мэдээ
Нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байна DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 14

43

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хүрээнд Монгол Улсад зонхилон тохиолддог гамшгийн 10 төрлөөр эрсдэлийн үнэлгээ хийж, нийт 1500 орчим зураглалыг боловсруулсан. Тус төслийн хүрээнд боловсруулсан “Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээ”-г танилцуулж байна.
Монгол орны хувьд ойн экосистемийн орон зай-цаг хугацааны динамикийг тодорхойлдог гол хүчин зүйл бол ойн түймэр юм. Зарим судалгаагаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байгаа бөгөөд жил бүр 80-100 тал хээр, ой хээрийн түймэр ихэвчлэн 3-6-р саруудад гардаг.
Хээрийн түймэр нь бэлчээрт их хэмжээний эдийн засаг, экологийн хохирол учруулдаг. Тухайлбал, хээрийн түймэр нь ялзарсан өвс, ургамлууд, бут сөөгийг шатааж, хөрсний чанарыг бууруулж, органик бодисыг устгаж, хөрсний элэгдэлд хүргэдэг. Тал хээрийн түймрийн шалтгааныг (1) байгалийн, (2) хүний санаатай үйл ажиллагааны үр дүнд, (3) эсвэл санамсар болгоомжгүй үйл ажиллагааны үр дүнд гэсэн гурван төрөлд ангилдаг байна.





“Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно DNN.mn
Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн “Ирээдүйн мистер-2025” Ула...
1 цагийн дараа
Дундговь аймагт 1603 малчин хоршоологч 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ DNN.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, М.Мандхай нар (2025.03.13) Дундговь ай...
16 минутын дараа
Чансаа өндөр 64 бөхийн барилдааны түрүү бөх 20 сая төгрөг гардана DNN.mn
Үндэсний үйлдвэрлэгч “Бест Буйдан” компанийн нэрэмжит “Best buzzer-2025” өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн...
9 минутын өмнө
Хүнсний ногооны урамшуулалд 8.2 тэрбум төгрөг олгоод байна DNN.mn
Тариаланчдыг дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан хүнснийн ногооны урамшууллыг олгожээ. Хүн...
44 минутын өмнө
Нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байна DNN.mn
Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэли...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд