мэдээ
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 иргэн үйлчлүүлжээ DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 14

41

Улсын хэмжээнд музейн нээлттэй өдрүүдийг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд энэ сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулж, бүх насныханд үнэ төлбөргүй үйлчлэлээ. Энэ жилийн онцлог нь монголын уламжлалт баяр, сар шинийн өдөр Чингис хаан Үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, Эзэн Богд Чингис хааны Алтан хөрөг, Шүтээн их Цагаан туг, төрийн Хасбуу алтан тамгыг бүтээн залсантай холбоотойгоор музейг зорин ирж хүндэтгэл үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгч ихтэй байв. Нээлттэй өдрүүдээр тус музейгээр 10175 хүн үйлчлүүлснээс том хүн 3983, хүүхэд 2910, оюутан 1945, ахмад настан 1303, тусгай хэрэгцээт иргэн 34 тус тус үйлчлүүлсэн байна.
Чингис хаан Үндэсний музейн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ дээрх өдрүүдэд ажиллаж “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрүүд, музейгээс эрхлэн гаргаж буй ном бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж, тайлбар танилцуулга хийжээ. Мөн түүх, археологи, соёл судлалын чиглэлээр суралцаж буй мэргэжлийн ангийн оюутнуудад нээлттэй сан хөмрөг арга хэмжээний хүрээнд музейн сургалт, сурталчилгааны сан хөмрөгийн үзмэрүүдтэй танилцуулахын зэрэгцээ сэргээн засварлах лабораторийг танилцуулж, зарим нэгэн тоног төхөөрөмж дээр практик дадлага хийлгэн зорилтот бүлэг болох оюутнуудад үйлчилж мэргэжлийн чиг баримжаа олголоо гэж Чингис хаан Үндэсний музейгээс мэдээллээ.





“Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно DNN.mn
Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн “Ирээдүйн мистер-2025” Ула...
4 цагийн дараа
Дундговь аймагт 1603 малчин хоршоологч 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ DNN.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, М.Мандхай нар (2025.03.13) Дундговь ай...
4 цагийн дараа
Чансаа өндөр 64 бөхийн барилдааны түрүү бөх 20 сая төгрөг гардана DNN.mn
Үндэсний үйлдвэрлэгч “Бест Буйдан” компанийн нэрэмжит “Best buzzer-2025” өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн...
3 цагийн дараа
Хүнсний ногооны урамшуулалд 8.2 тэрбум төгрөг олгоод байна DNN.mn
Тариаланчдыг дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан хүнснийн ногооны урамшууллыг олгожээ. Хүн...
3 цагийн дараа
Нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байна DNN.mn
Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэли...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд