мэдээ
Б.Лхагважав: Сангийн яам, ЭЗХЯ хуурамч мэдээллээр иргэдийн тархийг угаачихаад, ардуур нь халаасан дахь мөнгийг нь суйлж байна

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА
2025 оны 3 сарын 26

69

Бизнесийн удирдлагын доктор, эрхзүйч, Б.Лхагважавтай ярилцлаа
–УИХ-ын хаврын ээлжит чуулганаар татварын багц хуулийг хэлэлцэнэ. Энэ асуудал дээр та нэлээд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсээр ирсэн. Хамгийн түрүүнд энэ хуульд юуг чухалчлан тусгаж, зайлшгүй өөрчлөх шаардлагатай вэ?
-Татварын байгууллагыг өөрчлөх ёстой. Татварын ерөнхий хуулиа л ярина гэсэн үг. Татварын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх ёстой. НӨАТ-ын систем дээр Ч.Сайханбилэгтэй бид хамтран ажилласан. Үүний үр дүнд сүүлийн есөн жил татварын орлого огт тасарсангүй. Гэхдээ энэ бол гурван сая иргэний тусламжтай хийгдэж буй үйл явц. Одоо татварын данхайсан байгууллага байх хэрэг огт байхгүй. Мөн НӨАТ-ын хуультай холбоотойгоор гааль дээр НӨАТ авахыг зогсоох хэрэгтэй. НӨАТ өөрөө мөнгөн сууринд орох хэрэгтэй. Иргэдийн авч байгаа НӨАТ-ын буцаалтыг ахиу болгох хэрэгтэй. Би ерөөсөө энэ дөрвөн асуудлыг анхнаасаа тавьсан, энэ зарчим дээрээ ч байна. Ерөөсөө өөрчлөгдөөгүй. Хаврын чуулганаар нэн даруй хэлэлцэх дараагийн асуудал бол Нийгмийн даатгалын хууль. Ерөнхий сайд шинэ жилээр оройлон оролцохоо илэрхийлээд байсан. Энэ хоёр хуулиа л олигтойхон хийх хэрэгтэй.
–Татварын хэлэлцүүлгүүд үр дүнтэй болсон болов уу?
-Дандаа өнгөцхөн, нүд хуурсан юмнууд явагдсан. Яг нарийндаа том системийн өөрчлөлт надад харагдахгүй байгаа юм. Байгууллагын, системийн, философийн өөрчлөлт гэхээсээ өмнө ганц нэг тоо өөрчлөөд, тэрийгээ нэг их сүр дуулиантай пи-ар хийгээд, юм хийчихлээ гээд байгаа юм. Энэ бол өөрөө өрөөсгөл.
–Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт тэр бүр яригдахгүй байна. Таны бодлоор юуг өөрчлөн шинэчлэх шаардлагатай вэ?
–Нийгмийн даатгалын шимтгэл дээр хэлэхэд, Эрүүл мэндийн даатгалыг Монгол Улсын иргэн болгон төлөх ёстой шүү дээ. Компани тэр ажилчны эрүүл мэндийн даатгалыг төлөх шаардлагагүй. Энэ мэтчилэн даатгалын хууль дээр бидэнд харах ёстой асуудлууд байна. Гэхдээ даатгалын шинэчлэлээ нэг их сайн ярихгүй, тэгсхийгээд л өнгөрөөд байгаа харагддаг. Даатгалын систем өөрөө нийгмийн хувьд маш их мухардалд орчихсон,түүнийг шинэчлэх асар чухал асуудлууд үүсээд байгаа. Үүнийгээ хэр зэрэг ил тод хийж чадах нь вэ, харъя.
-Олон улсын байгууллагууд, дотоодын эдийн засагчид өнгөрсөн оноос эдийн засаг хүндрэх төлөвтэй байгаа талаар мэдээлсэн. Хэрвээ байдал эвгүйтэж, эдийн засаг хүндэрвэл юун 14 мега төсөл хэрэгжүүлэх манатай болно гэлцэж байна. Та юу хэлэх вэ?
-Ерөөсөө төрийнхөө данхар бүтцийг танах хэрэгтэй. 460 мянган хүнээ зах зээл рүү гаргах хэрэгтэй. Төсвөө дахин танах хэрэгтэй. Тэртэй тэргүй нүүрс, зэсийн үнэ унаж байгаа нь ойлгомжтой. Төрийн зардлыг 30 хувь багасгах хэрэгтэй л дээ. -Засгийн газар нүүрсний алдагдлыг алт, зэсийн орлогоор нөхнө гэж төлөвлөж буй талаараа мэдээлсэн.
–Нөхөх боломжтой гэж та бодож байна уу ?
– Долоон тэрбум ам.долларын зургаан тэрбум нь нүүрснээс орж ирсэн, үлдсэн нэг тэрбум нь алт, мөнгө, зэсийнх. Нэг тэрбум өслөө өслөө гэхэд тэрбум 200 сая л болно биз дээ. Нөгөөх нь зургаан тэрбумаасаа доошоо унаад байна шүү дээ. Тэгэхээр яагаад ч нөхөж амжихгүй. Тийм учраас төр өөрийнхөө бүтэц хэмжээ, зардлаа багасгах ажил дээр анхаарал хандуулах хэрэгтэй.
–Ийм үед бидэнд эдийн засгаа тэтгэж, мөнгө олох өөр ямар эх үүсвэр, боломж байна вэ?
-Одоо бол байхгүй ээ. Дэлхий даяар мөнгөний асуудал их эмзэг байна. Яагаад вэ гэвэл бүгд ковидын дараахь эдийн засгийн түр сэргэлт, түүний хуурамч сэргэлтийн дараахь уналт гэсэн хоёр юм давхцаад,дэлхий даяараа л мөнгөний асуудал маш хүнд байна. Аль ч улс, тэр битгий хэл АНУ төрөө эрс агшаах алхмыг зоригтой хийж чадаж байна шүү дээ. Бид эсрэгээрээ, төрөө улам данхайлгаад байна. Сангийн яам, ЭЗХЯ нь хуурамч мэдээллээр иргэдийн тархийг угаачихаад, ардуур нь халаасан дахь мөнгийг нь суйлж байна шүү дээ.
– УИХ-ын дэргэдэх тогтвортой байдлын зөвлөлөөс Гашуун сухайтГанцмодны боомтын хил холболтын шийдвэрийг УИХ-ын чуулганаар соёрхон батлах гэж байна. Хоёр талаасаа давчуу хонгил буюу хавцлын хооронд баригдах учраас маш түвэгтэй төсөл гэж мэдээлсэн. Ер нь бид энэ бүтээн байгуулалтыг хийж чадах болов уу?
-Бүтээн байгуулалтын хувьд Хятадын талаас хийнэ, нэг их асуудал байхгүй шүү дээ. Манайхан л өөрсдөө байгалийн нөхцөлд тийм зүйл хийж байгаагүйдээ сүртэй юм яриад байгаа болохоос, бүтнэ.
– Нүүрсний үнэ уруудсаар байвал бид юун 14 мега төсөл хэрэгжүүлэх байдалд хүрч болзошгүйг шинжээчид анхааруулж байна. Та ч бас тэгж бодож байна уу?
-Мега төслүүдийн гурав, дөрөв нь эрчим хүчтэй холбоотой. Эрчим хүчний үнээ чөлөөлөхгүй бол тэдгээр төслүүд явахгүй. Саяны чөлөөлөлт тэдгээр төслүүд явахад түлхэц болж байгаа юм. Гэхдээ Засгийн газар өөрийн байр сууринаасаа буцаад байна л даа. Намар иргэдэд анхнаасаа цахилгаан, дулааны үнийг 30 хувь нэмнэ гэж хэлээд, 86 хувь нэмсэндээ бантаад, хэлснээсээ буцаад байна. Ингэж эргэж буцсаны улмаас бүтээн байгуулалт ч явахгүй, ердийн бидний амьдралыг ч түвэгтэй байдалд оруулж байна.Шийдсэн бол шийдсэн л байх хэрэгтэй шүү дээ.
-УИХ, Засгийн газрын гишүүд инфляци өссөнд Монголбанк буруутай гэсэн хандлагатай байна?
-Монголбанкинд ямар буруу байх вэ дээ. Өөрсдөө бодлогыг нь гаргаж өгчихөөд. Одоо яах вэ дээ, Ерөнхийлөгчийг нь солих санаархал яваад, тэрэн дээр л нэг шалтаг болж байгаа байлгүй. Тэрнээс өөр юм байхгүй.
–Макро эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?
-Тоон үзүүлэлтийг өнгөрсөн нэгдүгээр сартай харьцуулахад муу байна. Бидний мөнгө хэрэглэдэг улирал бол энэ дөрвөн сар. Газар тариалан, барилга, уул уурхай гээд. Яг энэ үеэр мөнгөний уналтад орчихсон. Дээр нь валютын хомсдолд орчихсон. Хамгийн хэрэгтэй агшинд энэ юм байхгүй болчихож байна. Ганцхан ноолуур, бусад түүхий эдээр жаахан нөхөх болов уу л гэж найдаж байна.
– Геополиткийн нөхцөл байдал энэ хавар, намар бидний амьдралд хэрхэн нөлөөлөх бол?
-Орос, Америк хоёрын тоглолтоос шалтгаална даа. Америк, Оростой нийллээ гээд өөрийнх нь эдийн засгийн хувьд маш том доргио болж байна. Ашигтай биш, бүр эсэргээрээ.Ялалтын баяр болно. Мэдээж ойр орчмынхоо бүх улсуудаа Путин Москвад цуглуулна. Тэгээд сүртэй л юм хийх байлгүй.
– Зээлийн хүүг Монголбанкнаас хоёр нэгж хувиар өсгөсөн нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-Арилжааны банкуудад л ашигтай. Арилжааны банкууд мөнгө гадагш гаргахгүй, Төв банкныхаа бондыг авсан нэртэй. Одоо Төв банкны өр 5 их наяд. Арилжааны банкууд хадгаламжийн зөрүүг бидний татварын мөнгөөр дахин төв банкаар дамжуулаад, аваад байдаг нь үнэхээр гайхалтай луйвар л даа.
–Та Евразийн эдийн засгийн холбоонд Монгол Улс элсээд ямар ч ашиггүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Шадар сайд сая хэлэлцээний гурав дахь шатанд гарын үсэг зураад ирсэн. Бид одоо яах ёстой вэ?
-Бид 25 жил тэсэж ирсэн юм. Зүгээр л судалж байна гээд, дайн дуустал хүлээж байх хэрэгтэй. Дээд талын түвшинд Москвагаас хэр зэрэг шахаж, чихийг нь мушгиж байгаа вэ гэдэг асуудал л даа. Бас нэг ажил хийсэн дүртэй, Путины өмнө гоё харагдах гээд, тэрэндээ манай дээд талын өндөрлөгүүдийг бүгдийг нь шахаанд оруулчихсан, “цусыг нь гоожуулж” байгаа байдал харагдаад байгаа юм.
-Тэр хэрээр энгийн иргэдэд ч нөлөөлөх үү?
-Энгийн ажиллаж байгаа үйлдвэрүүд байхгүй болно шүү дээ. Тэндээс татваргүй бараа орж ирээд. Евразийн тавхан улс байгаа шүү дээ. Тэдгээрийн менежмент, соёл, ёс суртахуун, авлига гэх мэтчилэн ямар юм орж ирэх вэ гэдгийг бид тооцох ёстой. Төрийн удирдлагадаа маш их авлигажсан, мафижсан систем нь ороод ирэх бололцоо гарч ирж байгаа юм. Энэ нь манайд тийм сайхан юм авчрахгүй. Бид чөлөөт зах зээл, иргэнийхээ эрх чөлөө, бас сүүлийн 30 жилд олж авсан юмаа аваад үлдчих хэрэгтэй.
Д.Эрдэнэтуяа





Өмнөговь аймагт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
УИХ-ын даргын 2024 оны 104 дүгээр захирамжаар байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалд...
6 цагийн дараа
Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 20 иргэнийг албадан гаргалаа
Гадаадын иргэн, харьяатын газраас улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг явуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Арвай...
5 цагийн дараа
Элсэлтийн шалгалт өгөх сурагчдын анхааралд
2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17...
5 цагийн дараа
Ой, хээрийн 22 түймрийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байна
Он гарсаар улсын хэмжээнд нийт найман аймгийн 20 суманд ой, хээрийн 28 түймэр бүртгэгдэж, урьдчилсан байдлаар ойн 887 га, хээрийн 1....
4 цагийн дараа
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
БНСУ-ын зүүн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймэрт 18 хүн амиа алдаж, 19 хүн гэмтсэн талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ. Бааса...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд

DonaldLiz
equilibrado dinámico
Sistemas de calibración: importante para el desempeño uniforme y eficiente de las maquinarias.
En el ámbito de la tecnología actual, donde la rendimiento y la fiabilidad del dispositivo son de gran significancia, los sistemas de balanceo cumplen un tarea vital. Estos aparatos específicos están diseñados para calibrar y asegurar elementos giratorias, ya sea en equipamiento productiva, transportes de transporte o incluso en dispositivos de uso diario.
Para los profesionales en reparación de aparatos y los profesionales, utilizar con dispositivos de calibración es esencial para garantizar el rendimiento suave y seguro de cualquier dispositivo móvil. Gracias a estas alternativas avanzadas innovadoras, es posible disminuir notablemente las sacudidas, el zumbido y la carga sobre los soportes, prolongando la tiempo de servicio de piezas importantes.
También significativo es el rol que tienen los dispositivos de equilibrado en la atención al consumidor. El apoyo profesional y el conservación continuo utilizando estos equipos habilitan ofrecer prestaciones de gran estándar, mejorando la contento de los clientes.
Para los responsables de emprendimientos, la inversión en unidades de balanceo y sensores puede ser esencial para mejorar la eficiencia y eficiencia de sus dispositivos. Esto es sobre todo trascendental para los dueños de negocios que gestionan modestas y pequeñas organizaciones, donde cada detalle vale.
También, los equipos de balanceo tienen una extensa implementación en el campo de la protección y el monitoreo de nivel. Facilitan identificar eventuales problemas, reduciendo arreglos elevadas y problemas a los sistemas. Además, los información extraídos de estos dispositivos pueden emplearse para mejorar sistemas y aumentar la visibilidad en plataformas de exploración.
Las zonas de implementación de los sistemas de equilibrado comprenden diversas ramas, desde la producción de transporte personal hasta el monitoreo ambiental. No interesa si se habla de extensas producciones productivas o limitados establecimientos de uso personal, los equipos de equilibrado son indispensables para promover un desempeño óptimo y sin presencia de detenciones.

Зочин
Хүүхдүүдийнхээ сургалтын зардлыг төлж улсыг хохиролгүй болгочхоод олон юм хуцаарай. Сда