэлэв.
Тэрбээр “Анхан шатныхаа намын байгууллагыг дэмждэг, гишүүдээ сонсдог, ил тод, хариуцлагатай, шинэ үе, орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай нийцсэн намын ололт амжилтаа бататган бэхжүүлэхэд хамтдаа хичээж ажиллацгаая. 31 дүгээр Их хурлын нийт төлөөлөгчдөдөө халуун талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе ээ” хэмээв.

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болно.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал

Улсын их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, да...

img

7 цагийн дараа

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томило...

img

7 цагийн дараа

“Стратегийн судалгаа” сэтгүүл DOI (Digital Object Identifier) дугаарт шилжлээ

Стратеги судалгааны хүрээлэнгийн эрхлэн гаргадаг “Стратегийн судалгаа” эрдэм шинжилгээний сэтгүүл Монголын эрдэм шинжилгээний сэтгүү...

img

6 цагийн дараа

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2.5 хувиар буурав

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар буурчээ. Улсын нэгдсэн төсвийн...

img

6 цагийн дараа

Н.Учрал: Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал 2025 оны 11-р сарын 15-17-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн Их хуралд намын анхан шатн...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд